Оросын TNT сувгаар цацагддаг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгийн оролцогч асан өөрийн нэрийг дурьдахгүй байхыг хүсээд уг нэвтрүүлгийн нууцыг задалжээ. Тэрээр сэтгүүлчдэд тус нэвтрүүлгийн шувтаргын шатанд шалгарахад мөнгө төлдөг тухай ярьжээ. “Сонгон шалгаруулалтын үеэр болон нэвтрүүлгийн тухай мэдээллийг бусдад дамжуулахгүй байх тухай гэрээнд гарын үзсэг зурсны дараа намайг нэвтрүүлэгт оролцох мөн цаашид шалгаран үлдэх эрхийг худалдаж авахыг санал болгосон. Би “Зөн билгийн тулаан”-ы 4 дэх нэвтрүүлэгт оролцож байсан бөгөөд тус санал 450,0 мянган рубль байсан. Сонгон шалгаруулалтанд орж байхдаа л хагас сая рубль төлөөд төгсгөлийн шатанд шалгарлаа гэсэн үг” хэмээн экс оролцогч ярьсан байна.
Мөн тэрээр бүх оролцогдыг нэвтрүүлгийн редакторууд хариуцдаг бөгөөд сорилтонд орохоос нь өмнө продюсеруудыг олж ирсэн шаардлагатай мэдэллээр урьдчилан хангчихдаг тухай ч ярьжээ. Нэвтрүүлэгт зөн билэгт ямар ч хамаагүй олон оролцогчид ирдэг бөгөөд тухайн нэвтрүүлэгт үзэгдээд л өнгөрсөн бол тэр хүний орлогын үүд нь нээгдлээ гэж ойлгож болох аж. Үүнийг нэвтрүүлгийн зохион байгуулагчид ч ойлгон өөрсдөндөө ашигтай тал руу эргүүлсэн байна. “Нэтрүүлгийн хөтлөгч Марат Башаров зөн билэгтнүүдтэй хувиараа улзаж мөнөг төлөх хэрэггүй гэж үзэгчдийг анхааруулах болсныг та нар анзаарсан байх. Зохион байгуулагчид хүн чанараа бүр гээчээгүй бололтой. Эсвэл хэл амнаас ч зайлсхийсэн байж болно”и гэж экс оролцогч нэмж ярьжээ.
2017 онд Боловсрол шинжлэх ухааны яам тус нэвтрүүлэгт хуурамч шинжлэх ухааныг алдаршуулсан гэдэг эсрэг шагнал хүртээжээ.