684 оны энэ өдөр Хазаарууд Кавказыг довтолжээ.
1489 оны энэ өдөр Киприйн хатан хаан Екатерина Корнаро хаан ширээнээс татгалзан өөрийн арал-улсаа Венецийн Бүгд найрамдах улсад шилжүүлжээ.
1492 оны энэ өдөр Испанийн хатан хаан тус улсын еврей үндэстнийг католик шашинд орохгүй бол бүгдийг нь хөөн гаргах зарлиг гаргажээ.
1804 оны энэ өдөр хөгжмийн зохиолч Иоган Штраус төржээ.
1861 оны энэ өдөр Дагестанд гарсан Оросын хаанчлалын эсрэг бослого дарагджээ.
1879 оны энэ өдөр Германы физикч, Нобелийн шагналт Альберт Эйнштейн төржээ.
1881 оны энэ өдөр Оросын хаан ширээнд III Александр заларчээ.
1887 оны энэ өдөр III Александр хааны амь насанд халджээ. Халдлагыг Ленины ах Александр Ульянов үйлдсэн аж.
1891 оны энэ өдөр Олон улсын зохиогчийн эрхийн тухай хууль батлагджээ.
1895 оны Лондонд Орос, Англи хоёр улс Дундад Ази болон Афганистан дахь нөлөөллийн цар хүрээнд хил хязгаар тогтоох тал дээр зөвшилцөлд хүрчээ.
1917 оны энэ өдөр Оросын Түр засгийн газрыг Их Британи, Франц улс хүлээн
зөвшөөрчээ.
1933 оны энэ өдөр Германд коммунист намын үйл ажиллагаа явуулахыг хоригложээ.
1939 оны энэ өдөр Германы арми Чехословакийг эзлэн түрэмгийлж эхэлжээ.
1945 оны энэ өдөр Английн нисэх хүчин Германы нутаг дэвсгэрийг дэлхийн хамгийн хүчтэй “Грэнд Слэм” (9980 кг) бөмбөгөөр бөмбөгджээ.
1951 оны энэ өдөр Америкийн цэргүүд НҮБ-ын туган дор тулаангүйгээр Сеул руу оржээ.
1956 оны энэ өдөр “Ampex” компани анхны видео тоглуулагчийг гаргажээ.
1979 оны энэ өдөр Дохад Boeing 727 онгоц осолдож 45 хүн нас баржээ.
1982 оны энэ өдөр “Металлика” хамтлаг анхны тоглолтоо хийжээ.
1990 оны энэ өдөр ЗХУ-ын Ардын депутатуудын хурлаар М.Горбачёв ЗХУ-ын анхны болоод сүүлчийн Ерөнхийлөгч болжээ.
2004 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчөөр В.Путин хоёр дахь удаагаа сонгогджээ.
2006 энэ өдөр Чадад цэргийн офицерууд төрийн эргэлт хийх гэж оролдлжээ.
2008 оны энэ өдөр Төвдийн Лхас хот болон бусад хотуудад эсэргүүцлийн жагсаал, цуглаан,бослого гарчээ.