“Хархорин” худалдааны төвийн гадна нийтийн эзэмшлийн талбай буюу явган хүний зам дээр зөвшөөрөлгүй худалдаа эрхэлсэн үндэслэлээр иргэн С.Мишгээг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид баривчилжээ. Үүнийг эсэргүүцэн “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллага, “Хархорин” худалдааны гадна жижиглэн худалдаа эрхлэгчид өчигдөр мэдээлэл хийлээ. С.Мишгээ нь хууль бус зүйл худалддаггүй, малгай оёж борлуулдаг нэгэн гэнэ. Тэрбээр Зөрчлийн тухай хуулийн заалт амьдралд нийцэхгүй, иргэдэд хүндрэл учруулж байгааг эсэргүүцэж намрын чуулган эхлэх үеэр өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.
Бэлтгэсэн: Ж.Лувсан-Ёндон