6 дугаар сарын 4-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 155 дахь өдөр бөгөөд он дуусахад 210 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 28 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 21, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2411.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.30, юань 376.30, вон 2.22 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" ирэх ЦССҮТ-д болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр ангийн офицер, ахлагч, албан хаагчид ЦССҮТ-ийн төв байранд ирж цусаа бэлэглэнэ.
- "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй холбоотой асуудлыг АТГ-т шалгуулахаар "Улс төрч" хэвлэл мэдээллийн байгууллага хандаж байгаа тухай мэдээлэл хийнэ.
- "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Монгол Улс, Европын холбоо хамтран “Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл нийгмийн шалтгаант нөхцөл, хамгааллын асуудал” сэдэвт бага хурлыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд Европын холбооноос Монгол улсад суухаар шинээр томилогдсон элчин сайд Тараян Христая оролцоно.
- 09.30 минутад Нийслэлийн иргэний танхимд “Хамтарсан багийн ололт, амжилт, тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэг болно.
Өнөөдөр бол дэлхийн тамхигүй өдөр.
- Өнөөдөр Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- Мөн Унгар улсад Үндэсний эв нэгдлийн өдөр тохиож байгаа аж.
- 1989 онд БНХАУ-ын Тяньаньмэний талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсныг Ардын чөлөөлөх армийнхан хүчээр даржээ. Энэ үеэр 241 хүн нас барсан байна.
- 1985 оны энэ өдөр Германы хөлбөмбөгчин Lukas Podolski мэндэлжээ.
- 1919 онд АНУ-ын Конгресс АНУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр нэмэлт өөрчлөлтийг баталснаар эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрхтэй болжээ.