1520 онд Мартин Лютер ( Христын шашны номлогч) өөрийг нь сүмээс хассан Ромын Папын лүндэнг олны өмнө урж хаяжээ. Энэ өдрөөс Католик сүмийн хагарал эхэлсэн гэж үздэг.
1768 оны энэ өдөр Англид Хатан хааны Урлагын академи нээгджээ.
1821 оны энэ өдөр Оросын зохиолч Н.Некрасов төржээ.
1845 оны энэ өдөр шотдландын зохион бүтээгч Роберт Топдсон хийн дугуй зохиосон патентын эрхээ авчээ.
1848 оын энэ өдөр Луи Напалеон Бонапарт Францын анхны Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
1865 оны энэ өдөр Бельгийн анхны хаан I Леопольд нас баржээ.
1896 оны энэ өдөр Шведийн химч, инженер зохион бүтээгч Нобелийн шагналыг үүсгэн байгуулагч Альфред Бернхард Нобель нас баржээ.
1901 оны энэ өдөр анхны Нобелийн шагнал гардуулжээ. Анхны шагналтнуудаар физикч Вильгельм Конрад Рентген (Герман), химч Якоб Хендрик Вант-Гофф (Голланд), микробиологч Эмиль Адольф Беринг (Герман), зохиолч Франсуа Арман Сюлли-Прюдом (Франц). А Анри Жан Дюнан (Швейцари) и Фредерик Пасси (Франц) нар тодорчээ.
1918 оны энэ зөвлөлтийн нэрт дасгалжуулагч Анатолий Тарасов төржээ.
1939 оны энэ өдөр Францад даваа, мягмар, баасан гаригуудад мах худалдахыг хоригложээ.
1940 оны энэ өдөр А.Гитлер Францын өмнөд хэсгийг эзлэн авах “Атилла” болон Гибралтаарыг эзлэх “Феликс” нууц төлөвлөгөөнүүдийг батлан гарын үсэг зуржээ.
1941 оны энэ өдөр Японы арми Гуамыг эзэлжээ.
1948 оны энэ өдөр Хүний эрхийн түгээмэл тунхагыг баталжээ. 1950 оноос НҮБ энэ өдрийг хүний эрхийн өдөр болгожээ.
1959 оны энэ өдөр АНУ Исландаас цэргээ гаргажээ.
1988 оны энэ өдөр Арменд “Зарабах” улс төрийн хөдөлгөөний идэвхтэнгүүд баривчлагджээ.
1997 оны энэ өдөр Казахстаны нийслэл Акмола (1998 оноос Астана хэмээн нэрлэгдэх болсон) хот болжээ.
2006 оны энэ өдөр Чилийн дарангуйлагч Аугусто Пиночет нас баржээ.