6 дугаар сарын 5-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 156 дахь өдөр бөгөөд он дуусахад 209 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бага зэргийн бороотой.
- Билгийн тооллын 22, гурван хөх мэнгэтэй шар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2413.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.30, юань 376.50, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд "Барилгын зах зээлийн өнөөгийн байдал ба эрэлт нийлүүлэлт" сэдвээр хэвлэлийн бага хурал болно.
- 100 айл дахь барилгын материалын зах болон төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нүүж эхэлсэнтэй холбоотойгоор НИТХ-ын дарга С.Амарсайхан болон ажлын хэсэг газар дээр нь очиж байдалтай танилцана.
- Азийн Орнуудын Цахим Мөнгө, Блокчайн Бизнес Эрхлэгчдийн Холбооны гишүүн компани болох МСС Клауд ХХК-ийн шинээр гаргаж буй “АА Койн” цахим мөнгөний танилцуулах үйл ажиллагаа Шангри-Ла Зочид Буудалд зохион байгуулагдана.
- 09.00 цагт Corporate зочид буудалд Төв Азийн орнуудын хими, биологийн хог хаягдлын менежментийг бэхжүүлэх замаар эрсдэлийг бууруулж, аюулгүй байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөлдөх уулзалт болно.
- Цэнгэг усны газрын төв үзэсгэлэнгийн танхимд 10.00 цагаас Дэлхийн байгаль хамгаалах өдөр болон Монгол улс биологийн олон янз байдлын конвенцид нэгдэн орсны 25 жилийн ойг тохиолдуулан "Бидний мэдэх мазаалай" фото зургийн үзэсгэлэн зохион байгуулагдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1998 оны энэ өдөр Оросын уран гулгагч Юлия Липницкая мэндэлжээ.
- Өнөөдөр Дэлхийн байгаль хамгаалах өдөр тохиож байна.
- Мөн Румын улсад Багш нарын баярын өдөр тохиож байгаа аж:
- 2013 онд Филадельфия хотод нэгэн барилга нурж, 6 хүн нас барж, 14 хүн бэртэж гэмтжээ.
- 2006 онд Бүгд Найрамдах Серби Улс "Серби ба Монтенегро" улсаас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарлажээ.