Нийтлэл 49
Уйгурын түүх өнөөгийн Монголчуудын ноёр нуруу түүх
“Уйгур, дээдэс нь Хүннүгийн хойчис бөлгөө” гээн Хуучин Тан төрийн бичиг Уйгурын шастирт бичигджээ. Энэ өгүүлбэрт та бүхний анхаарлыг төвлөрүүлье. Яагаад Уйгурчууд Хүннүгийн шууд хойчис гээн бичсэнгүй. Уйгурчууд Хүннүгийн шууд хойчис гээд бичсэн бол Сэргэлэн Сэрээнэндагвын хүү гээд бичсэнтэй адил. Харин уг бичигт Сэргэлэнгийн дээдэс Хурганы хойчис гэсэн утгаар бичжээ. Энэ нь манай аав, өвөө, буурай өвөө болон түүний аав Хурганы хойчис болно гэсэн утга. Сэргэлэн өөрийн аав Сэрээнэндагвын шууд хойч болхоос овгийн анх Хурганы шууд хойч Сэргэлэнгийн дээдэс болно. Тэгэхээр “Умард төрийн түүх Түрг Тэлэ”, “Хуучин Тан төрийн бичиг Уйгурын шастир”-т “Уйгур, дээдэс нь Хүннүгийн хойчис бөлгөө” гэдэг нь Уйгурын дээдэс Есөн угс, Шо ян то, Тэлэ нар Хүннүгийн хойчис бөлгөө гэж оржээ. Уйгурын түүхийг Хуучин Тан төрийн бичиг, Шинэ Тан төрийн бичиггүйгээр бичнэ гэж үгүй. Эдгээр түүхэн эх сурвалжуудад цаг оны дараалалаар манай түүхийг маш нарийн бичжээ.
552-741 оны хооронд Өтүгэнээс баруун өмнө 750 километрийн зайнд орших Алтан уулын өврөөс ирсэн Түргүүд төвийн Уйгуруудтай (Тэлэ тухайн үеийн нэр нь ) хамт Түрг төрийг хашсан. Уг хугацаанд Бугу (уйгур овогтныг үүсгэгч) хааны төрийн үе байсан. Уйгур Түрг хоёрын хооронд үндэстэний (гений) ялгаа байхгүй. Хүннү төрийн үед Түрг овогтоны дээдэс Ашна овог Умард далайн (Байгаль нуурын) хойно, Хүннү төрийн хамгийн умард ойн овог байжээ.
XIII зуунд Өтүгэнээс зүүн хойш 750 километрийн зайнд орших Онон-Балжаас ирсэн Хамаг Монгол овогтнууд төвийн Уйгуруудтай (Хэрэйд, Найман, Мэргэд тухайн үеийн нэр нь) хамт Монгол төрийг хашсан. Уйгур (Хэрэйд, Мэргэд, Найман, Барук) Хамаг Монгол хоёрын хооронд үндэстэний ялгаа байхгүй. Хүннү төрийн үед Хамаг Монгол овогтоны дээдэс Шивэй овог Умард далайн хойно, Хүннү төрийн ойн овгийн нэг байжээ. Шивэй овгийн үүсэл хөгжлийн тухай хожим дэлгэр өгүүлэх болно.
Хүний тоогоор хамаагүй бага Хамаг Монголын Киад, Боржигон овогууд хүний тоогоор үлэг, нэгдмэл Хэрэйдүүдтэй хэл амаа олон, Монгол төрийн нэр солигдоогүй үлдсэн нь отог хаадын удам Соргогтон бэктэй ямар холбоотой тухай дэлгэр нийтлэл хүргэнэ.
Мөн Ру ру (Жужан) нь Нирун улс болох тухай МУИС түүхийн танхимын эрхлэгч доктор (Ph) П.Дэлгэржаргалын ерөнхийлөн редакталсан “Түрэг Уйгур” Монголын эртний түүх дөтгөөр ботинд орсон нь эх сурвалжид нийцэхгүй байна. Сэргэлэн Интернашионал Экспидишион Нирун Ру ру-д огт хамаагүй болох тухай эх сурвалжаар баталж ямар эх сурвалж ашигласан тухай П.Дэлгэржаргал болон Б.Батсүрэн, А.Энхтөр, Р.Мөнхтулгаас асуулга тавина.
Харамсалтай нь уг номыг бичсэн нөхдөд эх сурвалжтай ажиллах соёл суугаагүйгээс гадна эх сурвалжын оронд бэлдэц (эх сурвалжийг яаж ойлгосноо системчилсэн харийн докторуудын бэлдэц) дээр түүхийг эвлүүлжээ. Битигч Б.Батсүрэн, Р.Мөнхтулга бэлдэц эх сурвалжийн зөрүү үл ялгаж байна. Н.Я. Бичурины “Собрание сведений о народах обитавших в Средней Азии в древние времена” (Төв Азид эрт цагт оршисон ард түмний тухай цуглуулга мэдээ) номыг эх сурвалж судлаач хүн судлаад дүгнэлт гаргахад ердөө долоо хоног шаардана. Н.Я. Бичурин эх сурвалжийг бүтнээр орчуулсангүй. Орос руу авч очсон номуудыг орчуулжээ. Бичурины орчуулага их сурвалжуудтай зөрөхгүй байна. Харин ЗХУ ШУА судлаачид хожим Бичурины гол санаануудын ард түүхэн тэмдэглэл хийн утгыг нь баяжуулжээ. Н.Я. Бичурин шиг эх сурвалж судлан өөрийн бэлдэцийг гаргах үүрэгтэй Б.Батсүрэн, Р.Мөнхтулга нар түүний бэлдэцийг өөрийн номондоо өгүүлбэрийн бага алдаатай оруулжээ. Тэгэхээр Б.Батсүрэн, Р.Мөнхтулга нар эх сурвалж судлаач биш бэлдэц цуглуулагч нар болж байна. Шууд хэлхэд тэд мэдлэг үйлдвэрлэгчид биш ихэнхдээ вирустэй мэдээлэл хадгалагч нар болж байна. Сэргэлэн Интернашионал Экспедишион Уйгурын Пуса хааныг хадан бичиг дээрхи Бугу хаан гээн батлан тунхаглаж байгаа. Энэ талаар мэдээ цуглуулагч Б.Батсүрэн, Р.Мөнхтулга хоёртой ном яаж хаялцах билээ. Хаялцах хүн нь Н.Я. Бичурин асан. Номыг цогц мэдлэгтэй хүмүүс хоорондоо мэдлэгийн зөрүүгээ тодруулах гэж хаялцдаг болохоос мэдлэгтэй мэдээлэлтэй хоёр хаялцахгүй.
Уг ном манай түүхийн чухал хэсгийг эх сурвалж дээр тулгуурлаж өгүүлэх байсан ч битигч нарын мэдлэг муугаас болж бүтэн цогц түүх гарахын оронд утгын алдаа их, хоорондын холбоо муу, илэрхийлж буй үгсийн утга буруу, зөв үгийг зөв өгүүлбэрт нь үл хэргэлсэн дутуу дульмаг ном болжээ. Түүхийн эх сурвалж гэдэг нь доктор цол, ШУА ажилтаны ажлын байр огт бишээс гадна уг түүх нь бичиж буй нөхдийн хувийн өмч биш гэдгийг дахин сануулая. Түүх бол тухайн үндэстэний ой санамж гэдгийг дахих анхааруулая. Гадны бэлдэцээр түүхээ эвлүүлнэ гэдэг нь үндэсний ой санамжинд маш хортой үйл гэдгийг монголчууд бид маш сайн билирч байна. Эх сурвалжаа судлан манай түүхийн тухай харийнханд тогтсон муруй бодол санааг өөрчлөх нь монгол судлаачдын эрхэм үүрэг. Бэлдэц цуглуулж харийхны доодох болох нь гутамшиг, мөн хортой. Түүх газар устайгаа салшгүй холбоотой. Уг номонд манай түүхийг, битигч эрдэм шинжилгээний ажилчид өөрсөдөө газар уснаасаа салгаж бичсэн нь үндэсний аюулгүй байдалд хор суулгав. Эх сурвалжаар судлагдах, үнэн зөв сэргээгдэх түүх нь газар усныхаа эзэн дээдсийн минь түүх болохын дээр үр хойчсийн мань газар усны халдашгүй баталгаа болох ёстой. Энэ хоёрыг муулах гэж мань эдгээр өгүүлбэрийг бичсэнгүй. Энэ байдлаас өнөөгийн судлаачдыг гаргахын тулд бичиж байна.
Уншигч таньд Сэргэлэн Интернашионал Экспедишин Түрг Уйгурын түүхийг зөвхөн эх сурвалж дээр тулгуурлан тайлбартайгаар нийтлэлүүдээрээ (39-51) хүргэсээр байна. Мануус гадны докторуудын бэлдэцийг эс ашиглаж буй. Гадны хүнээр бэлдэцээ хийлгэнэ гэдэг нь Хотонтынхон айрагныхаа хөрөнгийг гадныхнаар эсгүүлжээ гэдэгтэй адил. Хотонтчууд яаж айраг эсгэхийг гадныхнаар заалгахгүй, судлаач мануус мөн адил. Сэргэлэн Интернашионал Экспедишины гол баримтлал: “Алдасан адуугаа сургаар олж болох, алдсан түүхээ сургаар үл олно. Зөвхөн эх сурвалжийг сэрээсээр түүх сэрнэ”.
Уг хугацааны түүхийг Хуучин Тан төрийн бичиг, The Uigur Empire” by Colin Mackerras, Гол тэгин, Шинэ могой усны хадан бичгүүдээр ул болгон уншигч та бүхэнд хүргэж байна. Тан төрийн бичгийн хүндрэлтэй хэсэг нь Уйгурчуудын нэрийг ханз бичгийн хөгөнд оруулж бичсэн тул уншигчдад тогтооход хэцүү байгаа нь үнэн. Уг түүх манай түүх, уг нэрс эх хэлээрэй мануусын нэрс байх учиртай.
“Шан юаны (674 он) анхдагч оны есөн сарын шарагчин үхэр өдөр. Уйгурын есөн овгийн аймгийн хаанаас их ахлагч Жуй лу мө да ган нарыг төрд явуулав. Ёс сурья гэв. Хөхөгчин туулай өдөр. Уйгураас хорин хүмүүн явуулав. Ян ин дяанд хүлээн авч уулзав. Хүн бүрд эд юм соёрхов. Арван нэгэн сарын шар луу өдөр. Уйгураас Яан жи жа лө зэрэг арван хүнийг явуулав. Яан ин дяанд хүлээн авч уулзав. Хүн бүрд эд юм соёрхов”.
Тайлбар: “Есөн овог” уг үгийн зөв орчуулга нь Есөн угс буюу есөн угсаа болно. Хадан бичигт Токус угс гээн тэмдэглэгдсэн. Энэ тухай тайлбарлсан.
“Бао ингийн анхдагч (762 он) он. Дайзун анх ор суухад Ши Чао и нь бас Хэ лөд байжээ. Жүн ши түшмэл Лиу Чин Таныг Уйгураас цэрэг элсэхээр (авахаар) явуулав. Урьдах шиг найрамдлаа сэргээв. Тэр намар Чин тан нь Уйгурд очив. Уйгур нь Ши Чао и-д татагдсан байжээ.
Өгүүлэх нь: Тангийн тэнгэрийн хөвгүүн үхжээ. Улс нь үймж эзэнгүй байна. Цэрэг явуулан төрийн агуулахыг авна гэнэ. Хаанаас: Харъяат олныгоо дагуулан өмнө тийш хөдөлж нэгэнт найман сар болжээ. Чин танаас тамгатай зарлиг бичиг барин очив. Хаанаас: “Тан улс эзэнгүй болжээ хэмээн би сонслоо. Яагаад бас зарлиг бичиг хүрээд ирэв?” гэж асуув. Жүн ши түшмэлээс: “Манай Тан улсын тэнгэрийн хөвгүүн хэдийгээр түмэн олныгоо орхин одсон ч ор залгамжласан Гуан пин ван баатар дайчин хүн, ноднин жил бас Уйгурын Е ху түшмэлтэй хамт хоёр нийслэлийг буцаан авсан болно. Ан чингийн олныг ялахад, хаантай бас холбоотой болно. Жил бүр хаанд хэдэн түмэн торго дурдан өгч байсан. Хаан энэ учрыг мартахгүй биз?” гэв. Уйгурын цэргүүд гурван хотын хойгуур хүрсэн байв. Хоосон хотод сахисан цэрэг байгаагүй. Жоу сум гээд бүгдээрээ хоосоржээ. Тан улсыг доор үзэн, элч явуулан хойт хэсгийн Шан үйн дайчид агуулахтай хүнсийг хураав. Бас чин таныг их доромжлов. Чин танаас элч явуулан айлтгасан нь: “Уйгурын Дэн ли хаан бүх улсын цэргээ дайчлан ирж байна. Арваад түмэн харьяат олонтой, хонь адуу гээд тоолохын аргагүй” гэв. Нийслэл хот их цочив. Дээдсээс Дян жүн жян түшмэл Ёо зи аныг явуулав. Тай юанны хойнох Шин жоугийн өмнүүр хүрээд Зи ан тэдний цэргийг тоолов. Дөрвөн мянган хүн байв. Хөгшин бага эмэгтэйчүүдийг нэмээд түм илүү хүн байв. Дөрвөн түмэн цэргийн агттай байв, үхэр хонийг үл тооцов.
Тайлбар: Уйгур Дэн ли хаан нь Муюнч хааны бага хүү. Хуучин Түлс аймгийн шад цолтой байсан. Том хүү Шиан нь Е ху түшмэл байж байгаад алдсан. Е ху гэдэг нь йабгу цол болно. Йабгу нь өнөөгийн өвөрмонголчуудын хэргэлдэг йавха (авхай) цол. Хэлний шарилжийг олон зуун жилээр түүгээгүй учир дайсун-дайсан, баргут-барга, йабгу-авхай болжээ.
Ши Чао Аньшийн үймээний толгойлогч Ши сы мингийн ууган хөвгүүн.
“Анх, Би га хаан хөвгүүндээ ураг гуйхад, Су жунаас Пү гу хуай эний хүүхнийг өгч гэрлүүлэв, хатан болгосон билээ. Хаантай хамт ирж Хуай эн болон Хуай эний эхтэй уулзъя гэв. Дээдсээс Хуай энийг фэн жоуд байгаа гэв. Тай юаньд уулзаж болно гэв. Хуай эн бичиг өргөж зарлигийг дагья гэв. Пу гуан боомтоор орж ирнэ гэж бодоод Ша юаны замаар явж Тун гуаны зүүнд хулгай нарыг ялав. Зи анаас: “Улс гүрэн удаа дараалан хулгайд дээрэмдэгдэв. Жоу сум хоосорсон байна.
Өргөж барих хэцүү байх. Хаан урам хугарах магадгүй. Тэгсэний оронд Ту мэн замаар явж, Шин, Мин, Вэй, Хуайгаар шууд явах нь илүү. Хулгай нарын цэрэг, агт бүгдээрээ зүүн нийслэлд бий. Хаан өөрийн эд торгоо хураан хөнгөн ачаатай урд зүгрүү хөдлөх нь хамгийн сайн арга болно” гэв, хаан зөвшөөрсөнгүй, ахиад: “Хуай жоугийн Тай хан замаар явбаас өмнө тийш Хэ ингийн Гайгаас зайлсхийж, хулгайг тас багалзуурдна. Энэ бас нэгэн сайн арга” гэв. Хаан бас зөвшөөрсөнгүй. Дахиад: “Шан жоугийн Тай яангийн төхөм замаар явж Тай юанд агуулсан шар будаа бий, түүнээр хүнс болгож зүүн тийш яваад Жэ лу, Хэнань, Хуай жэний же ду түшмэлтэй хамт орох нь бас нэгэн сайн арга” гэв. Хаан болно гэв. Зи ан дээшээ айлтгаснаас дээдсээс Юн ван шийг цэргийн ерөнхий захирагч болгов. Хуай энд Жүн шу мэны Пин жүн ши түшмэлийн тушаалыг нэмж олгов. Зи анийр И ши жүн чэн түшмэлийн тушаалыг хавсарган гүйцэтгүүлэв. Урьдах Лу фу захиргааны И ши жүн чэн түшмэл Вэй жуйг Зө Ю шянгийн цэргийн түшмэл болгов. Жүн шу шэ рэн түшмэл Вэй шао хуагаар ерөнхий захирагчийн шүүгч, бас Шу жигийн тушаалыг хавсарган үүрэглүүлэв. Гао ши жүн түшмэл Ли жинээр И ши жүн чэн түшмэлийн тушаалыг хавсарган мэдүүлж, ерөнхий захирагчийн Сы ма түшмэлийн тушаалыг давхар хавсаргав. Зүүн тийшээ Хуй хэтэй уулзав, Шан жоугийн Шар мөрний хойгуур Дэн ли хаан цэрэг буудалжээ.
Ерөнхий захирагч Юн ван, Зи ан нарыг дагуулан уулзав. Хаанаас Юн ваныг өргөөний өмнө бүжиглэсэнгүй хэмээн зэмлэв. Ёс бус байв. Зи ань их захирагч бол хуанди-гийн ач болно. Хоёр ордонд гашуудал хийж буй. Бүжиглэх нь зохисгүй гэв. Хуй хэгийн заяшан түшмэл болон Чэ би жанжин Тин Жегаас: “Тан улсын тэнгэрийн хөвгүүн болон Дэн ли хаан ах дүү хэмээн андгайлсан билээ. Хаан болбоос Юн вангийн авга ах болно. Авга ач хоорондоо ёстой байх нь зүй. Яагаад бүжиглэж болохгүй вэ?” гэв. Зи ань гашуудлын ёс үйлдэж байна хэмээн шууд хэлж болохгүй гэв. Ахиад: “ерөнхий захирагч бол Тан улсын хааны хөвгүүн болно. Хааны хөвгүүн бол ор залгамжлагч болно. Дундад улсын ор залгамжлагч. Яагаад гадаадын хааны өмнө бүжүүлэх ёстой юм?” гээд хоорондоо их л удаан маргалдав. Чэ ви-ээс Зи ань, Ли жин, Шао хуа, Вэй жуй нарыг тус тус зуу манцуургдав. Шао хуа, жуй нь манцуургаар цохисоноос болж нэг хоноод үхэв. Ваныг нас бага учир мэдэхгүй гэд хуаранд нь буцаав. Хуай эн болон Хуй хэгийн Ю ша хошууч болж, олон Же ду ши түшмэлтэй хамт хулгай нарыг дайрч ялав. Ши чао и үлдсэн хулгай нараа аван одов. Ерөнхий захирагч Юн ван ухарч, Лин баод буудаллав. Араас нь Хуй хэгийн хаан Хэ янд орж буудаллаад хэдэн сар байв. Буудалсан газарт нь хүрэхэд зуу илүү ли байв. Хулгайлан дээрэмдэж тонож доромжилно. Хэлэхийн аргагүй хэцүү байв. Хуай эн байнга цэргийн ард явна. Олон Же ду ши түшмэд нь Хэбэйн жоу сумыг буцаан авахад Пу гу ян болон Хуй хэгийн харьяат олон хоёр мянган илүү газар хөөж мөрджээ. Пин жоугийн Ши чэн сум хүрээд Чао игийн тэргүүнийг авч буцав. Хэбэй төвшрөв. Хуай эн, Шиян жоугаас гарч Гө көү замаар баруун тийш явав. Хаан Хэ янгийн Хойгуур Жэ Лугээр гарч Хуай энтай нийлж, Тай юанаар өнгөрөв. Элч Хэ ныг явуулж дээшээ айлтган зүүн нийслэлийг буцааж авья гэв. Хулгай Ши чао игийн туг далбаа зэрэг эд юмыг өргөв. Нутагтаа буцахад нь Дайзунаас дотоод ордонд дуудан уулзав. Хоёр зуун ширхэг өнгөт торго соёрхов.
Анх Уйгур нь зүүн нийслэл хүрээд хулгай нарыг устгана гэж байв. Гудамжны эмс эмээгээд бүгдээрээ Шэн сан хийд болон Бай ма сы хийдийн хоёр давхарт гарч нуугдав. Уйгур нар хоёр давхарыг галдсанд үхэж шархдагсад түм хүрэв. Шөнөжин шатав. Төрийн баяр болоход ноёд түшмэдийг дураараа доромжлов. Шан жоугийн Же ду ши түшмэл Го и чуан зүүн нийслэлийг сахиж байжээ. Зүүн нийслэлд хулгай нарт дахиад үймэв. Шө фанийн цэрэг болон Го ин и, үй чао эн нарын цэрэг тэдний булааж дээрэмдэхийг хорьж чадсангүй, Уйгур нар, зах зээл болон Ру, Жэн зэрэг жоуг уулгалан дээрэмдэв. Үргэлжлэсэн байшин унаж тэгшрэв. Хүмүүс цаасаар хувцалж, Эсхүл хувцас хунаргүй байв.
Дайзун Шуан жэн дяан харшид заларч зарлиг бичиг гарган, хааныг Дэн ли же до дэн ми ши Хан жуй лу гавьяа байгуулсан ви га (билгэ) хаан хэмээн өргөмжлөв. Хатныг нь По мо, гэрэл үзэсгэлэнт ви га хатан хэмээн өргөмжлөв. Же ду гэдэг нь хятад хэлээр бол голомт сахигч, Дэн ми ши гэдэг нь хятад хэлээр бол алдаршиж дуурсах хэмээх утгатай. Хан жуй лу гэдэг нь хятад хэлээр бол цэцэн сэргэлэн, ви га гэдэг нь хятад хэлээр бол санаа төгс ухаант, По мо гэдэг нь хятад хэлээр бол өхөөрдөм гэсэн утгатай. Шан чи чан ци түшмэл болон И ши да фу түшмэл Ван игий элчлүүлэн. Хааны өргөөнд өргөмжилсөн бөлгөө. Хаан, хатан болон Зо Ю ша, олон ду ду түшмэл, гадна дотнын Зайсан түшмэлээс доош бүгдэд нь хоёр мянган өрх шагнав. Ван игийн өргөөний өмнө ёслуулж өргөмжлүүлэв. Зо шаг шиун Шун шө ван, Ю шаг Нин шө ван, Ху лу ду ду түшмэлийг Жин хэ ван, Ба лань жанжныг Жин мо ван, арван нэгэн ду ду түшмэл бүгдийг нь Гө гун түшмэл өргөмжлөв.
Удалгүй Хуай энь урвав. Лин угийг дагав. Шо фанийн урдах жанжин Рэн фу, Жан шао нар бий. Хэдэн түмэн үлдэгсэдийг хураав. Гуан дэгийн (764 он) хоёр оны намар Ту фаны олон хэдэн түмэн хүн ардыг дагуулан Фэн да сум хүрэв. Шо фан Же ду түшмэл Го зи и олныг дагуулан тулан байлдаад ухраав. Юн тайгийн анхдагч (765 он) оны намар, хуай энгээс цэрэг агт явуулан Фан зи чэн, Рэн фугээр цэрэг удирдуулав. Уйгур, Ту фан, Ту гу хун, Дан шян, иН чи мэтийн хориод илүү түмнийг дагуулж, Фэн дянЬ, Ли жоу, Фэн шян, Тун жоу зэрэг газар халдаж, тэднийг буруу замд хөтөлжээ. Анх Го зи и нь Жин янд цэрэг суув. Хунаас дэвшиж Фэн тяанд сууж тэдний хошууч цэргийг хэдэн удаа бут цохив. Хуай эн үхсэн хэмээн сонсоод Ту фаны жанжин Ма жун ин нар арван сарын эхээр ухарч Бин жоугийн хуучин замаар буцав. Уйгурын ахлагч Лө да ган нар хоёр мянган илүү харьяат олноо дагуулан Жин янд очиж бууж өгөхийг хүсэв. Зи и зөвшөөрөв. Дагуулсан харъяат олон нь хуяг хэтэрч нум татсан хэдэн мянган хүн байв. Уйгур хэлмэрчлээд: “Муу санаа өвөрлөж ирээгүй, танай түшмэлтэй учиръя” гэв. Зи иээс: “Би байна” гэв. Уйгураас “хуягаа тайлагтун” гэв, Зи и дуулга хуяг зэр зэвсгээ тайлаад морио давирч урагшаа очив. Уйгурын ахлагч Чан гу: “Мөн байна” гэв. Тэр үе хуан дигийн хөвгүүн Тай бао түшмэл Ли гуан жин, И ши да фу түшмэлийн тушаалыг гүйцэтгэсэн үүрэглэсэн Лу сы гун хоёр Зи игийн дэргэд цэргийн хувцас өмсөж, морьтой зогсож байжээ. Зи и зааж Уйгурд хэлсэн нь: “Энэ болбоос хойд Же ду түшмэл Ли тай бао” гээд: “Энэ болбоос Шо фанийн цэрэг хүнс хамаарсан түшмэл Лу да фу болно” гэв, Уйгур нар мориноос буугаад хүрээлэн ёслов. Зи и ч мориноосоо буув. Зи игийн олон нь зүүн баруун жигүүр тус бүртээ хэдэн зуун хүмүүнтэй байв. Алгуур ойртов. Зи игийн гар доорх хүмүүс бас давхисаар хүрэв. Зи и гараа зангаж ухруулав. Зи и архи авчруулан тай чан чин түшмэл Лө да ган зэрэг нэгэн зуун ерэн зургаан хүнтэй уулзав. Дээдсээс Яан ин дяан харшид дайлав. Асар ихээр шагнаж соёрхов. Давхар сар, Зи и Жин янд Пу гогийн их түшмэлийг хүлээн авав. Уйгур адуу өргөв. Дайлж буцаав. Урд өмнөн өгсөн торго дурдан нийт арван түмэн ширхэг болов. Тэр үед хөмөргө хоосорч, төрийн түшмэд пүнлүүгүй, сар болгон гарын хөлс гэж өгнө. Зи ке чян мөнгө гэж нэрлэнэ. Татвар хариуцсан түшмэлээс давхар арван сар, арван нэгэн сар, арван хоёр сар татварыг тооцон авч байлаа.
Да лигийн зургаан (771 он) оны цагаан сар. Хун лу сигээс Уйгур нар гудамжинд дураараа гарч бусдын эхнэр хүүхнийг булаав. Орон нутгийн ноён буцаан булааж авчээ. Зодолдож хилэгнээд Гуан мэн хаалга, Жу чуе мэн хаалганд гурван зуун морьтон халдав. Тэр өдөр хааны хотын бүх хаалгыг дарав. Дээдсээс Жун ши түшмэл Лиу чин таныг явуулан төрийн зарлигийг уламжлан хүн ардыг тохинуулснаар тэгээд болив”.
Тайлбар: Хун лу сы鸿胪寺, Тан улсын гадаад харилцааны газар.
“Долоон оны (772 он) долоон сар. Хун лу сыгээс Хуй хэ нар гарч зах гудамжаар орж хэрцгийлэв. Чан ан лин түшмэл Шао юуйг Хан гуан мэн хаалганы зээл дээр хөөж Юй-гийн унаж явсан морийг булаан оджээ. Юй зугтан гарч амь мултарав. Ю сы түшмэл хорьж чадахгүй байв.
Найман оны (773 он) арван нэгэн сар. Уйгурын нэг зуун дөчин хүн нутагтаа буцав. Тоолж болох ачаа мянга илүү байв. Уйгур нар нь гавъяандаа эрдэж Чян юаны (760 он) оноос хойш нэг мориор Дөчин толгой торго сольдог. Нэг удаа хэдэн түмэн адуу сольдог байв. Хун лу сыд хоцорсон тэдний элч нэг хүн биш, харьчууд торго аваад ханахгүй байв, бид адуу аваад хэрэглэхгүй, төр их гачигдаж байв. Тэр үед асар ихээр соёрхон, үлэмж хишгийг харуулж байсан бөлгөө. Гар датуу гэдгээ мэдэхгүй байв. Тэр сар Уйгур нар, чи шинийг нэгэн түмэн адуутай явуулж худалдана гэв. Дай зунаас адууны үнийг түрээсийн татвараас гарга, ардыг зовоосны хэрэг алга гээд, Ю сы түшмэл тооцолж бодоод зургаан мянган адууг авъя гэв.
Арван оны (775 он) есөн сар. Гэгээн цагаан өдрөөр зүүн захад Уйгур хүн хутгалсанд захын хүмүүс барьж авчээ. Ван нян сүмд хорьжээ. Тэдний ахлагч Чи шин сонсоод Хун лу сы-гээс гарч давхисаар сумын гянданд хүрч ялтныг буулган одов. Гянданы хуягийг цавчиж шархтуулав.
Арван гурван (776 он) оны цагаан сараар Уйгур Тай юаныг дээрэмдэж юй ци, Тай гугээр өнгөрөв. Хэ дунгийн Же ду түшмэл Лиу хо, Тай юаны И түшмэл, И ши да фү түшмэлийг орлогч Бао фан нар Ян чуй Хуй хэтэй байлдав. Манай цэрэг ялагдав, мянган илүү хүн үхэв. Дай жоугийн ду ду түшмэл Жан гуан шэн, Ян у гу хавцалд Уйгуртай байлдаад ялав. Уйгур нар ухраад явав. Анх Шин юн жинээс Тай юаныг сахиж байсан үе Шин юнгээс Уйгур эмээдэг. Бин, дайг дээрэмдэдгүй байв. Бао фангийн дайны бодлогогүйг мэддэгээс доромжилж шахамталдаг байв. Гуан шэн ширүүн байлдаад ялснаас хойд хилийн улс амар амгалан болов.
Дэ зун орд суув. Жун гуан түшмэл Лян вэн шиуийг явуулж гашуудлын мэдээ сонсгож урьдах шиг найрамдъя гэв. И дэ жян хаан ёсолсонгүй, Хуй Хэт харьяаттай есөн овогтын Ху сугийн хүмүүс дундад улсын ашгийг өгүүлэж, түүний сэтгэлийг хөдөлгөснөөс хаан сая бүтэн улсаа аван өмнө зүг хөдөлж манай гашуудалд оролцох гэв. Тэдний заяшан түшмэл Дун мө хэ да ган: “Тан хэмээгч том гүрэн. Биднийг гомдоосон юм байхгүй. Уржинан жил Тай юань ороод хэдэн түмэн хонь адуу олзлов. Их ялалт гэж хэлж болно. Очих зам маань бэрх бартаатай, манай улстай харьцуулахад, байсан юмаа барсан ч магадгүй. Өдгөө энэ завшааныг далимдуулан ялалт байгуулахгүй болбоос хэзээ санаа амар буцаж ирэх билээ?” гэж айлтгав. Хаан зөвшөөрсөнгүй, Дун мө хэ итгэж байсныг нь дайламдуулан дайрч алав. Түүний итгэлтэн болон есөн овогт Ху нарын өдөөсөн хоёр мянган хүнийг алав.
Дун мө хэ өөрийгөө Хэ гу до ви га хаан гэж өргөмжлөв, ахлагч Жян да ганыг Вэн шиутай хамт элчлүүлэн төрд ирэв. Жин жоу и түшмэл И юан шиуд залаат тэмдэг бариулан явуулж У и чэн гун хаан хэмээн өргөмжлөв. Жэн юаны гурван оны найман сар. Уйгур хаанаас ахлагч Мө чө да ган, До лан жанжин Хэ че да ган нарыг явуулж газар нутгийнхаа эд юмыг өргөж, энхийн ураг гуйв. Дөрвөн оны арван сар. Уйгур гүнж болон элч нар хариад очих үе, Дэ зунгаас Яан ши мэн халгаанд уулзав. Тэр цагт Уйгур нар энх ураг барилдахад маш дуртай байв. Асар их бэлэгтэй болохоор тэгдэг байв. Дээдэс: “Урд ах дүү байлаа. Өдгөө хөвгүүн хүргэн боллоо. Хагас хөвгүүнтэй адил буюу” гэв.Ту фаны элчийг харьяан доромжлов. Их ахлагч нарын эхнэр татвар эм зэрэг тавиад эмэгтэйчүүдээр хатныг угтуулав. Нийт мянган илүү хүн бий. Хуримын бэлэг гээд хоёр мянган адуу барив. Дэ зунгаас зарлиг гаргаж Шө жоу, Тай юанд долоон зуун хүнийг үлдээв. Тэдний заяшан түшмэл ахлагч нар бүгд ирэв. Хун луд хуваан хонуулж Жан зо-гаар хариуцуулав. Харагчин могой өдөр Шуан жэн дян харшид уулзав. Хөхөгчин хонь өдөр. Дэ зунгаас Уйгур гүнжийг замд гартугай хэмээн тушаав. Лин дэ дянд элчтэй уулзаж хүн бүрийг шагнаж соёрхов. Цагаагчин хулгана өдөр Шиан ан гүнжийг Уйгур хаантай гэрлүүлэв. Өргөөлсөн ордон нь Чин вангийн зэрэглэлтэй байв. Дяан жун жян түшмэл, Ши тэн ван жан раныг Шиан ан гүнжийн хурмын ёслолын даамал болгов. Гуан бо жян шао Ю пү шэ түшмэлийг Шиан ан гүнжийг хүргэх, Уйгур хааныг өргөмжлөх түшмэл болгов. Жэн юаны таван оны арван нэгэн сар. Уйгурын Ми до лу чан шө Тян чин би га хаан нас барав. Гурван өдөр төр чуулсангүй. Бичиг, цэргийн түшмэдээс хоёроос дээш зэрэглэлтэй нь бүгд Хун лу сыд очиж, ирсэн элчид гашуудал илэрхийлэв.
Жэн юаны зургаан (790 он) оны зургаан сар. Уйгурын И жи га да ган нутагтаа буцав. Адууны үнийг тооцож гучин түмэн толгой торго соёрхов. Хун лу чин түшмэл Гө фэн болон И ши да фү түшмэлийг Уйгурын Жун жэн хаанд элчлүүлэв. Тэр жилийн дөрвөн сар Жүн жэн хааныг дүү нь алж орыг нь булаав. Тэр цагт Уйгурын их жанжин Же Юй га сы ши Ту фаныг дайлаад буцаж ирээгүй байв. Дэд шиян түшмэл улсынх хүмүүсийг дагуулан ор булаагчийг алж Жүн жэний хөвгүүнийг хаан өргөмжлөв. Арван зургаа, долоон настай байв. Же юй га сы ши дайнаас буцаж ирэв. Өргөөнд ирж буухад Дэд шиян түшмэл нар ахиад ухарч өргөмжлөх магадгүй гэж зэмээж, хятадын элчид мэдүүлсэнгүй. Фэнийг хэдэн сар үлдээгээд удалгүй буцаав. Же юй га сы ши хүрч ирмэгц хаан тэргүүнтэй олон хүмүүс хөдөө хээр тосч угтав. Гө фэний авчирсан улсын захидал эд мөнгийг дэлгэн харуулав. Хаан болон дэд жанжин Шиян түшмэлүүд газарт сунан хэвтэж огцруулж өргөмжлөсний учрыг тооцон “Гагцхан их түшмэлийн үхэж амьдрахыг та мэдтүгэй” хэмээн өршөөхийг гуйв. Дэлгэсэн эд мөнгө бүгдийг Же юй га сы шид өгөв. Же юй га сы ши баярлав. Хаанаас ёсолж: “Хөвгүүн би нас залуу юм мэдэхгүй. Азаар өдгөө хаан болов. Аавынхаа буянд амьдарч байна” гэж хүүхэд шиг уйлав. Же юй га сы ши хичээнгүйлэн сонсоод тэврэлдэн цурхиран уйлав. Тэгээд түшмэлийн ёсоор ёслов. Дэлгэсэн эд мөнгөө зүүн барууны дагасад дараа байлдагчдад шагнаж соёрхов.
Өөрөө авсангүй. Түүнээс хойш улс нь жаахан тайван болов. Да Ви Те лэ мэй лу жанжныг явуулж Жүн жэн хааны гашуудлын мэдээг бидэнд мэдүүлэв. Шинэ эзнээ өргөмжлөхийг хүсэв. Элч хүрч ирмэгц гурван өдөр төр чуулсангүй. Гурваас дээш зэрэглэлтэй түшмэдийг Хун лу сыд очуулжэлчид нь гашуудал илэрхийлэв. Тэр жил Бэй тингийн Ду ху фу захиргааг Ту фан эзлэв.
Анх, Бэй тин, ан шигийн Жи дин замаар Уйгур нар төрд бараалхадаг байв. Харьяат улс болсноос тэгдэг ажгуу. Уйгур авах хүсэх нь ханашгүй болж, Бэй тингийн алба дууссан байв. Аливаа хэрэг үүсэх шалтгааныг хүчээр хаах ёстой. Ша тө аймгийн зургаан мянган илүү өрх нь Бэй тинийг түшдэг. Уйгурд захирагдаж дураараа булааж дээрэмддэгээс түүнд маш зовж зүджээ. Тэдний дээдэс Гэ лу аймаг болон цагаан хувцастай Түрэг Су болон Уйгур сүлбэлдэж булааж дээрэмдэхэд нь цөхөрсөн байна. Ту фаныг хахуулдан дагуулжээ. Гэ лу цагаан хувцастаны олныг Ту фан дагуулан Бэй тинийг өвлөөр дээрэмджээ. Уйгурын их шиян түшмэл Же ган га сы харъяат олноо дагуулан туслаад удаа дараалан ялагдав. Ту фан ширүүн цохисноос Бэй тингийн хүмүүс Уйгурын зовоосныг бодоод хотоороо бууж өгсөн бөлгөө. Ша тө аймаг бас дагав. Же ду ши түшмэл Жян шао гун бү журганы Шан шу түшмэл Ян ши гу, гар доорх хоёр мянган илүү харъяат олноо аван Ши жоу зүг одов. Же юй ли тэгээд буцав. Арван оны намар. Тэдний улсад таван түмэн цэрэгт мордох залуус байгааг мэдээд Ши гуг дуудаж буцан очив. Удалгүй ялагдаж ихэнх нь үхжээ. Же юй ли үлдсэн хүмүүсээ авч. Өдөр шөнөгүй явсаар буцаж ирэв. Гу шигийн хүнээс зуун жаран хүн үлдсэн байв. Ши жоуд буцаж оров. Же ган га сы сэжиглэж: “Надтай хамт өргөөнд очвоос, энэ төрийг танд өгсөн ч яахав” гээд өргөөнд хүрмэгц үлдээгээд явуулсангүй алсан байв. Түүнээс Хойших Ан ши хаагдав. Байх эсэхийг нь эс мэдэв. Ганцхан Ши жоугийн хүмүүс үхэн сахиж байгаа бололтой. Же юй га сы ялагдав. Гэ лу ялалтын эрчиндээ Хуй хэгийн буддын талыг буцаан авав. Хуй Хэ нар сүрдэн цочиж баруун Хойд дахь аймгуудын хонь, адуу бүгдийг өргөөнийхөө урд талд нүүлгэж холдуулав”.
Тайлбар: Гүн бу шан шу工部尚书 Эртний хятадын түшмэлийн тушаал, одоогийн дотоод явдлын сайд, зам тээврийн сайдтай адил үүрэг гүйцэтгэдэг байна. Фу ту浮圖Fъ tъ, хятад хэлэнд орсон сансикрит хэлний Buddha гэсэн үг, Одоо болбоос 佛fу гэсэн ханз үсгээр тэмдэглэнэ.
“Жэн юаны долоон (791 он) оны таван сарын цагаан бич өдөр. Хун лу шао чин түшмэл Юй тинийд И ши да фу түшмэлийн тушаалыг хавсарган мэдүүлж Уйгурын хааныг өргөмжлөх, гашуудан тахих түшмэл болгов. Тэр сар. Уйгур нь Луй жи да ган нарыг төрд элчлүүлэв. Бага Нин го гүнжийг нас барав гэж мэдүүлэв. Гурван өдөр төр чуулсангүй. Урд Су зунаас Нин го гүнжийг Уйгурд гэрлүүлэхдээ рун вангийн охиныг дагуулан явуулсан билээ. Нин го харьж ирсэн болно. Рун вангийн охин хатан болж Уйгур нар түүнийг бага Нин го гүнж гэдэг байв. Ин ү, Ин и хэмээх хоёр хаантай гэрлэжээ.Тяан чин хаан өргөмжлөгдөхөд хол сууж байжээ. Ин ү гэх хоёр хөвгүүн төрсөнийг Тяан чин хаан алжээ. Удалгүй нас барав. Долоон оны найман сар. Уйгурааэс элч явуулан Ту фан, Гэ луг ялж, Бэй тинээс олзолжуулгалсан малаа өргөв. Анх Ту фан нь Лин жоу ороод, Уйгурт ялагджээ. Шөнөөр галаар дайраад айлгаж ухруулсан байна. Арван хоёр сар. Уйгур нь Ша жи жанжныг элчлүүлэн олзолсон Ту фаны их ахлагч Же шинийг өргөв. Дэ зун Яан ши мэн хаалганд ирж харав. Найман оны долоон сар. Уйгурын Яао ло гэ линийг Жян шао Ю пу шэ түшмэл болгов. Лин бол Тан улсын хүмүүн байжээ. Луй овогтой, Уйгурыг дагаснаас хааны өргөмөл хөвгүүн болж аажмаар хааны овгоор овоглож Яао ло гэ лин гэх болов. Улсдаа ажил хариуцна. Төрт ирсэнд асар ихээр соёрхов. Захын адууны үнээр тооцож долоон түмэн толгой торго өгөв. Есөн оны есөн сар. Элч явуулан төрд ирж өргөл өргөв”.
Тайлбар:
Ин ү 英武баатар дайчин
Ин и 英义баатар журамт
“Жэн юаны арван нэгэн (795 он) оны зургаан сарын цагаан бар өдөр. Уйгурын Тэн ли ло юй лу мо ми ши хэ лу ху би га хуай хааныг өргөмжлөв. Юань хэгийн дөрвөн он. Ай дэ хэ ли лу мо ми ши хэ ми би га хаанаас элч явуулан Уйгур хэмээн өөрчлөв. Элэн халин шунган дайрхаараа идлэг шонхортой адил гэсэн санаа ажээ. Найман оны дөрвөн сар, Уйгур энх ураг хүсэв. Элч И нан зу нутаг буцав. Сан дяан харшид дайлав. Мөнгөн эдлэл торго дурдан соёрхов. Тэр жил, Уйгурын хэдэн мянган морьтод Би ти чуан булагт ирэв. Хилийн цэрэг хамгаалалтаа чангатгав. Арван хоёр сарын хоёр дахь өдөр улсдаа буцах Уйгурын Мо нигийн найман хүмүүнийг дайлав. Жүн шу түшмэлийг явуулж тэдний заяшан түшмэдтэй уулз гэв. Уйгур нар урдаар энх ураг барилдахыг хүсжээ. Шиан зунгаас Ю ши түшмэлийг элчлүүлэн аргацаажээ. Ёслолд барагцаагаар таван зуун түмэн гуан зоос хэрэглэсэн байна. Энэ хооронд дайн байлдаан байснаас, ураг болохыг зөвшөөрөөдгүй , Уйгур нар Мо нийг итгэж дээдэлдэг учир , заяшан түшмэлийг явуулж болохгүй хэмээн хэлүүлсэн байна. Жүн жэн шао чин түшмэл Ли шао чэнийг Уйгурт элчлүүлэв. Тай чан бо ши түшмэл Ин Ю гийг дэд түшмэл болгов. Ирж гуйхыг далдуур мэдүүлэх гэсэн юм байжээ.
Тайлбар: Би ти чуан 鸊鹈泉Bм tн quбn Булгийн нэр.
“Чан чингийн анхдагч (821 он) он. Би га бао и хаан нас барав. Гурван өдөр төр чуулсангүй. Гурваас дээш зэрэглэлтэй олон түшмэдийг Хун лу сыд очуулж тэдний элчид гашуудал илтгэв. Дөрвөн сар Жэн я түшмэлээс Хуй хугийн эзнийг Дэн ло юй лу ми ши жуй жу лу би га хаан хэмээн өргөмжлөв. Шао фу захиргааны Жян түшмэл Пэй тунгийг жян шао зо сан чи чан чи түшмэл, И ши да фу түшмэл болгож залаат тэмдэг баруулан өргөмжлөх, гашуудан дахих түшмэл болгов. Таван сар Уйгурын заяшан түшмэл, ду ду түшмэл, гүнж, Мо ни зэрэг таван зуун далан гурван хүмүүн төрд баралхаж, гүнжийг угтахаар ирэв. Хун лу сыд байршуулав. Тай хэ гүнж, Уйгурт очвоос хатан болно. Жун шу шэ рэн түшмэл Ван чигийг Хун лу сыд очуулж зарлав. Зо жин ү вэй их жанжин Ху жэнийг Жян шао ху бу захиргааны Шан шу түшмэл болгож залаат тэмдэг бариулан гүнжийг хүргэж Уйгурын хааныг өргөмжилнө. Гуан лу чин түшмэл Ли шиан жагаар И ши жун чэн түшмэлийн тушаалыг хавсарган үүрэглүүлж дэд түшмэл болтугай. Тай чан бо ши түшмэл Ин юйг харшийн Чи и ши түшмэл, шүүгч ноён болтугай” гэж зарлигдав.Чин сай бао харуулд Ту фан халдав. Уйгур энх ураг барилдсанд тэгж байгаа ажээ. Яан жоугийн Ци ши түшмэл Ли вэн юуй цэрэг дайчлан байлдаад ухруулав. Уйгур: “Бэй тинээс түмэн морьт цэрэгтэй. Ан шигээс түмэн морьт цэрэгтэй гарч, Ту фаныг дайлж Тай хэ гүнжийг авч харьяа” гэв. Тэр сар “Тай хэ гүнж Уйгурт гэрлэж байгаа учир ордон барьж чин вангийн зэрэглэлтэй байлгах хэрэгтэй” гэж зарлигдав.
Шиан ан гүнж нас барсны дараа Уйгур олон удаа урьдах шиг найрамдая гэв. Зөвшөөрсөнгүй их удав. Юан хэгийн сүүлчээр бас гуйв. Шиан зунгаас Хойд хулгай нар вангийн угсаанд ач гавъяатай гэж, бас баруун Рун, жилээс жилд хилийн аюул болсон учир гэрлэхийг зөвшөөрөв. Зөвшөөрөөд удалгүй Шиан зун нас барав. Мо зун ор залгамжлав. Жил болоод аравдугаар охин дүүгээ Тай хэ гүнж болгож, гэрлүүлэх гэв. Уйгурын Дэн ло гу мо ми ши хэ би га хаанаас И нан Зу, Жүн лу ду ду түшмэл Сы же, заяшан түшмэл, тавнан, Мэй лу сы ма түшмэлийг явуулав. Нэг гүнж, нэг Е ху гүнж, Да ган түшмэл, мянга илүүг тэмээ адуутай ирж угтав. Тай хэ гүнж, Уйгур улс уруу мордоход, Мо зун Тун хуа мэн хаалганы зүүн өрөөнөөс үдэн мордуулав. Олон түшмэдийг Жан жин сы хийдийн өмнө жагсаажасар их ёслол хийв. Эр эмгүй бүх хотоороо гайхав. Арван нэгэн сар Жэн ү же ду түшмэл Жан же: “зарлигийн дагуу би гурван мянган цэргийг Вэй жоуд явуулах гэсэн. Хэдхэн өдрийн дотор мянга илүү хүмүүнийг явуулсан.
Тай хэ гүнжийг хилээс гарсаны дараа үлдсэн хоёр мянган хүнийг явуулъя гэж бодож байна” гэв. Бас: “Тяан Дэгээс захидал дамжуулав. “Уйгурын долоон зуун жаран хүн, тэмээ, адуу болон тэрэгтэй, Хуан лу чуан булагт ар араасаа ирж гүнжийг тосон хүлээж бий” гэв. Фэн жоугийн Ци ши түшмэл Ли Ю Тай хэ гүнжийг угтах гурван мянган хүн Чин чуан булагт байрлаж, Ту фаныг цохио хэмээн байна” гэв.
Хоёр оны (822 он) хоёр сар. Хуй хууд адууны үнээр тооцож таван түмэн толгой торго соёрхов. Гурван сар адууны үнээр долоон түмэн толгой торго соёрхов. Тэр сар Ю, жэний үймээнийг дарахаар Пэй ду байлдав. Уйгур цэрэг аван Дугийг даган байлдъя хэмээн гуйв. Төр чуулаад Бао ингийн оны эхээр Уйгур хоёр нийслэлийг хураав. Гавъяандаа эрдэж номхотгоход хэцүү байлаа. Бүгдээрээ болохгүй гэв. Жүн ши түшмэлийг зарлигдаж Уйгурыг буцаа гэв. Фэн жоугийн хойд хил дээр учрахад зөвшөөрсөнгүй. Дээдсээс долоон түмэн толгой торго дурдан соёрхсоноор сая тэгээд буцав. Таван сар, Дэн лу го мо ми ши хэ би га ли хаан өргөмжлөв. Эрхэм түшмэл Тяан ү фэн арван хоёр тэрэг улсын бэлэгтэй Уйгурт хүрэв. Хаан болон Тай хэ гүнжид соёрхов.
Дүгнэлт: Энэ удаагийн нийтлэл нь Тан төр Уйгур төрийн хоорондын харилцааг өгүүлсэн тул мануус тайлбар бага хадав. Тан төр Ань Лушаны бослогоос их сульдаж нэгдмэл Уйгураас удаа дараа ачлал авч байжээ. Уйгурын ачийг торгоор төлдөг баримт гаржээ. Тан төр дэндүү сул байсан учир Уйгурууд Хүннүгээс урд хөршид нийлүүлэх хориотой адууг торгоор ашиг гарган наймаалах болжээ. Уйгур төр тогтворгүй болж буй шинж уг нийтлэлд гарч байгаа боловч уг эх сурвалжид юунаас болов гэдгийг өгүүлсэнгүй. Сэргэлэн Интернашионал Экспедишины гол зорилго нь үндэстэний ой санамжийг сэргээхийн тулд үндэсний эх сурвалж судлалыг өөрийн үйлсээр манлайлан бусдыг уриалахад оршино. Харийн бэлдэц биш эх сурвалж судлан харийхнаас хамааралгүй үндэсний бэлдэц бий болгох. Уг ажил нь олныг хамарч, цаг хугацаа орно гэдгийг мануус маш сайн билирч байна. Сэргэлэн Интернашионал Экспедишион Сыма Цяни Түүхэн тэмдэглэлээс “Хүннүгийн шастирыг” монгол хэлнээ хөрвүүлсэн. Тэгэхэд Хүннүтэй холбоотой, Хүннүгийн шастирт ороогүй зөндөө мэдээлэл бусад хэсгэт нь байна. Уг шастир бүтнээрээ орос хэл дээр орчуулагдсан тул мань таньд өгүүлж байна. Хуучин Тан, Шинэ Тангийн Түрэг, Уйгурын шастир нь уг номны өчүүхэн хэсэг. Бусад хэсэгт нь ямар чухал мэдээлэл байгааг бид мэдэхгүй байна. Иймд Дунд орны түүх судлал мануусд маш чухал байна. Хөршийнхөө арвин эх сурвалжин дээр үндэслэн урд хөршийн түүхийг судлах нь өнөөгийн мануусын хар хайрцагны бодлого, хойчсийн хар хайрцагны бодлогод чухлаас чухал.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн