1. 771 оны энэ өдөр Агуу Карл Франкудын хаант улсын эзэн болжээ.
2. 1131 оны энэ өдөр алдарт яруу найрагч, гүн ухаантан Омар Хайям таалал төгсжээ.
3. 1154 оны энэ өдөр Английн ширээт лам Низолас Брейкспир Ромын Пап IVАндрианаар тодорчээ.
4. 1642 оны энэ өдөр Францын ширээт лам Арман Ришилье (алдарт шадар гурван цэрэг болон Д’ Аратньянд асар их гай тарьсан) нас баржээ.
5. 1674 оны энэ өдөр АНУ-ын Чикаго хот байгуулагджээ.
6. 1680 оны энэ өдөр Данийн эрдэмтэн Томас Бартолин хүний булчирхайн системыг нээжээ.
7. 1798 оны энэ өдөр цахилгааны онолыг үндэслэгчийн нэг Италийн физикч Луижи Нальвани нас баржээ.
8. 1852 оны энэ өдөр Парис хотод аймшигт аллагууд болсон агаад төрийн эргэлтийг дэмжээгүй мөн үүнд ямар ч холбогдолгүй үй олон хүмүүсийг баривчлан буудан хороожээ
9. 1864 оны энэ өдөр Румынд еврей хүмүүсийг хууль эрх зүйн ажил хийхийг хориглосон аж.
10. 1872 оны энэ өдөр Гибралтараас “Марич Целеста” гэдэг усан онгоц олдсон бөгөөд ачаа тээвэр нь бүрэн, онгоц ямар нэгэн эвдрэлгүй ч багийн гишүүд алга болсон байжээ.
11. 1892 оны энэ өдөр Испанийн дарангуйлагч Франциско Франко төржээ.
12. 1893 оны энэ өдөр тэнгэр яагаад хөх өнгөтэйг анх тайлбарласан Английн физикч Жон Тиндаль нас баржээ.
13. 1918 оны энэ өдөр серб, хорбат, словены Хаант Улс тунхаглан байгуулагджээ. Хожим 1929 онд Югослав улс хэмээн нэрлэгдсэн аж.
14. 1930 оны энэ өдөр Зерманы эрдэмтэн Вольфганг Паули нейтрон байдаг гэсэн таамаглал дэвшүүлжээ.
15. 1939 оны энэ өдөр Зөвлөлт засаг энхийн хэлэцээр хийх Финлядын саналаас татгалзжээ.
16. 1941 оны энэ өдөр Англид нөхөрт гараагүй 20-30 насны эмэгтэйчүүдийг цагдаагийн болон гал командын албанд татах тухай зарлажээ.
17. 1945 оны энэ өдөр Бурмудын гурвалжинд таван бөмбөгдөгч онгоц ор сураггүй алга болжээ.
18. 1961 оны энэ өдөр тулгууртай өндөрийн харайлтын Дэлхийн болон Олисдын аварга 35 удаагийн рекорд тогтоогч 19. зөвлөлтийн тамирчин Сергей Бубка төржээ.
20. 1971 оны энэ өдөр Монте-Карлод Фрэнк Заппагийн тогололтын үеэр казино шатаж хожим эл үйл явдал “Deep Purple” хамтлагийн “Smoke on the Wate” дуунд мөнхлөгдсөн аж.
21. 1976 оны энэ өдөр Холливудын алдартай од Элизабет Тейлор долоо дах удаагаа нөхөрт гарчээ.
22. 1980 оны энэ өдөр домогт Led Zeppelin хамтлаг тарж буйгаа мэдэгджээ.