Энэ долоо хоногт Европ тивд их хэмжээний хур тундас орж, олон бүс нутаг, муж гадаад ертөнцөөс тасраад байна. Цасанд авто болон, төмөр замууд дарагдан хөдөлгөөн зогсоход хүрчээ. Олон газар сургууль цэцэрлэгүүд хаагдсан байна. Лангуяа Баварт нөхцөл байдал нэлээд хүнд байгаа бөгөөд тус бүс нутаг бараг тэр чигтээ гадаад ертөнцөөс тасраад байгаа аж. Улаан загалмай нийгэмлэгийхэн Баварид цасанд түгжигдсэн тээврийн жолооч нарт тусламж үзүүлэн цасан хоригоос гаргаж авсан бол модонд даруулсан 10 настай хүүхдийн амийг аварч чадсангүй.
Австрийн аврагчид аварах ажиллагаагаа цээжээр татсан цасан дундуур зүтгэж гүйцэтгэж байгаа аж. Тус улсын цаг уурын мэдээллийн албаны ажилтны ярьснаар дэлхийн түвшнээс 800 метр өндөр эл бүс нутагт ийнхүү их хур тундас орох нь 100 жилд нэг тохиолддог үзэгдэл гэнэ. Өчигдөр гэхэд л Австрид гурван метр хүртэлх цас орсон байна. Энэ долоо хоногт долоон хүн нас барж, хоёр жуулчин сураггүй болж, Мюнхэн, Франкфурт хотуудад 90 гаруй нислэг хойшлогдоод байгаа аж.
Швецарт цасан хунгарганд нутгийн умард хэсэг дарагдаад байгаа аж. Үүнээс гадна салхи ихтэй, хүтний эрч чангарсан цаг агаарын хүнд нөхцөл бий болоод байгаа аж. Австри болон Швецари улс аврах ажиллагаанд армийг татан оролцуулах шаардлагатай болжээ. Тус улсын алдартай жуулчны Сантис-Швегальп амралтын газрын "Швегальп" зочид буудал цасан нурангид дарсан ч азаар бүх ажилчид зочидыг нүүлгэн шилжүүлж амжсан байна.