613 оны энэ өдөр Ромын эзэн гүрнийг Цезартай хамт захируулахаар хаан ширээнд найман сартай Константиныг эзэн хаанаар эцэг Ираклий нь өргөмжилжээ.
888 оны энэ өдөр Гвидо Споленский Италийн эзэн хаан болжээ.
1517 оны энэ өдөр Османы эзэнт гүрний цэрэг Египтыг эзэлжээ.
1771 оны энэ өдөр Испани Фолклендийн арлуудыг Англид буулт хийн өгчээ.
1788 оны энэ өдөр Английн яруу найрагч Лорд Байрон төржээ
1861 оны энэ өдөр Камбожийн ширэнгэн ойгоос эртний маш том сүмийн цогцолбор олджээ.
1898 оны энэ өдөр Польш, Литви, Беларусьт Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн бослого гарчээ.
1863 оны энэ өдөр Дэлхийн шилдэг 10 кино найруулагчийн нэг Сергей Эйзенштейн төржээ.
1901 оны энэ өдөр Английн хаан ширээнд VII Эдуард заларчээ.
1906 оны энэ өдөр Хаант Орос улсын арми Читийн Бүгд найрамдах улсыг даржээ.
1939 оны энэ өдөр Колумбийн их сургуульд анх удаа ураны атомыг задалжээ.
1946 оны энэ өдөр АНУ-д Тагнуулын Төв бүлэг (ТТГ-ын өмнөх байгууллага) байгуулагджээ.
1963 оны энэ өдөр Франц, Герман хоёр улсын хоорондын хамтын ажиллагааны Елисейн гэрээг байгуулжээ.
1969 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч Л.Брежневын амь насанд халджээ.
1971 оны энэ өдөр Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн Үндсэн хуулийн гол баримт бичгийн нэг Сингапурын тунхаг хэвлэгдэн гарчээ.
1987 оны энэ өдөр Филиппиний аюулгүйн хүчин Манил хотод улс төрийн жагсаал хийж байсан 15,000 гаруй хүн руу гал нээж 13 хүний аминд хүрчээ.
2005 БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ким Хэ Гуан Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс гэдгийг зарлажээ.
2006 оны энэ өдөр Болив улсын Ерөнхийлөгчөөр анх удаа уугуул иргэн (Эво Моралеудаа) сонгогджээ.