МЭӨ 63 оны энэ өдөр Каталины хуйвалдааны (Ромын хэсэг язгууртнууд зэвсэгт аргаар засгийн эрхийг авах гэж оролдсон. Толгойлогч нь Луция Сергия Катилини гэж хүн байжээ)оролцогчдыг шүүхээр оруулалгүй цаазаар авахыг Ромын Сенат зөвшөөрчээ.
1349 оны энэ өдөр Нюренберг хотод еврейчуудыг тахал өвчин тараагчид хэмээн үзэн тэднийг алж, дээрэмдэж, шатаах зэрэг олныг хамарсан үймээн гарчээ.
1456 оны энэ өдөр хүчтэй газар хөдлөлтийн улмаас Неаполь хот сүйрч 35,0 мянган хүн нас баржээ.
1484 оны энэ өдөр Ромын Пап VIII Иннокентий буулгасан зарлиг, Европ даяар хэдэн арван жил үргэлжилсэн чөтгөр шуламыг дарах аян эхэлж олон ямнган эмэгтэйчүүдийг амьдаар нь шатаан хорох болжээ.
1492 оны энэ өдөр Христофер Колумб Гаитин аралуудыг нээжээ
1560 оны энэ өдөр Францын эзэн хаан II Франциск нас баржээ
1766 онд Лондон хотноо анхны дуудлага худалдааны Кристи байгууллага нээгджээ. Эл байгууллага өдгөө ч хамгийн нэр хүндтэй дуудлага худалдаанд тооцогддог аж.
1791 оны энэ өдөр Вольфганг Амадео Моцарт таалал төгсжээ.
1812 оны энэ өдөр Наолеон цэрэг армиа Орост орхин өөрөө Парис руу буцжээ.
1848 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс Полк Калифорни мужийг алтны асар их нөөцтэй гэдгийг батлан зарласан явдал америкийн “алтны солиорол” –ын эхийг тавьжээ.
1870 оны энэ өдөр Александр Дюма таалал төгсжээ.
1890 оны энэ өдөр Германы агуу кинонайруулагч триллер жанрын эхийг тавигч Фриц Ланг төржээ.
1891 оны энэ өдөр Бразилийн сүүлчийн хаан II Педру нас баржээ.
1901 оны энэ өдөр хүүхэлдэйн киноны эцэг Уолт Дисней төржээ.
1901 оны энэ өдөр Германы эрдэмтэн квантын онолыг үндэслэгчдийн нэг Нобелийн шагналт Вернер Гейзенберг төржээ.
1904 оны энэ өдөр Порт-Артурт япончууд Оросын усан цэргийн онгоцуудыг устгажээ.
1935 оны энэ өдөр С.Эйзенштены дэлхийн 100 шилдэг бүтээлд тооцогддог “Хуягт Потемкин” уран сайхны киноны нээлт болжээ.
1926 оны энэ өдөр Францын зураач импрессионизмыг үндэслэгчдийн нэг Клод Моне нас баржээ.
1932 оны энэ өдөр Америкийн дуучин, хөгжимчин рок-н-роллын эхэнд байсан Литтл Ричард төржээ.
1927 оны энэ өдөр Тайландын хаан Пхумипон Адульядет (Агуу XII Рама) төржээ.
1934 оны энэ өдөр Турк улс эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрхийг олгожээ.
1935 оны энэ өдөр Францын зохиолч, сиволизмын тод төлөөлөгч Гюстав Кан нас баржээ.
1937 оны энэ өдөр Японы арми хятадын Нанкин хотынъг эзэлжээ.
1941 оны энэ өдөр Дэлхийн II дайнд Зөвлөлтийн арми эсрэг давшилтаа эхэлжээ.
1941 оны энэ өдөр Их Британи улс Финлянди, Унгар, Румын улсад дайн зарлажээ.
1944 оны энэ өдөр Германд эмэгтэйчүүдийг цэрэгт татах болсныг зарлажээ.
1946 оны энэ өдөр Испанийн дуучин алдарт тенор Хосе Каррерас төржээ.
1946 оны энэ өдөр НҮБ ын байнгын орших газраар Нью-Йорк хот сонгогджээ.
1949 оны энэ өдөр Израиль олон улсын бүх тохиролцсон гэрээнүүдийг зөрчин Иерусалимыг өөрийн нийслэл хэмээн зарлажээ.
1952 оны энэ өдөр Лондон хот олон хүний амийг авч одсон аймшигт мананд автжээ.
1953 оны энэ өдөр Их Британ болон Иран улс дипломат харилцаагаа сэргэжээ.
1965 оны энэ өдөр ЗХУ-ын Москва хотод хүний эрхийн төлөөх анхны жагсаал болжээ. 20 гаруй хүн баривчдагдсан аж.
1967 оны энэ өдөр Вьетнамын партизанууд Дакшон тосгоны оршин суугчдыг хоморголон устгажээ.
1970 оны энэ өдөр Канадын Торонто хотод оршдог Алдарын танхимаас Мэргэжлийн хоккейн лигийн Стиэнли цом хулгайлагджээ.
1973 оны энэ өдөр радарыг зохион бүээсэн Шотландын эрдэмтэн Роберт Уотсон-Уотт нас баржээ.
1975 оны энэ өдөр таван удаагийн снукер бильярдын аварга О’Саливан төржээ.
1989 оны энэ өдөр БНАГУ-ын удирдагч асан Э.Хонеккер гэрийн хорионд оржээ.
1994 оны энэ өдөр Украин улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд хамрагдсантай холбогдуулсан Будапештын санамж бичиг үйлдэгджээ.
2013 оны энэ өдөр ӨАБНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Нельсон Мандела нас баржээ.