МЭӨ 27 оны энэ өдөр Ромын эзэнт гүрнийг үндэслэгч Август Октавиан бүрэн эрхээсээ татгалзаж Бүгд найрамдах улсыг сэргээж буйгаа зарлажээ.
МЭӨ 83 оны энэ өдөр Ромын жанжин Марк Антоний төржээ.
1301 оны энэ өдөр Венгрийн хаан III Андрей нас барснаар Арпадын үе удам дуусжээ.
1506 оны энэ өдөр Италийн нэгэн усан үзмийн цэцэрлэгээс алдарт Лаокоон ба түүний хөвгүүд баримал олджээ.
1539 оны энэ өдөр Испани улс Кубыг өөрийн дагуул арал болгов.
1601 оын энэ өдөр Ромд католик сүмийн тушаалаар еврей ном хэвлэлүүдийг шатаажээ.
1604 оны энэ өдөр Английн сүмийн бодлогыг өөрчлөх тухай Корт-Гептоны зөвөлгөөн эхэлжээ.
1789 оны энэ өдөр Италийн инженер Пиллигрино бичгийн машин зохион бүтээжээ.
1814 оны энэ өдөр Килийн энхийн гэрээ байгуулагдаж долоон жил үргэлжилсэн Англи, Данийн дайн дуусжээ.
1925 оны энэ өдөр Японы алдарт зохиолч Юкио Мисима төржээ.
1944 оны энэ өдөр Ленинград хотын бүслэлт бүрэн цуцлагджээ.
1948 оны энэ өдөр алдарт хоккейчин Валерий Харламов төржээ.
1953 оны энэ өдөр маршал Тито Югославын анхны Ерөнхийлөгч болжээ.
1965 оны энэ өдөр Чеченийн хэт даврагч Шамиль Басаев төржээ.
1966 оны энэ өдөр ЗХУ-ын инженер, сансарын пуужин зохион бүтээгч Сергей Королев нас баржээ.
1972 оны энэ өдөр Данийн хаан ширээнд хатан хаан II Маргерет заларчээ.
1980 оны энэ өдөр НҮБ ЗХУ цэргээ Афганистанд оруулсныг буруу шаажээ.
1994 оны энэ өдөр Davidoff брендийг үндэслэгч Зино Давидофф нас баржээ.
1995 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон, ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин нар Кремлийн гэрээ гэгчийг байгуулжээ.
2000 оны энэ өдөр НҮБ-ын шүүх Боснийн таван хорватыг лал үндэстнүүдийг хоморголон устгасан хэрэгт буруутган 25 жил хорих ял оноожээ.
2011 оны энэ өдөр Тунисийн Ерөнхийлөгч асан Зин аль-Абидин Бен Али анхны арабын хувьсгалын үеэр эх орноосоо зугтан Саудын Арабад орогнох болжээ.