Хэл, түүх, археологи өгүүлсэн нийтлэл №20
Үндсийг нь таслахаар хэл мөхнө.
Түүхийг нь таслахаар үндэстэн мөхнө.
С.Сэргэлэн сэрэмжлэв.
Эх бичиг, эх хэлээр сийлсэн хадны бичиг, ханзаар бичсэн “Монголын нууц товчоо”-г судалж буй мань өнөөгийн монголчууд бидний амны хайрцаг буюу дуудлага өвөг дээдсийнхтэй ихээр зөрөхийг тогтоов. Өнөөгийн монголчуудын баримжаа буюу төв дуудлага төв халхын малчдын дуудлагаас ихээр зөрөхийг мөн тогтоолоо. Малчдын дуудлага хадны бичээс болон “Монголын нууц товчоо”-той дүйцэж байна. Хэзээ, хаана, хэн дуудлага эвдэв? Уг асуултад хариулахын тулд 1940 онд кирилл тэмдэгтийг үндэстнийхээ бичиг үсэг болгосон Казах ССР-ийн С.А.Аманжоловын ажлыг 1946 онд кирилл тэмдэгтийг монгол төрийн бичиг үсэг болгосон Ц.Дамдинсүрэнгийн ажлыг хослуулан харьцуулалт хийв. Монгол, Казах хэлний мөн чанар, зүй тогтол ижил учир уг хоёр эрдэмтний ажилд харьцуулалт хийсэн болно.
Өнөөгийн казахуудын охор түүх: Өнөөгийн казахуудын узай ор XIII зуунаар Чингис хаантай Монголоос Дундад Ази руу дайлаар мордож хураасан газар усаа Зүчээр захируулахаар түүнд үндсэн цэргээсээ хэсэглэж калсан (үлдээсэн) монгол цэргүүд болно. Монгол цэргүүд түркмануудын (монгол аавтан перс ээжтэнгүүдийн тухай нийтлэл 14-өөр өгүүлэв) газар усанд байсан тул тэдэнтэй богино хугацаанд ураг болон өнөөгийн казахуудын генотип (гений хэлбэр) бий болов. Түркман гэдэг нь монгол генээс перс ген нь давамгайлсан шинэ үндэстэн бөгөөд түркмануудын хэсгийг монгол цэргүүд монголжуулснаар шинэ казах үндэстэн бий болов. Өнөөгийн казахуудын дотор хэрэйд, найман болон бусад монгол овог байгаа учир калсан цэргүүдээс улбаатай. Манай газар уснаас эрт хэсэглэн одсон Кыныкын хойчис болон персүүдийн дундаас үүссэн шинэ үндэстэн болох туркман, азербайжан болон туркуудтэй харьцуулахад казакуудын дүр нь илүү монголжуу, хэл нь илүү олон монгол үгтэй болно. Казахуудын толины 35 орчим хувь монгол, 65 орчим хувь нь перс, араб үгсээс бүрдэнэ. Казах толиор Хүннү-Монгол хэлээр сийлэгдсэн Билгэ хааны,Тонуйкук, Тэс, Тариатын болон бусад бичээсийг сэргээх үү? Хариулт казах хэл дийлэхгүй бөгөөд 65 хувийг эзэлж буй перс араб үгс саад болно.
Тэс дэх уйгур бичигт жил такигоo түхэн буюу түүхэн тахиа жил гэж сийлжээ.
Казахаар түүх-тарих (араб үг), тахиа- әтеш; қораз. Диван Лугатаар: тахиа “такиго” буюу монгол дуудлагаараа оржээ. жылы-жил (хоёулаа хүннү монгол үгс) болно. Казахууд зөвхөн тахиа жилийг- тауық жылы гэнэ. Ном-гэдэг нь Диван Лугатаар “итгэл, дүрэм” болно. Диван лугатаар “битик-ном болно”. Битиг-бичиг (ТЧ зармин) нэг үг болно. Нөгөө утга нь захидал болно. Хадны бичээсэнд- битиг гэжээ. Казахаар номыг - кiтап китап (араб), бичиг үсэг- жазба; жазу; жазу-сызу болно. Бичиг гэдэг үг казак хэлэнд үгүй болсон. Ийм жишээ хожим олон гарна. Казах хэлээр хадны бичээсийг тайлахын тулд нөгөө 65 хувийг монгол болгож, байгаа 35 хувийнхаа утгыг дахин сэргээх шаардлагатай. С.А.Аманжолов өөрийн хэлний мөн чанар болох хос сувгийг сайн судалж, өөрийн хэлэндээ кирилл үсгийг засаж оруулснаар амны хайрцаг буюу казах хэлний дуудлагыг маш сайн хадгалав: АӘ БВ ГҒ Д ЕЁ ЖЗ ИЙ КҚ Л М НҢ ОӨ П Р С Т УҰ Ү Ф Х Һ ЦЧ ШЩ ЪЫ IЬ Э Ю Я. Хос суваг гэдэг нь хоолойны угаар эхэлсэн үг, изгүр угаар дуудагдаж дуусахыг, амны үзүүрээр (өнөөгийн шарилжтай хэлээр-үзүүрээр) эхэлсэн үг, изгүр үзүүрээр дуудагдаж дуусахыг хэлнэ. Үүний тулд Аманжолов угийн гол хоёр гийгүүлэгч Қ, Ғ-г үзүүрийн К, Г-тэй хослуулжээ. Угийн гийгүүлэгчтэй нийлэх гол дөрвөн эгшиг А,О,Ұ,Ы (угийн гийгүүлэгчийг дагаж буй учир хүссэн хүсээгүй хатуу дуудагдана)-ийг изийн гийгүүлэгчийг дагах дөрвөн эгшиг Ә,Ө,Ү, I (үзүүрийн гийгүүлэгчийг дагаж зөөлөн эгшиг буй учир зөөлөн дуудагдана-өөр зам байхгүй)-тэй хослуулав. Бусад гийгүүлэгч, эгшиг саармагт тооцогдно. Одоо Аманжоловын тэмдэгтээр “угийн” гэдэг үгийг бичихээр “ҰҒЫН” (100 хувь угийн дуудлага) болно. “Үгийн” гэдэг үгийг “ҮГIН” гэж бичдэг (100 хувь үзүүрийн дуудлага) болно. Бичгийн алдаа гаргах бараг боломжгүй, хэлнийхээ мөн чанарт тэмдэгт зассагдсан учир. Эх бичгээ сэргээсэн хүний хувьд С.А.Аманжоловын хийсэн ажлыг эх бичиг болон “Монголын нууц товчоо”-той харьцуулаад энэ хүн казах үндэстний төлөө ямар их сэтгэл гаргав гэдгийг мань гүнээ билрэв. Ц.Дамдинсүрэн өөрийн хэлний мөн чанарыг огт билэрсэнгүй, орос хэлний мөн чанарт зассан орос тэмдэгтэн дээр Ө, Ү үсгийг аван шууд монгол төрийн бичиг үсэг болгов. Орос хэлний бүх гийгүүлэгч үзүүрийн дуудлагатай учир угаар дуудах бүх гийгүүлэгч түүх болон алга болов. Мань монгол хүн учир өвөг дээсийнхээ бичээсийг латинаар галиглахаас цээрлэн орос тэмдэгтээр хүссэн, хүсээгүй галиглаж сууна.
Хадны бичигт “хаан” гэдэг изгүр угийн дуудлагаар бичигдсэн бөгөөд изээр нь салгахаар хүн буюу “Их хүн”-“Ик күн” мөн “Ах хүн” “Ак күн” болно. Аль алинаар нь бичээд угийн дуудлагыг үзүүрийн дуудлагаар эс орлуулна. Угийн дуудлагыг орос үсгээр эс дуудна. Харин “сэнгүн” гэдэг изгүр үзүүрийн дуудлагаар бичигдсэн бөгөөд изээр нь салгахаар күн син буюу “сайн” “күн” болно. Уг изгүрийг орос кириллээр буулгаж болно. -орос кириллээр “нг” гэж хоёр үсгээр тэмдэглэж байхад Аманжолов үсгээр орыг нь зөв олов. Нэгэн өдөр Монголд ирсэн бүлэг кыргыз нөхдөд кыргыз тольд буй хүннү-монгол үгсийн утгыг тайлбарлахад тэд маш их цочив. “Чи манай хэлний зарим үгсийн утгыг маниас сайн мэдэж байна, тэгэхдээ танай монголчууд дандаа урдуураа йатольдоод (яриад) байна” гэж өгүүлэхэд мань юу хариулахаа тэр үед мэдэхгүй байв. Одоо хариултыг мануус мэднэ. Далан жилийн өмнө Ц.Дамдинсүрэн гэдэг ах мал гаршуулж эхлэх он цагаас бүрэлдэж, зургаан мянга гаруй жил живхэрч ирсэн, НТӨ бичиг үсэг дагуулсан бидний хос сувгийн хэлний угийн сувгийг огтолсноор өдгөө мануус дан сувагтай, дандаа урдуураа авиалдаг үндэстэн болов. Хос сувгаа гээснээр монголчууд юу алдав? Уг асуултын хариуг бүрэн ухаарч дуусаагүй ч зах зухаас нь хэлэх хэдэн үг маньд байна. Хос суваггүй болсноор өнөөгийн монголчууд “тайлбар” угаар “өгүүлбэр” үзээр дуудагдаж буй энэ хоёр үгэнд орсон “бар”, “бир” нэг үг гэдгийг мэдэхээ больсон гэх жишээтэй болов. Манай хүннү-монгол бичигтэй хадны бичээсэнд нэг үг угаар үзүүрээр тас өөр үсгээр тэмдэглэснийг харийн ганц ч эрдэмтэн үл билрэв (Энэ тухай нийтлэл 8,9-өөр хүргэсэн). Монголын нууц товчоог мөн хос сувгаар галиглав. Казах хэлд хос суваг байгаа ч өөр системтэй хэлний үгстэй холилдсоноор нэг үг хос сувгаар урсахаа болив. Дамдинсүрэнтэнгүүд манай хос сувгийг албан ёсоор үгүй болгосон ч монголчуудын айтольд (ярианд) цөөрч буй хэдэн үгсээ хос сувгаар урсгасаар байна: гатлан-гэтлэн, дугаар-дүгээр, бир-бар, хас-хэс, манай-миний, зуд-зүд, ах-их гэх мэт. Хос сувгийг үгүй болгосноор Ц.Дамдинсүрэн хүннү-монгол хэлийг элгээр нь хэвтүүлэв. Яагаад манай хүннү өвөг дээдэс хаана ч байхгүй өвөрмөц бичигтэй байв? Яагаад уйгур өвөг дээдэс хаана ч байхгүй өвөрмөц бичиг нэвтрүүлэв? Тэд бусдаас анги бичиг үсэгтэй байж бичгээрээ гоёхыг эрмэлзэв үү? Хариулт ганц. Маниус шиг хос сувагт хэлтэй үндэстэн байхгүй тул хэлнийхээ мөн чанарт тэмдэгтүүдийг захируулснаар хаана ч байхгүй өвөрмөц бичиг үсэгтэй болсон учир ийм юм. Үүнийг үл билирсэн Ц.Дамдинсүрэн монголчуудаар орос тэмдэгт тэврүүлэв, үүнийг билирсэн С.А.Аманжолов өөрийн хэлийг кирилл тэмдэгтээс дээгүүр эрхэмлэн уг тэмдэгтийг чадахаараа сайн засан оруулав. Угийн сувгаа огтлуулснаар монгол хэл үгүй болж, цоо шинэ дамдинсүрэн хэл бий болов. Өнөөдөр хадны бичээс болон нууц товчооны үгсийг галиглан хүргэхэд монголчууд энэ манай хэл биш, казах хэлтэй их дөхүү юм гэх юм. Хэлээ огтлуулсан өнөөгийн монголчууд “Манай өвөг дээдэс над шиг авиалах ёстой” гэж боддог нь өндөглөгч тахиа “Шувуу нисдэггүй, өндөглөх ёстой” гэдэгтэй адил болно. Хэлээ огтлуулсан монголчууд өвөг дээдсийнхээ эх сурвалжуудыг үгүйсгэх болов. Өдгөө маниусд хоёр сонголт байна. Нэгт, Дамдинсүрэн хэлээ хөгжүүлэх, хоёрт, хүннү-монгол хэл рүүгээ шилжих. Сонголт нэгийн тухай охор өгүүлье: Угийн суваг үгүй болсноор үзүүрийн сувагт хэт ачаалал ирсээр үгс хоорондоо хутгалдан замхарч буйг харуулсан тод жишээ: “Монголын нууц товчоо”-нд гарах “хүү” угийн “хүн” үзүүрийн дуудлагаар галиглагдсан боловч Дамдинсүрэнгийн тэмдэгтээр үүнийг ялгах боломжгүй тул “хүү” гэдэг үг “хүн” гэдэг үгэнд орон алга болов. Хүн-хүүхэн (жийргэвч Г-тэй) нэг үг болно. Хүүхэн-хүүхэд ганц, олон тоонд буй нэг үг болно. Дамдинсүрэн хэлээр хүүхэн-эмэгтэй хүн болж, хүүхэд-ганц тоонд буй балчир болов. Аманжоловын кириллээр хүү- ҚОҰ, хүн- КҮН болно. Уг хоёр үг хүйс заахгүй.Танайх хэдэн ҚОҰдтэй (балчир настны тоо асууж буй) вэ? Танайх хэдэн күхэдтэй буюу хүүхэдтэй (өрхийн тоо асууж буй) вэ? Хариулт: Манайх ганц хүүхэдтэй. Энэ бол шарилж хариулт болно. Ганц хүнийг олон тоогоор үл илэрхийлнэ. Өнөөдрийн “хүүхдүүд” гэдэг үгэнд олон тооны дагвар давхар орсноор шарилж үг болмуй. Тооны алдаа бол зүй тогтлыг үгүй хийснээс болов. Угийн сувгийн гийгүүлэгч байсан бол “ҚОҰ”-“хүү” гэдэг үг “хүн” гэдэг үгэнд үл замхрах байв. Аливаа хэлний мөн чанар, зүй тогтол бичиг үсэг үүсэхээс өмнө үүссэн тул бичиг үсгийг нэвтрүүлэхдээ хэлнийхээ мөн чанар, зүй тогтолд захируулдаг тухай нийтлэл 8, 9-өөр өгүүлсэн. Ц.Дамдинсүрэн эсрэгээр орос тэмдэгт, орос дүрмээр монгол хэлний мөн чанар, зүй тогтлыг захирав. Ингэснээр цоо шинэ дамдинсүрэн хэл бий болов. Дамдинсүрэнтэнгүүд хэлнийхээ мөн чанарыг гээж, зүй тогтлоо эвдэлсэнээр нийгэмд буй хэлний гажуудлыг засан залах чадваргүй болжээ. Өдгөө тэд орос гучин таван үсгээр монгол үгийг яаж сайхан бичих тухай л боддог, гучин таван шавьтай “бүжгийн” багш нар болжээ. Өөрийн мөн чанар, зүй тогтол байхгүй дамдинсүрэн хэл үржих хурдаар гашилж байна. Хоёр зуун жилийн дараа манай угш маниусийн бичиж үлдээснийг уншаад үл ойлгоно. Маниус дамдинсүрэн хэлтэйгээ байх юм бол хоёр зуун жилийн дараа казах хэл хүннү-монгол бичигтэй хадны бичээс болон нууц товчоотой хамгийн ойрхон хэл болон үлдэнэ. Хэрэв хадны бичээсээ, нууц товчоогоо, газар усаа алдъя гэвэл дамдинсүрэн хэлийг дагъя. Алдах юмгүй болъё гэвэл дамдинсүрэн хэлтэйгээ байцгаая. Сонголт хоёрын тухай охор өгүүлье: Хүннү-монгол хэл бол Х.Баттулга Ерөнхийлөгчтэй гурван сая гаруй монгол биетэн ба харьд буй олон сая монгол биетний хэл гэж тодорхойлбол мань үгүй гэж хэлнэ. Хүннү-монгол хэл нь өнөөгийн байгаа бүх монгол биетнээс тоогоор тоймшгүй их биеэ орхисон өвөг дээдсийн минь хэл, тоймшгүй их биеэ олох үр хойчсын минь хэл болно. Хүннү-монгол хэл маань зөвхөн өнө цагийн хэл биш, мөн узай, ирэх цагийн хэл болно. Хүннү-монгол хэл рүүгээ шилжин орох нь мануусаас гадна мал ахуйтан хүннү өвөг дээдсийн минь зарим угш тариалан ахуйн перс, орос болон латин хэлтэй үндэстнүүдтэй гүрэлдсэнээр шинээр бий болсон олон улс үндэстэнд хэлнийх нь хүннү-монгол хэсгийг сэргээхэд ач холбогдолтой. Монгол хэл дэлхийн соёл болон геополитикийг тодорхойлдог том хэлүүдийн дунд орох ёстой. Яаж шилжих үү? Нэгт, угийн сувгийг нээх загвар гаргах. Орос тэмдэгтээс кирил тэмдэгт рүү шилжих төлөвлөгөө гаргах. Аманжоловын кириллийн засалт сайн боловч оновчтой нь биш болно. Хоёрт, Дамдинсүрэн дүрмийг монгол дүрмээр солих. Монгол дүрмийн загварыг гаргах. “Монголын нууц товчоо”, хадны бичээс, Диван Лугат үүнд ул болно. Нэвтрүүлэх төлөвлөгөөг боловсруулах. Ийм урьдчилсан ажлууд хийгдэх ёстой. Жинхэнэ монгол дүрэм монгол хүний оюун бодлыг сааруулах биш, хурцлах ёстой. Хэл зөвхөн бидний сэтгэж бодсоныг хүргэдэг хэрэгсэл биш, сэтгэл бодлыг бүрэлдүүлдэг чухал хэрэгсэл. Маниус дамдинсүрэн хэлтэй нь үнэн, маниусын хойчис үндсэн хэлтэйгээ байх ёстой.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Дараагийн дугаарт: Монголчуудын гарал үүсэл.