У.Тэргэл
Иргэд автобусанд мөнгө төлөн зорчиж буй, эсэхийг нийслэлийн Тээврийн газраас шалгаж эхэллээ. Шалгалт өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 31 хүртэл дээрх газрынхан Таван шарын буудлаас Зүүн дөрвөн зам, Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон, “Цайз” зах, Ботаник зэрэг чиглэлд байрлах 60 зогсоолд байнгын хянагч ажиллуулж, автобусанд бэлэн мөнгө төлөх зөрчил гарах, эсэхийг шалгана. Хэрэг зөрчил гарвал тухайн зорчигчид холбогдох хууль дүрмийг танилцуулах юм байна.