2019 он гараад даруй долоо хоногийг ардаа үджээ. Өнгөрсөн онд та хамаг муу муухай гай барцад, сэтгэл шаналгасан олон асуудлуудаа шийдэж цэгцэлсэн хэмээн найдаж байна. Учир нь үл тайлагдах амьдралын энэ цаг үед заримдаа өөрийгөө хэрхэн аз жаргалтай байлгах тухай бодож байсан уу? Тэгвэл наашаа сууна уу!
1. Цахим орчноос өөрийгөө чөлөөл
Бид өдөр бүр өөрсдөө ч мэдэлгүй гар утас, интернэт, компьютерыг өргөн дэлгэр ашиглаж, түүнээсээ хараат болсон байна. Амьдралд эдгээрийг орлох, илүү амьд зүйлс өчнөөн л бий гэдгийг сана. Утас, компьютероос харцаа салгаад, оронд нь ном уншиж оюунаа сэргээж байгаарай.
2. Өөртөө тохирсон найзуудаа хай
Таны ирээдүйг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл бол найзууд юм. “Танилын хүрээгээ өргөжүүл” гэсэн зөвлөгөө ямагт аав, ээжийн амнаас гардаг. Учир нь энэ үг цаанаа чамгүй өндөр ач холбогдол, үр дүнг агуулж байдаг тул үл бүү тоогоорой. Тантай санал бодол нийлсэн хүн энэ орчлонгийн хаа нэгтээ явж л байдаг. Иймд тэдгээр хүмүүстэй нөхөрлөх нь таны ирээдүйг тодорхойлно.
3. Заримдаа өөрийнхөө эрх ашигийг эхэнд тавьж бай
Хайртай хүмүүс, найз нөхөддөө анхаарал халамж тавина гэдэг сайхан чанар мөнөөсөө мөн. Гэхдээ зарим үед бусдыг бодоод өөрөө хохирох хандлага их байдаг тул заримдаа өөрийн эрх ашгийг нэгт тавьж бай. Ингэснээр та хааяа ч болов санаа амар байж болно.
4. Их унтаж, цагаа зөв төлөвлө
Энгийн хэрнээ хүний биед ус агаараас ч илүү хэрэгцээтэй зүйл бол нойр юм. Хүн өдөрт дор хаяж 8 цаг унтах хэрэгтэй. Хэрвээ та гунигтай байвал уянгалаг дуу сонсож, өрөөгөө харанхуй болгож байгаад сайхан унтахыг хичээгээрэй. Сэрэхэд тань бүх гутранги бодол арилж, бие амарч тайвшран байх болно.
5. Гэр бүлээ бүү орхигдуул
Ажил бүтэхгүй, сэтгэл санаа гутруу үед хамгийн түрүүнд таны хажууд байх зүйл бол гэр бүл юм. Тэр үед та ч ийм сайхан гэр бүлтэй байдаг би мөн азтай хүн ээ хэмээн боддог байх. Гэр бүлийн нандин чанар үүнд оршдог.
6. Аз жаргалаа алдсан эргэж битгий хар
Ихэнх хүмүүс өмнөх алдсан алдаанаасаа суралцаж, туршлагажих биш түүнийгээ ихээр үзэн ядаж, дахин санахыг ч хүсдэггүй. Гэтэл эдгээр алдаанууд л биднийг өдий зэрэгт хүргэсэн гэдгийг давхар санах хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн таныг маш ихээр гомдоож, сэтгэлийг тань шархлуулсан бол бүх хүнийг битгий тийм гэж бод. Аз жаргал таны ирээдүйгээс ирдэг болохоос өнгөрснөөс тань ирэхгүй шүү дээ.
7. “Тэгье” гэж зоригтой хэлж сур
“Тэгье” хэмээн хэлэхэд таны амьдралд нэгэн шинэ хаалга нээгдэж байдгийг санаарай. Бүх зүйлийг үзэж мэдрэхийг хичээ, өөрийгөө зугаацуул. Эргээд танд хэмжээлшгүй их эрх чөлөө, аз жаргал ирнэ.
8. Таныг хүндэлдэггүй хүмүүсээс зайгаа барь
Таныг цаг ямагт нухчин дарахыг өрөвдөлтэйгээр хичээдэг, уур бухимдлыг тань бардаг яршигтай хүмүүс байдаг бол тэднийг амьдралаасаа холдуул. Ингэхийн тулд тэдний хийж байгаа үйлдэл, хэлж буй үгийг үл тоон, зөнд нь орхи. Бат бөх бамбай мэт таны энэ хандлага тэдний сөрөг харьцааг өөрсөдөд нь эргүүлээд цохилт болгон өгдөг юм.
9. Зовлонгоо тоочиж, гомдоллох хэрэггүй
Хүн заримдаа хэтэрхий их гомдоллоод, шүүмжлээд байхаар өөрийгөө хөгширч байна гэж боддог. Хэрвээ таны амьдралд болохгүй зүйлс олон байгаа бол хамгийн амархнаас нь засч, залруулж эхлээрэй. Харин нэгэнт л засагдахааргүй зүйл байвал нэгэндээ гомдоллож, уурлаад ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг сана.
10. Өөрийгөө бусадтай бүү харьцуул
Амжилттай яваа хүмүүсээс суралцаж үлгэр дуурайлал авч болно. Энэ тохиолдолд байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж, түүнээс суралцаж, ахиж дэвжиж нь чухал. Харин гадаад төрх болон зан чанараа хэнтэй ч бүү харьцуул. Таны хурууны хээ, хэлний хээ, нүдний харц, бие махбод, инээмсэглэл, дуу хоолой гээд л бүх зүйл тань энэ дэлхий дээр цорын ганц юм. Иймд өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Өөрийнхөөрөө л бай.