- 628 оны энэ өдөр хөгжил цэцэглэлээрээ гайхагдсан эртний хот Барда (одоогийн Азербажаны нутаг дэсвгэр дээр оршиж байсан) хазаруудын довтолгоонд өртжээ.
- 1314 оны энэ өдөр Францын эзэн хаан IV Сайхан Филипп нас баржээ.
- 1378 оны энэ өдөр Ариун Ромын болон Германы эзэг хаан IV Карл таалал төгсжээ.
- 1797 оны энэ өдөр Италийн хөгжмийн зохиолч Гаэтано Доницети төржээ.
- 1802 оны энэ өдөр Германы уран зохиолч Вильгельм Гауф төржээ.
- 1830 оны энэ өдөр Польшид Оросын түрэмгийлэлийн эсрэг бослого эхэлжээ.
- 1864 оны энэ өдөр Колорадо мужид Америкийн цэргүүд 400 уугууул иргэдийг хүйс тэмтэрчээ.
- 1870 оны энэ өдөр Николай Пржевальскийн Төв Азиийн аялал эхэлжээ.
- 1890 оны энэ өдөр Японы анхны Парламент чуулганаа эхлүүлжээ.
- 1899 оны энэ өдөр хөлбөмбөгийн “Барселона” баг байгуулагджээ.
- 1908 оны энэ өдөр Петербург хотод Европыг угсаатан зүйн нийгэмлэг байгуулагджээ.
- 1920 оны энэ өдөр Зөвлөлт Оросод бүх аж ахуйн нэгжүүд улсын мэдлийх болжээ.
- 1924 оны энэ өдөр дуурийн урлагийн хаан Жакомо Пуччини нас баржээ.
- 1932 оны энэ өдөр Франц болон ЗХУ Энхийн гэрээ байгуулжээ.
- 1932 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак төржээ.
- 1939 оны энэ өдөр ЗХУ-ын Дээд Зөвлөл Баруун Украин, Баруун Белорусийн хүн амыг Зөвлөлтийн иргэд хэмээн зарлажээ.
- 1942 оны энэ өдөр АНУ-д кофены хэрэглээ болон худалдааг хязгаарлах хууль гарчээ.
- 1945 оны энэ өдөр Холбооны Бүгд найрамдах Югослав Ард Улс тунхаглагдсан аж.
- 1946 оны энэ өдөр Бельги Улс ЮНЕСКО-ийн гишүүн болжээ.
- 1947 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Палестиныг арабын болон еврейн гэсэн хоёр улсад хувааж, Иерусалимыг бие даасан засаг захиргааны нэгж болгох шийдвэрийг баталжээ.
- 1949 оны энэ өдөр Зүүн Германы урааны уурхайд осол гарч 3700 хүн нас баржээ.
- 1970 оны энэ өдөр Nina Ricci брэндийг үндэслэгч, Францын загвар зохион бүтээгч Нина Риччи нас баржээ.
- 1973 оны энэ өдөр Их Британид шатахууныг картын системд оруулжээ.
- 1975 оны энэ өдөр Билл Гейтс ирээдүйн компаниахаа “Microsoft” гэсэн нэрийг бодож олжээ.
- 1975 оны энэ өдөр АНУ-д хөгжлийн бөрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох үүднээс тусгай бүрэн дунд сургуулиуд байгуулах хууль гаргажээ.
- 1975 оны энэ өдөр Ангилд “Queen” хамтлагийн “Bohemian Rhapsody” дуу хит жагсаалтыг тэргүүж, бүтэн хоёр сар энэ байраа барьсан аж.
- 2001 оны энэ өдөр “Beatles”хамтлагийн гитарчин Жорж Харрисон нас баржээ.
- 2009 оны энэ өдөр Швецар Улс ард түмний санал асуулга явуулсны үр дүнд лалын шашны сүм дуганы хэлбэртэй барилга байшин барихыг хоригложээ.