Загвар өмсөгч, жүжигчин, иогийн багш Д.Пүрэвсүрэн энэ сарын эхээр бяцхан охиноо өлгийдөн аваад байгаа билээ.
Отгон охин нь түүний дөрөв дэх хүүхэд буюу "Одонгийн охин" юм. Загварын тайзнаасаа завсарлага аваад байгаа ч Д.Пүрэвсүрэн зүгээр суугаагүй. Гэрийн сайн эзэгтэйн үүргээ биелүүлэхийн дээр иогоор хичээллэн багшлаад нэлээдгүй хугацааг ардаа үдсэн. Тэгвэл энэ удаад тэрээр бие давхар байхдаа эмэгтэй хүн хэрхэн иогоор хичээллэж болдгийг харуулсан юм. Түүний зургуудыг сонирхоцгооё.