Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №22
Хүн төрөлхтний түүхэнд анх удаа сая гаруй хүн нэг доор амьдарсан нь мал ахуйтнууд.
Хүн төрөлхтний түүхэнд анхны төр илийг мал ахуйтнууд байгуулав. С.Сэргэлэн.
Хаана, хэн, хэзээ хонь ямаа, адуу үхрийг гаршуулсан бэ? Уг асуултад тодорхой хариулах хүн өдгөө үгүй болов уу. Археологийн судалгаа үүнд чиг болдог ч шинэ олдворууд шинэ дүгнэлтэд хүргэдэг. Өнөөдөр адууг НТӨ 4000 онд, хонийг НТӨ 8000 онд, үхрийг НТӨ 7000 онд гаршуулсан гэж хүн төрөлхтөн үзэж байна. Малыг хаана ч гаршуулсан байж болох боловч мал ахуй зөвхөн тодорхой газар усанд үүсжээ.
Мал ахуй гэдэг нь өргөн утга боловч зах зухаас нь тайлбарлая. Нэгд: Мал өөрөө зундаа тарга тэвээргээ авч, авсан тарга тэвээргээрээ өвлийг давна. Хоёрт: Зуны бэлчээрийн өвс ус, өвлийн бэлчээрийн өвс цас мал ахуйд хэрэгтэй. Гуравт: Малын ашиг шимийг авна. Малаас хүнс, хувцас, гэрийн эсгий, малаар тээвэр хийнэ. Мал-баялгийн хэмжүүр, мал-соёл.
Мал ахуйд тохирох газар ус дэлхий дээр ховор байх юм. Өмнө зүгийн дулаан орон малын бэлчээр байж үл болно. Бэлчээр өвс нь малд таарахгүй. Хойд зүгийн ой хөвч нь зундаа хаана ч байхгүй үлэг том малын бэлчээр боловч өвөлдөө өвс нь цасанд дарагдаж ганц ч мал бэлчих газаргүй. Энэ нутагт хүн нь малынхаа өвлийн тэжээлийг зундаа бэлдэнэ. Энэ нутагт хонь гэж үгүй, гол мал нь цөөн тооны үхэр, гахай болно.
Малаа даган нүүдэггүй учир модон байшинд амьдарна. Их айлын нутаг задрахад өөрийн удирдлагатай болж татвар сэлтийг өөртөө үлдээнэ. “Огуз наме” болон “дээдм Хорголой” тольд (туульд) гарсан Баянтөр хааны хойчис Баргузин тохомын Баяд болох тухай нийтлэл хүргэсэн болно. Тэгвэл Билгэ хааны бичигт Билгэ хаан өөрийн зовыг (хамгийн нандин үгийг зов гэнэ. Өдгөө монголчууд чи хүний зовлон ойлгохгүй байна, хүний зовлонг сонсохгүй байна, битгий зовлон тоочоод бай гэдэг нь ийм учиртай болно) өөрийн хураасан овог аймгуудад өгүлэрүн: “ Барай-урд зүг ашад абт баг+лар(лар-нар олон тоо) , ойруй(ойруу) торкот буйрк баглар ... отс... тогс угс” гэжээ. Зүг чиг хэзээ яаж солигдсон тухай Улаанбаатар их сургууль дээр уншсан лекцээр тайлбарласан болно.
Хэрэв хадны бичигт балархай гараагүй бол Билгэ хааны хураасан бүх аймгийн нэрийг мэдэх байлаа. Ашад бол ашнаагийн олон тоо. Абтын тухай мэдээлэл манууст байхгүй. Ойруу буюу ойн зүгийн хамгийн өмнө талын Торкот аймаг өнөөгийн торгуудтай ижил дуудлагатай. Түүхэн цаг хугацаанд ижил нэртэй овог аймаг гарах нь буй. Жишээ нь, Дөрвөд хамгийн түгээмэл. Уншигч танд хүргэх хамгийн чухал аймаг бол Буйрк буюу өнөөгийн барук буюу барга болно. Уг үгийг угийн дуудлагаар бичжээ. Буркийн олон тоо бурит буюу буриад болно. Турк Илийн дотор өнөөгийн барга буюу буриадууд орж байжээ гэдгийг хадны бичиг тунхаглаж буй, мөн энэ тухай хуучин Тан улсын бичиг өгүүлнэ. Мөн гучин татаар Турк илийн дотор орж байжээ. Татаарын нутаг зүүн зүгт байсан бөгөөд Хуучин Тан улсын бичиг Бэй ди-д Хөлөн нуур түргийн нуур гэжээ. Энэ нь татаарын газар ус бөгөөд Монголын Нууц товчоотой таарч байна. Тэгэхээр Билгэ хааны хадны бичиг XII зуунд байсан татаарууд, өнөөгийн баргуудын хэлээр бичсэн гэсэн үг. Үүн шиг үнэн зүйл байхгүй гэдгийг хүннү-монгол бичгийн тухай ном гарахаар монголчууд даяараа билрэх болно. Баргууд дахин хуваарилалтад ороогүй олон мянган жил болсон нь газар усны учир. Их айл нутгаас хүмүүс Баргын газар усанд ирж суурьшина гэж үгүй. Мал ахуйн хувьд уг нутаг хамгийн муу нутаг болно. Баг , буйрки тухай хэдэн үг. Орон нутгийн удирдлагыг “баг” гэдэг байж. Өнөөгийн аймаг сумын дарга нар боловсрол, эрүүл мэнд, цагдаа, санхүү, аймаг сумын хөгжил гэх мэт бүх салбараа баглаж удирддаг. Тухайн үед мөн адил учир баг гэж нэрийдэж байв. Өдгөө монголчууд сумынхаа дотор багийн даргатай байсаар л байна. Баг-угийн дуудлага, бэг-үзийн дуудлага болно. Дундад Азийн бек гэдэг нь хүннү монгол үг болно. Төвийн удирдлагыг буйрук гэдэг байж. Диван Лугатаар: гэдэг нь тушаал, заах гэсэн утга. Өнөөгийн яам, агентлагийн дарга нар салбар, чиглэл барьж удирддаг. Тухайн үед мөн адил байж. Өдгөө “буйр заана” гэдэг нь “заана заана” гэсэн утга болно.
Их айл нутаг өнөөгийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Булган, Төв болон Хөвсгөл нутгийн урд хэсэг орно. Төв нь Хархорин-Хотонтын нутаг болно. Гол нь Орхон, уул нь өнөөгийн Өндөрсант буюу Өтүгэн болно. Газар ус нь хэвээрээ, цаг агаар нь өөрчлөгдөөгүй учир өнөөгийн мал ахуйгаар дөрөв, таван мянган жилийн өмнөх мал ахуйг төсөөлж болно. 2016 оны тооллогоор Монгол Улсын малын тоо толгой 61.5 сая хүрэв. Их айл нутгийн малын тоо Өвөрхангай 5.2 сая, Хөвсгөл 5 сая, Архангай 5 сая, Төв 4.7сая, Баянхонгор 4.2 сая, Булган 3.5 сая, Завхан 3.4 сая толгой мал тоолуулав.
Тооллогод орсон 22 субьектээс эдгээр найм нь талаас илүү мал тоолуулав. Хоёр мянган жилийн өмнөх малын тоо өнөөгийн малын тоо хоёрын дунд нэг том зөрүү байх бөгөөд энэ нь сүүлд хийгдсэн худагны нөлөө. Архангай, Завхан, Булган, Хөвсгөлийн малын тоо толгойд худаг нөлөөлөхгүй. Учир нь хангай ус бэлчээр сайтай нутаг болно. Өвөрхангайн урд сумдын,Төв, Баянхонгор, Хэнтий болон бусад аймгийн малын тоо ихээр буурна. Хоёр мянган жилийн өмнө өнөөгийн Монгол Улсын газар усан дээр байгаа малын тоо хориос гуч орчим сая байх байсан бөгөөд нийт малын дал орчим хувь нь хангай буюу Их айл нутагт байжээ. Хүний тоо дунджаар 2-3.5 сая байжээ (хүн амын тухай хожим нийтэлнэ).
Хоёр мянган жилийн өмнөх тоо дөрвөн мянган жилийн өмнөх тоотой дөхүү байх болов уу. Мал нь өөрөө тарга тэвээргээ аван үрждэг газар бол их айл нутаг болно. Алтай, Хэнтийн газар ус нь их айл нутгийн дагуул газар ус болно. Нар ургах Их дархан ойс их газар ус буюу Хянганы зүүн баруун нутаг. Дээхнээ Дунху буюу дорно ху-гийн нутаг гэж тэмдэглэжээ. Бэлчээрийн газар нутаг их ч хангай шиг шигүү биш. Хүн ам, малын тоо их айл нутгаас бага. Хүннүчүүд арван түмээр (зуун мянгаар) хоёр удаа хүнийг нь их айл нутаг руу татсан тухай эх сурвалжид бичжээ.
Хүннүчүүд татвар сэлтэндээ мал авдаггүй арьс шир авч байсан тухай мөн дурджээ. Уван Сянбигийн үед хүн амын тоо арван түмэн өрхөөс даваагүй байв. Их айл нутгаас газар ус хол тул конфедерац хэлбэрээр удирдаж байв. Дорно сайн Вангийн нутаг болно. Үсүнь буюу долоон голын нутаг. Модуны үед Баруун сайн Вангийн нутаг болно. Бангу “Баруун орны шастир”-т арван хоёр түмэн өрхтэй, жаран гурван түмэн хүн амтай. Цэрэгт мордох арван найман түм найман мянга найман зуун хүнтэй. Мал ахуйтан өвс усыг дагана. Хуучин Дүнхүүгийн нутгаар нутаглаж байсан. Хожим баруун түргийн нутаг болно. Торгоны замаар амьдарч байсан мал ахуйтнуут болно. Дунхуу, Усунийг Модун шанью нэгтгэж байсан, “мянган” жилийн дараа Чингис хаан үүнийг давтав. Мал ахуйтны өмнө орон. Модун шаньюгийн үед өнөөгийн Ордос буюу бор тохой болно. Чин улсаас өмнө өнөөгийн Шаньси, Шааньси муж хүрч байв.
Газар ус том боловч маш таруу байршилтай. Хожим өмнөд хүннүгийн нутаг болно. Хүн ам, малаар их айл нутгаас бага. Мал хэзээ гаршуулсныг хэлэх хүн өдгөө үгүй болов уу. Мал ахуйтнууд нэг нэгнийгээ ээлжлэн хурааж нэг хэлтэй, нэг соёлтой, нэг үндэстэн болсон нь мал ахуй үүссэн цагаас эхлэв. Таван мянган жилийн өмнө мал ахуйтнууд нэг үндэстэн болов. Мал ахуйтны түүхийг тариалан ахуйн хөгжилтэй харцуулж үзэх нь зөв. Тариалан ахуйн хөгжил мал ахуйн хөгжлөөс хоцорч байсан орон зай НТӨ 4000-500 он. Услалтын систем байгуулагдаагүй, төмөр гараагүй үе.
Энэ үед мал ахуйтан хүн амын тоогоор давамгайлж байв. Тариаланчид том хот суурингүй, жижиг тосгод голын эрэг даган сунсан хэлбэртэй аж төрж байхад их айл нутгийн мал ахуйтнууд сая саяараа нэг доор амьдран өөрийн төр захиргааг бий болгосон байв. Мал ахуйн циклээс гаралтай цагаан сар, амьтнаар дүрсэлсэн арван хоёр жилийн соёлыг шинээр үүсэж буй тариалан ахуйтнууд хэрэглэж эхлэв. Энэ үед мал ахуйтнууд тариалан ахуйтныг дайран дээрэмдэж байсангүй. Учир нь авах зүйл тэдэнд байсангүй. Тариалан ахуйн хөгжил мал ахуйн хөгжилтэй адил болсон орон зай НТӨ 500, НТ 618 он. Өнөөгийн Хэнань мужид НТӨ V-IV зуунд суваг татан услалтын систем бий болгов. НТӨ 486 онд Чү улс Хөх мөрөн Шар мөрний хооронд суваг татав. НТӨ 316 онд өнөөгийн Чэнду хотын нутагт Хөх мөрнөөс суваг татан услалтын систем хийв. Услалтын системтэй болсноор ган гачгаас бага хамаарах, тогтвортой тариалах ахуй бий болов. Хүн амын тоо өсөв. НТӨ III зууны сүүлчээр мал ахуй ултай Цинь улс тариалан ахуйн зургаан улсыг нэгтгэн урьд байгаагүй тариалан ахуйн хүчирхэг төрийг байгуулав. Мал ахуйчдын төр барих ухаан тариалан ахуйчдад очив.
Төрийн хэргэм зэрэг, цагаан сар, арван хоёр жилийг өдгөө хүртэл Дундад улс хэрэглэж буй нь Циньгээс улбаатай. НТӨ 200 онд Модун шанью дөрвөн зуун мянган цэргээр Хан гүрний Гаоди хааны гурван зуун мянган цэргийг бүсэлсэн байхад Модуны янчи (хатан) Модунд ингэж өгүлэрүн “Хан гүрний Гаоди тантай адил тэнгэрийн хөвүн, тэдний нутагт очин малаа бэлчээхгүйгээс хойш сайн харилцаатай байх нь зөв”. Модун бүслэлтийг тавив. Модуны толгойд малаа ханы газар усанд бэлчээнэ гэсэн ойлголт байхгүй байв. Тариалан ахуй мал ахуйг давсан орон зай НТ 618 оноос-өнөөг хүртэл. НТ 618 онд мал ахуй гаралтай Ли Юанэм Тан гүрнийг байгуулав. Манай дотоод эх сурвалжид Тан гүрнийг табхайч гэж тэмдэглэжээ. Тариалан ахуй баялгийг урьд байгаагүй ихээр бий болгосноор мал ахуйтнууд тариалан ахуйн нутгийг зорих болсон нь энэ болно. Тариалан ахуйн хөгжил мал ахуйтны хөгжлөөс мөн Персэд хол давав. X-XII зуунд Усуний хойчис баруун түргүүд Персэд төрөө байгуулж персүүдтэй ураг болсноор хүннү-түрэг мал ахуйтан ааваас перс тариалан ахуйтан ээжээс Туркман гэдэг шинэ хэлтэй, шинэ үндэстэн бий болов.
XIII зуунд Хубилай тариалан ахуйн газарт нийслэлээ байгуулав. Модуны толгойд ийм бодол огт байгаагүй бол мянган жилийн дараах тариалан ахуйн баялаг болон хөгжил Хубилайг Бээжин рүү татав. Дүгнэлт: Мал ахуйтны төв нутаг нь үеэс үед өнөөгийн хангай нутаг буюу их айл нутаг болно. Хамгийн их хүнтэй хамгийн олон малтай тул энэ нутагт ирж “малгай тавьсан” нь бусдыг захирна. Хангай нутаг тогтцын хувьд усны хагалбар буюу газар доорх устай учир хаана ч байхгүй малын өвөл зуны бэлчээр юм. Бүх мал ахуйтнууд хос сувгийн хэлтэй болно.
Мал ахуйн соёлыг тариалан ахуйн хөгжилтэй харьцуулснаар аль нь манай соёл юм, тэд мануусаас хэзээ яаж авав гэдгийг тогтооход ач холбогдолтой. Үүнийг үл мэдэх өвөрмонгол судлаачид хан үндэстэнтэй адил үг болгоныг тариалан ахуйгаас гарсан гэж үздэг. Мал ахуйтны түүхэн үүргийг өнөөг хүртэл хүмүүн төрөлхтөн тогтоогоогүй байна. Монгол Улсын ШУА ул судалгааг огт хийсэнгүй нь, өөрийн нутаг дээр буй өвөг дээдсийн бичгийг өөрсдөө судалсангүй нь тун хачирхалтай.
Ийм Академи монголд байх юм! 2016 онд академич Д.Цэвээндорж гуай Түүх археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэнд хүннү-монгол хэлээр бичсэн хадны бичээсийг тайлсан тухай лекц зохион байгуулахад манууст туслав. Уг лекцийг дэмжихийн оронд лекц дундаас өөрийн ажилчдаа хүрээлэнгийн удирдлага дуудан гаргав. Нааштай байсан залуу судлаачид удирдлагаасаа эмээн мануустай холбоо таслав. Ийм Академи зөвхөн Монголд байдаг байх. Академи харийнхны санхүүжилтээс хамаатай байж болно, монголчууд бид хамааралгүй. Академийнхан чадваргүй байж болно, монголчууд бид чадваргүй биш ээ.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.
Дараагийн дугаарт: Их айл нутаг мал ахуйтны төв нутаг болох тухай археологийн баримт. Ахуйн газар усны онцлог.