Олон хүн бодит амьдрал үлгэр шиг байдаггүй гэж боддог. Харин одоо үед ч ид шидийн мэт зүйл хүмүүст тохиолддог байна. Үүний жишээ болгож бодит амьдралын "үнсгэлжин" болсон хүмүүсийг танилцуулъя.
1. Кембрижийн гүнж Catherine Middleton
Дундаж амьдралтай энгийн Англи гэр бүлийн охин 2001 онд Кембрижийн хун тайж Уиллиамтай танилцжээ. Эхний жилүүдэд тэд найзууд байсан бөгөөд хун тайж Уиллиамыг их сургуулиа орхиж болохгүйг ятгасан хүн нь Кэйт байсан юм. 2004 он хэвлэл мэдээллээр тэдний талаар мэдээлэл тарах болж хосууд хэд хэдэн удаа салсан ч 2011 онд "Westminster Abbey"-д хуримаа хийсэн билээ. Ийнхүү хунтайж Жорж болон , гүнж Шарлоте хэмээх хоёр хүүхэдтэй болсон.
2. Испанийн хатан хаан Летизия (Letizia)
Испанийн хатан хаанаар аав нь сэтгүүлч, ээж нь сувилагч эмэгтэй тодорсонд маш их шүүмжлэл ирж байжээ. Тэрбээр аавыгаа дуурайн сэтгүүлч мэргэжилтэй болсон бөгөөд ханхүү Филлиптэй танилцахын өмнө сэтгүүлзүйн салбарт гайхалтай амжилт үзүүлсэн мөн гэрлэсэн байсан байна. 2013 онд түүний Филлиптэй хийсэн хуримыг телевизээр 1,5 сая хүн шууд үзжээ.
3. Монако улсын гүнж Шарлень (Charlene Wittstock)
Шарлень Витсток мэргэжлийн усанд сэлэлтийн тамирчин байжээ. Монако улсын хунтайж II Альберттай 2000 онд тэмцээний үеэр анх удаа уулзаж зургаан жилийн дараа Турин дахь тэмцээн дээр дахин тааралджээ. 2011 онд албан ёсоор харилцаагаа нийтэд зарласан юм.
4. Данийн гүнж Мэри (Mary)
Олимп жирийн нэг багшийн охин Мэриг, ханхүү Федериктэй холбож Данийн гүнж болгосон юм. Тэд 2000 оны Сиднейн олимпын үеэр танилцсан аж. Федерикийн эцэг эх Мэриг Австралийн иргэншлээс татгалзах, Данийн сүмийн гишүүн болох, салсан тохиолдолд өөрийн бүх хүүхдээс татгалзах гэсэн шаардлагууд тавьж байж хүлээн зөвшөөрчээ.
5. Брунейн гүнж Сара (Sarah)
17 настай Сара, 30 настай Брунейн хун тайж Аль Мухтади Билла Болкиатай гэрлэжээ. Аль Мухтади ахлах сургуулийн сурагч байсан Сарад дурласан бөгөөд энэ нь дундаж давхаргын, төрийн албан хаагчийн охинд дээд зиндааны гүнж болох боломжийг олгожээ.
6. Люксенбургийн гүнж Тесси (Tessy Anthony)
Тесси 2009 онд Люксенбургийн гүнж болсон юм. Гэхдээ үүнээс өмнө тэр ханхүү Луисийн албан ёсны эхнэр байсан. Ханхүү , гүнж хоёр Косовод танилцсан бөгөөд эхний хүүхдээ төрүүлснийхээ дараа хуримаа хийжээ. Гэвч энэ үед ханхүү Луис эзэн хааныхаа титмээс татгалзсан байсан аж. Тессиг хоёр дахь хүүгээ төрүүлсний дараа Луисийн эцэг эх хүлээн зөвшөөрч Люксенбүргийн үндэсний өдрөөр алван ёсоор улсын гүнж болжээ.
7. Норвегийн гүнж Матте Мэрит (Matte Marit)
Жинхэнэ азтай "үнсгэлжин"-ийн түүх бол Матте Мэритийн түүх юм. Тэрбээр жирийн ажилчин айлын охин болж төрсөн бөгөөд худалдагч, зөөгч зэрэг ажил хийж байжээ. Залуу насандаа хар тамхинд донтож, гэмт хэрэгт холбогдож явахдаа нэг хүүтэй болсон байна. Үүнийхээ дараа 1999 онд хөгжмийн наадам дээр Норвегийн хунтайж Хакунтай танилцаж тэд маш их эсэргүүцэлтэй тулгарсан аж. Мeритиин өмнөх амьдралаас болж хэл ам их гарсан ч Хакун хаан ширээнээсээ татгалзсан ч хуримаа хийх болно гэж байсан байна.
8. Иорданы хатан хаан Раниа Аль-Абдуллах (Rania Al-Abdullah)
Амьдрал өөрчлөгддөг гэдэгт итгүүлдэг түүх бол түүнийх. Палестин гэр бүлээс гаралтай охин банканд ажиллахыг хүсдэг байжээ. Энэ хүсэл мөрөөдөл нь түүнийг Иорданы хааны хүү Абдуллахтай танилцуулжээ. Одоо тэд дөрвөн хүүхдийн эцэг эх болсон ба Раниа маш сайн удирдагч юм.
9. Шведийн хун тайж Даниель (Daniel Westling)
Зөвхөн эмэгтэй хүн л "үнсгэлжин" болдог гэж бодож болохгүй. Даниель биеийн тамирын багш байсан бөгөөд өөрийн фитнесс төвийг нээснээр Шведийн гүнж Викториятай танилцжээ. Тэд Викториягийн аавд гэрлэлтээ хүлээн зөвшөөрүүлэх гэж найман жил хүлээсэн байна. Ийнхүү хосууд 2010 онд удаан хүлээсэн хуримын ёслолоо хийсэн юм.