Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №19
Нэг, хоёр, гурав монголчуудын арьсан дээрх тоо.
Бир, ки, уч монголчуудын ясан дээрх тоо. С.Сэргэлэн.
Манай хүннү-монгол хэл бичигтэй хадны бичээсүүдийг судлан тайлах мануусын ажил амжилттай болж нийт мянга хоёр зуу орчим үг, изгүрийн дөнгөж хоёр хувийг тайлаагүй байна. Энэ бол хаан ч байхгүй өндөр үзүүлэлт. Үг, өгүүлбэрийн бүтэц, цагийн хэлбэр, үйлт хэлбэр, учир шалтгааны хэлбэр, тийн ялгал, ганц ба олон тоо гэх зэрэг зүй тогтлууд нь Монголын нууц товчоотой ижил болно. Манай хадны бичээсүүдийг анх дешифрее (сэргээлт) хийсэн Данийн В.Томсон болон түүний хойноос судалсан оросын В.Радлов, зөвлөлтийн С.Е.Малов, казакстаны Г.Айдаров, түргийн Талат Тегин, Муxаррем Эргин гэх зэрэг улс болгоны өмнөө барьдаг эрдэмтдийн бүтээлүүдийг судлав.
Тэд бүгд өгүүлбэрийн бүтцийг эвдэж судалгаагаа хийжээ (энэ тухай зах зухаас нь нийтлэл 5 өгүүлэв). Өгүүлбэрийн бүтцийг өөрчлөнө гэдэг нь уг судлаач эх сурвалжийн тухай өөрийн төсөөлөлдөө эх сурвалжийг хүчээр шахан оруулж буйг хэлнэ. Уг нөхцөлд эх сурвалж судлаач өөрөө болж байна. Миний сэхээрлээр жинхэнэ судлаач хүн эх сурвалжийг эвдсэн нэгэн бус өөрийгөө эвдсэн нэгэн болно. Харийн судлаачдад хүннү-монгол хэл бичигтэй хадны бичээсийг тайлбарлахад их бэрхшээл гарахгүй болов уу. Учир нь тэд судалгааг аргачлалаар хийж, хийснээ системчилдэг хүмүүс. Харин тэднээс ирэх хамгийн том асуулт бол тоо. Яагаад хадны бичээсэнд бир байхад монголчууд нэг, хоёр, гурав гэдэг вэ? Тооны систем өөр учир хадны бүх бичээс танай өвөг дээдсийнх биш гэж бүх дэлхийн эрдэмтэд маньд хариулна. Хадны бичээс монголчуудынх биш гэдэг нь монголчууд найман зуун жилийн өмнө энэ газар усанд ирсэн болно.
Тэгвэл энэ газар усанд урьд хэн амьдарч байсан, тэр улс манай эх газар ус гэж хэлэх эрхтэй болно. Ингээд үр хойчисдоо мөнхийн маргаантай газар усыг үлдээх нь өнөөгийн монголчууд та бид гэж үү? Тийм учир уг асуудлыг үүсэхээс нь өмнө нам дарах нь эх бичгээ сэрээсэн өнөөгийн монголчууд та бидний үүрэг болно. Тооны асуултад унахгүйн тулд эрэл хайгуул хийснээр хариултыг олов. Хадны бичээсд буман буюу бум-зуун мянга, түмэн буюу түм-арван мянга, бинга буюу минга (Б М зармин) мянга (Диван Лугатаар -минг буюу мянга болно) гэсэн тоонууд оржээ. Цэрэг дайны зориулалтай том тоонуудыг одоо болтол монголчууд хэрэглэсээр байна. Өдгөө Мянганбаяр, Түмэнбаяр, Буманбаяр гэсэн нэрсийг хадан бичээсийнхээ дэргэд мянга мянган жилээр амьдарч буй монголчууд үр хүүхэддээ хайрласаар ирэв. Түрк, Казахстанд ийм нэр байхгүй.
Мөн зуугийн тоо өөрчлөгдөөгүй (тайлбар үлэг учир хожим өгүүлнэ) болно. Харин бир, ки, уч хаашаа алга болчихов? Мануус одоо хүртэл уг тоог тоо гэж мэдэхгүйгээр тоо болгон хэрэглэж байна. Хүн бүр-хүн нэг, айл бүр-айл нэг, өдөр бүр-өдөр нэг, бүртгэл-нэгтгэл, тээвэр-тээсэн нэг, өгүүлбэр-өгүүлсэн нэг, таавар-таасан нэг, дайвар- дайсан нэг гэх мэт. Ки-буюу хоёр: ихэр=ки+эр буюу хоёр эр, ихэрлэх=ихэр+л (үйл үг бүтээх л),хороо=ки+ороо (дундуур) хоёрын дундуур гэсэн утга. Орох тэнгэр оройгоорой (дундуураа) цайран. Тэнгэрт уул шиг орой байхгүй. Ахиж идье-хоёр дахиа идье. Нэг, гурав, дөрөв, тав, долоо, найм,ес нь кидан тоо болохыг киданы бага тэмдэгтээс харж болно: нэг, жүр-хоёр, гур-гурав, дөр-дөрөв долоо.
Тэгэхээр мануус Киданы үед кидан тоо авчээ гэсэн дүгнэлтэд хүрч байна. Киданы орон зайд тоо солигджээ гэсэн дүгнэлтэд хүрч байна. Төр зүүн тийш шилжиж, төрийн тоо кидан тоо болсноор худалдаа татварыг кидан тоогоор бүртгэж явуулжээ. Энэ тухай түүхэн эх сурвалж сөхье: “Чингис хааныг ирэхээс өмнө тэдэнд тэргүүн буюу захирагч байсангүй. Овог бүр эсвэл хоёр овог салангид амьдрана. Нэг нь нэгнийгээ хураагаагүй учир хоорондоо байнга айглацан (заналзана). Тэдний зарим нь дээрэм, хүчирхийлэл, зүй бус байдал, садарлалыг хамгийн чухал буюу сайн үйлд тооцно. Киданы хаан тэднээс “атуусун идээсун сэлт” нэхэж авдаг байв”. THE HISTORY OF THE WORLD-CONQUEROR. Ala-ad-Din Ata-Malik Juvaini. Киданы хаан бүх овог, улсуудаас татвар авдаг тухай уг эх сурвалж өгүүлж байна. МНТ-132.133.134. Кидат иргэний Алтан хаантай татарын Мэкүжин тэргүүтэнтэй йитүрэйн үл орогтарун (хэл амаа үл олсон учир) Вангийн чинсэнгү”цэригүд засажу (татажу З Т зармин) бу са’ара бо’ет” гээжү илэжүгү. бу саар буюу энийг оргүй болго гэсэн утга болно. Саар сээр, эсрэг асрагийн тухай нийтлэл 16 өгүүлсэн. Өдгөө мануус машины хурд саарч байна гэдэг нь угтаа хурд үгүй болж байна гэсэн утга болохоос хурд удаан болж буй гэсэн утга үл болно. Бо’ет-“бу ит” үүнийг амжилттай үйлд (нийтлэл 18) гэсэн захиран тушаасан хэлбэр болно.
Алтан хааны өмнөөс Вангийн чинсэнгү Чингис хаанд захиран тушаасан хэлбэрээр мэдээг илгээсэн байна. Чингис хаан Тоорил хаантай хамтран татарын Мэкужин тэргүүтнийг барьж алжээ. Үүнийхэн хариуд Чингис хаанд Жаут гори нэр, Тоорил хаанд Ван нэрийг Вангийн чинсэнг Алтан хааны өмнөөс баярлан өгөв. Дүгнэлт: Киданы Алтан хаан татварын хуваалтаас болж өөрийн хамгийн дотно түнш татарын Мэкүжин тэргүүнийг эх Өтүгэнд очих санаатай (бүгдийг нэгтгэх санаатай) тухайн үеийн жижиг хаан Чингисээр сааруулсан (үгүй болгуулсан) нь түүний хувьд том алдаа болов. Жижиг улстай Чингис хаан Алтан хаанд ямар ч аюул болж чадахгүй байсан ч Тоорил хаанд нэгдээгүй ба түүнд өш хонзонтой олон хэрэйд улсын нүд уг явдлаас болж түүн дээр тусав. Тухайн үед Кидан суларсан, хэрэйд өчүүхэн хантай том улс, Чингис өчүүхэн улстай том хаан байжээ. Киданы Алтан хаан уйгарын задарлаас үүссэн олон улс, овгуудыг салангид байлгах бодлого явуулж тэднийг өрийн гүр болгов. Хамаг монголын хаан Хабул гэдэг маань хүн ам багатай, төв нутгийн биш, задарсан салангид олон овог улсуудын нэгнийх нь жижиг хаан болно. Улс гэдэг үг автономи (энэ тухай нийтлэл хүргэсэн болно) гэсэн утга болно. Эдгээр улсууд их бага хэмжээгээр Киданд татвар, сэлт өгч байв.
Кидан тооны тухай: Монголын нууц товчоо кидан тоо үндсэн тоо хослон бичигджээ. МНТ-8: “Тэдэ бөлөг иркэн Бир көл Баргужин токумун эзэн Баргутай мэргэн ну охин баргужин гоа нэртэй... ажуу.” Баргужин тохом Байгаль нуурын хэсэг. Байгол-байкүл буюу баян күл болно. Баян-ны үндэс бая болно. Нууц товчоонд байгалыг бир күл буюу ганц күл гэжээ. Күл нуурын ялгаа нь том жижигт оршино. Байкүл, Хөвсүкүл, Иссикүл, Күлэн гэх мэт томыг нь күлээр өгүүлнэ. Өгий нуур, Ба цагаан нуур гэх мэт жижгийг нь нуураар өгүүлнэ. Нэг үхрийн арьсаар хийсэн айрагны савыг хөхүүр, хоёр үхрийн арьсаар хийснийг нь өндөр гэдэгтэй адил болно. Бух Хатаги ах нь дүү Ботончарыг нүүж ирсэн иргэдээс сурж буйг МНТ-30, 31 хэсэгт: “Тийм тийм хүн, тийм моринтой бүлэ’э” гээн сураасу, тэд иргэн өгүлэрүн: “хүн бир морин бир чину сурагү дүр атали буюу”. Хүн нэг, морин нэг чиний сурах дүр адил буюу болно. Нууц товчоонд монголчууд өдөр тутмын хэрэглээнд кидан “нэг” тоог биш үндсэн “бир” тоог ул тоо болгон хэрэглэжээ. МНТ-33: Ботончар... “Агаа! Агаа! бие тэргүүтэй дээл захтай сайн” гэв. Агаа нь Бух Хатаги тэр үгийн яахын бир эсэ болгов”. Яахын бир эс болгов-яахын нэг эс болгов буюу яах гээд байна гэж нэг дуугарсангүй болно. МНТ-172: байжу хоножу өдөр гэйгүлүн (гэгээлүн буюу гэгээрхээр) бүхүткээсү (энэ үгийг доор тайлбарлана) Өгөдэй, Борокул, Боорчу гурван үгүй ажугу. Чингис хаан өгүлэрүн: “Өгөдэй лүгэ итэкэлтэн Боорчу, Борокул хоёр ажу бир үкүжү бир яаху хагацахун тэтэ” гэв. Бүхүткээсү=бүх+үтүк+ээсү буюу бүх үтүк гэсэн хоёр үгнээс бүрдсэн изгүр болно.
Диван Лугатаар үтүк-Хаанд хандсан тайлан буюу хүсэлт болно. Бүхүтүк нь бүх тайлан буюу их тулааны маргааш гэгээ орохоор хаанд ирсэн хоногийн болон хохирлын мэдээлэл болно. Бүхүткээс Өгөдэй, Борокуд, Боорчи үгүйг мэджээ. “Аж бир (амь нэг) үкүжү бир (үхэл нэг) яахын хагацахын тэд” гэж Чингис хаан өгүүлжээ. Залуу судлаачдын анхааралд “бүхүткээсү” энэ үгийг Ш.Чоймаа “бүртгэвээс” гэж тайбарлав. Монгол хэлнээс монгол хэл рүү ингэж нэг үгийг өөрөөр тайлж үл болно. Мянган Ц.Дамдинсүрэн, түмэн Ш.Чоймаа, мани шиг буман нийлээд Монголын Нууц Товчооны нэг хувьд хүрэх үнэ цэнэ үгүй. Монголын нууц товчоонд хүндэтгэлтэй хандах нь судлаач хүний үүрэг мөн. МНТ-21: “шөнит бүри цэгээн шира күн гэрийн өрүх тотгын кэкээр орожу кээли мини билижү...”. Алан гоа эх хоёр том хүүдээ яаж хээлтэж гурван дүүг нь төрүүлсэн тухай өгүүлнэ. Шөнө бүр гэхээр шөнө нэг гэсэн утга бөгөөд арван сарын дараа төрөх ганц хүүгийн хээлийг, ихэр хүүгийн хээлийг, гунан хүүгийн хээлийг уг хугацаанд авч болно. Жил дараалан ар араасаа төрөх гурван хүүгийн хээлийг ганц шөнө авч үл болно. Тийм учир олон тоогоор “шөнид бүр” гэжээ. Хээл-хээлтэй мал, хээлтэй эм МНТ гэж монголчууд мэднэ. Диван Лугатаар: кэл-хурьцах гэсэн утга. Заагч Тонуйкукийн бичээсэнд: сэкмтэ түнүд гэжээ. Түнэр харанхуй гэдэг нь шөнөөр харанхуй нэг утга бөгөөд түнэ шөнө (Т Ш зармин) нэг үг болно. Төнүд шөнөд олон тоо буюу олон шөнө гэсэн утга болно. Сэк гэдэг нь олон зүйлийг эргэцүүлэх гэсэн утга. Өдгөө мануус уг үгийг сэхээрнэ (одоо үргэжилсэн цаг), сэхээтэн гэж хэрэглэнэ. Тэгэхээр Тонуйкук “түнүд сэкмтэй” гэдэг нь олон шөнө сэкмтэй буюу олон шөнө эргэцүүлжээ. Монголын нууц товчоо “шөнөд” Тонуйкукийн бичээс “түнэд” гэж ижил бичигдсэн байхад яагаад Ш.Чоймаа “шөнө бүр” гэж ганц тоонд оруулан эх сурвалжийг эвдэв? Ш.Чоймаа “бүр” “бир” манай үндсэн тоо гэдгийг үл төсөөлөв. Монголчууд толгойгоо ( -толго буюу толгой. Энэ үг анх Тариатын бичээсэд гарав) тэргүүн (МНТ) гэнэ. Өдгөө монголчууд хөл гэнэ, угсууд XI зуунд адаг азаг (Диван Лугатаар) гэнэ. Тэргүүн адаг гэж биений байршлаар хэлж байхад монголчууд хөл=ки+ил буюу хоёр илгээдэг (явдаг) гэж тоогоор илэрхийлж байна. Үүнээс гэлдрэх, кэл, холд гэсэн үйл үгс гаралтай. Нүдийг казакууд көз=ки+с(олон тоо) гэж тоогоор илэрхийлж байна. Көз үзийн, хос угийн дуудлага болно. Гарыг угсууд XI зуунд “алик” буюу алга гэж бугуйны урд хэсгээр дуудна. Монголчууд гар (Диван Лугатаар -гар, тохой) гэж тохойны урд хэсгээр дуудна. Казакууд қол=ки+ол буюу хоёр олдог (авдаг) гэж тоогоор илэрхийлнэ. Тонуйкукийн бичээс энд: гэдэг нь шөнөд сэхм хөлмтэй буюу Тонуйкук нэлээн хэдэн шөнө олон зүйлийг өөртөө эргэцүүлж, хөл дээрээ (хэвтээгүй) байжээ. Манай өвөг дээдэс өгүүлэл бүрийнхээ үйлийг нүдэнд үзэгдтэл бичжээ. Уншигч таньд дуусашгүй олон жишээнүүдийн зах зухаас хүргэв.
Дүгнэлт: Мануус Киданы орон зайд зарим үндсэн тоог кидан тоогоор солив. Хоёр буюу ки+ор (байна) буюу “ки байна” гэсэн утга бөгөөд уг тоог кидан “жүр” гэсэн тоогоор үл солив. Үндсэн тоогоо мэдсэнээр мануус түүх, хэлээ үнэн зөвөөр сэргээнэ. Үр хойчисдоо газар усаа маргаангүйгээр өвлүүлнэ. Өдгөө “Сэргэлэн Интернашионал экспидишн” хүннү-монгол бичигтэй хадны бичээсээ хамгийн сайн хувилбараар нь үл сэрээв. Цорын ганц хувилбараар нь сэрээж буй. Эхэлж хадны бичээсээ, дараа нь Монголын нууц товчоо сэрээнэ. Эх бичиг эх хэлээр бичигдсэн хадны бичгээ сэрээхгүйгээр Монголын нууц товчоог хэн ч үл сэрээнэ. Монголчууд бид тоогоо сольсон болохоос толгойгоо солиогүй. Орхон, Сэлэнгэ, Туулын савдаа хаанаас ч ирээгүй хаашаа ч яваагүй. Мал хэзээ гаршуулсан тэр цагаас үүссэн үндэстэн бол мануус. Манай хэл бүрэлдэж үндэстэн болсон түүх зургаан мянган жилээс өмнө болно.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.
Sergelen International Expidition.
Дараагийн дугаарт: эх хэл ба үндсэн аюулгүй байдал, түүх ба газар усны бүтэн байдал.