"Эх үрсийн баяр"-ын өдөр 2018 оны зургадугаар сарын 01-ний өдөр болон "Архигүй өдөр"-ийг тохиолдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хуваарийн дагуу томоохон арга хэмжээ зохиогдох Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Нийслэлийн 9 дүүрэгт МХЕГ-ын даргын 01/12 удирдамжийн дагуу Урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтыг нийт 150 улсын /ахлах/ байцаагчид хийж гүйцэтгэлээ. Шалгалтад нийт 477 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн 2 539 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, 1 616 500 төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэж ажиллалаа.