8 настай америк хүү YouTube дэх өөрийн сувгаар төрөл бүрийн тоголоом танилцуулсаар 22,0 сая $ олж, хамгийн өндөр үнэтэй влогчин болсон байна.
“Forbes”-ийн үнэлснээр бол Райн болоод түүний “Ryan ToysReview суваг” YouTube-ийн өмнөх тэргүүлэгч Жейк Полыг 500,0 мянган доллараар түрүүлжээ. Гурав дугаар байранд энг жилийн дото 20,0 сая доллар олсон “Dude Perfect” суваг орж байгаа аж.
Райны эцэг эх хүүхдийн тоголоомны танилцуулгыг өдөр бүр байршуулдаг бөгөөд дотроо янз бүрийн тоголоомтой “асар том шидэд хөх өндөгний” танилцуулгыг гурван өдрийн дотор сая гаруй удаа үзжээ. Залуу влогерчны орлого өнгөрсөн жилийнхээсээ хоёр дахин нэмэгдсэн гэнэ. Райны орлогын ихэнх хэсэг танилцуулын дундуур явагддаг зар сурталчилгаанаас бүрддэг бөгөөд үлдснийг нь спонсор байгууллагууд гаргадаг аж. Чиний дүрс бичлэгийг яагаад хүүхдшшд харах дуртай байдаг юм бэ гэсэн “NBC” телевизийн сувгын асуултанд найман настай хүү “Яагаад гэвэл би инээдтэй, хөгжилтэй л байхгүй юу” хэмээн хариулжээ.