Наймдугаар сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 222 дахь өдөр бөгөөд он дуусахад 145 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 20 хэмийн дулаан бол шөнөдөө 15 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 29, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2456.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.50, юань 361.50, вон 2.17 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Элит Брайн" ХХК-ийг үүсгэн байгуулагч, ОУ-ын шатрын Их мастер А.Энхтуулын санаачилгаар 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй олон улсын шатрын зуны эрчимжүүлсэн мэргэжлийн сургалт 09.00 цагт төгсөлтийн баяраа "Зайсан Хилл" цогцолборын Prime Cineplex кино театрын 3-р танхимд хийнэ.
- Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 10.00-13.00 цагт МУИС-ийн 3-р давхар 320 тоот буюу Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд болно.
- 11.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд "ТАЛ НУТГИЙН МАРАФОН " олон улсын марафоны талаар хэвлэлийн хурал болно.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос “Зүүн хойд азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит VIII чуулган”-ы талаар мэдээлэл хийнэ.
- "Оюутан цэрэг"- сургалтын танилцуулах өдөрлөг 10.00 цагт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн "Шархад" дахь хээрийн сургалтын төвд зохион байгуулагдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Индонезид Цагаан хоолтнуудын өдөр тохиож байна.
- 1997 оны энэ өдөр алдарт Кардишианы эгч дүүсийн хамгийн бага нь болох Кайли Женнер мэндэлжээ. Тэрээр загвар өмсөгч, реалити шоу, нийгмийн сүлжээний “од” юм.
- 2003 онд Японы гол монорэйл шугамуудын нэг болох "Okinawa Monorail" нээлтээ хийжээ.