Нийслэлд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас 96 байршилд 1841 нэгж талбарт газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар нийт 1841 нэгж талбарын 63 хувийг бүрэн чөлөөлсөн бөгөөд үлдсэн нэгж талбаруудад иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна. Үүнд:
- Сэлбэ болон Баянхошуу дэд төвийн нөлөөлөлд 807 нэгж талбар
- Авто зам, замын байгууламжийн 34 ажлын нөлөөлөлд 363 нэгж талбар
- Сургууль, цэцэрлэгийн барилгын 36 ажлын нөлөөлөлд 464 нэгж талбар
- Эмнэлэг, хорооны цогцолбор, бусад 7 барилга байгууламжийн ажлын нөлөөлөлд 125 нэгж талбар
- Инженерийн байгууламжийн 17 ажлын нөлөөлөлд 82 нэгж талбар өртсөн.
2018 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 36 байршилд газрын асуудлыг шийдвэрлэж, сургууль цэцэрлэг барих шийдвэр гарсан бөгөөд сургууль, цэцэрлэг, авто зам тавигдах газруудын байршлыг хүргэж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.