5 дугаар сарын 17-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 137 дахь өдөр бөгөөд он дуусахад 228 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 21 хэмийн дулаан бол шөнөдөө 7 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 2, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2406.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.20, юань 378.60, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар" хөтөлбөрийн зүгээс “130/80” өдөрлөгийг ЦУСНЫ ДАРАЛТАА ХЯНАЖ СУРЦГААЯ! уриан дор 11.00 цагт Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
- 08.00-10.00 цагийн хооронд болох Глобал олон улсын дунд сургуулийн анхны төгсөгчдийн эрдмийн баяр болно.
- Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж" улсын зөвлөгөөн болно. ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо, Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл хамтран зохион байгуулж буй зөвлөгөөний нээлт 09.00 цагт "Blue sky" зочид буудлын "Diamond" танхимд болно.
- Малчдын улсын зөвлөгөөн 09.00 цагт Төрийн ордонд болно.
- “Ухаалаг засаг” төслийн чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Дижитал шилжилт болон Блокчэйн технологи” семинарыг Улаанбаатар хотод зохион байгуулна.
- 11.00 цагт МҮЭ-ийн төв байрандаа /4 давхарт хурлын зааланд/ цалин нэмэгдүүлэх хэлэлцээ болон ажил хаялтын өмнөх суултын талаар албан ёсны байр сууриа илэрхийлж шуурхай мэдэгдэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Дэлхийн мэдээллийн нийгэмлэгийн өдөр.
- Норвегийн Үндсэн хуулийн баярын өдөр.
- Гомофобитай тэмцэх олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. “Гомофобия” (Homophobia: грекийн homоs —ижил ба phоbos — айдас) гэсэн нэр нь саяханаас 1972 оноос гарч иржээ.
- 2002 онд хүү нь Европын орнуудын олон нутгийн музейгээс зураг урлал хулгайлж байсныг мэдсэн хөгшин эх нь Страсбург хотын сувагт хоёр тэрбум евроны үнэтэй 172 зургийг урж тасдан живүүлжээ.
- 1988 онд Москвагийн Кремлийн нутаг дэвсгэрт газар шорооны ажил хийж байгаад “Кремлийн эрдэнэсийн их олдвор” гэж нэрлэгдэх болсон 300 гаруй эд зүйлс олжээ. Эдгээр түүхийн үнэт олдворууд 1238 оны үеийнх байжээ.
- 1970 онд Норвегийн жуулчин Тур Хайердал папирусан завь “Ра-2”-оор Атлантын далайг туулах аялалд гарлаа. Завийг энэтхэг мастерууд бүтээсэн ба энэ аялалаар Тур Хейердал эртний африк хүмүүс ийм завиар Америкт очиж байсан гэдгийг батлахаар шийдсэн юм. Анхны ийм аялал нь жилийн өмнө эхлээд завь нь замынхаа дунд живснээр амжилтгүй болж байлаа. Хоёр дах аялал 57 хоногийн дараа Барбадосын арал хүрснээр амжилттай төгсчээ.
- 1920 онд 1919 оны аравдугаар сард нээгдсэн дэлхийн анхдагч нарын нэг Нидерландын KLM /Эзэн хаантны нисэхийн компани/ нисэх компани энэ өдөр Амстердам-Лондонгийн нислэгийн тогтмол замыг нээж анхны нислэг хийсэн байна.
- 1861 онд Лондоны Кингз-колледжид 1861 оны тавдугаар сарын 17-нд Шотландын физикч Жеймс Максвеллын (1831–1879) арга техникээр боловсруулсан анхны өнгөт гэрэл зургийг нийтэд танилцуулжээ.
- 1801 онд Санкт-Петербургийн Марсын талбайд Оросын аугаа жанжин А.В.Суворовт зориулан босгосон хөшөөний нээлт болжээ. Бүхий л насандаа ганц ч удаа ялагдал хүлээж үзээгүй А.Суворовт зориулсан хөшөөг босгох саналыг I Павел хаан гаргажээ. Анх удаагаа Оросын түүхэнд амьд хүнд хөшөө босгосон нь энэ болжээ.