Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №18
Эх бичиг эх хэлээ билирч, өвөг дээдсээ дээдэлдэг нэгэнд дээдсийн эх сурвалжууд дэлгэгдэн харагдана.
Эх бичиг эх хэлээ эвдсэн, өвөг дээдсээ дорд үздэг нэгэнд эх сурвалжууд үл дэлгэгдэнэ, үл харагдана.
Харийн багшийн шавь нар эх сурвалжийг бус багшаа дээдлэн буй. С.Сэргэлэн.
Хуурсаар, хуурсаар худалч, хумсалсаар, хумсалсаар хулгайч, гэдэг шиг Ц.Дамдинсүрэнгийн уралсан орчин цагийн монгол хэлэнд Монголын нууц товчоог Ш.Чоймаа тохируулан зассаар, зассаар “Чоймаа товчоог” урлав. “Чоймаа товчоо” бол “Чоймаа товчоо”, “Монголын нууц товчоо” бол “Монголын нууц товчоо”. “Монголын нууц товчоо”-г засах эрх хэнд ч өгөгдөөгүй. Ш.Чоймаа залуу судлаачдад Нууц товчоог дэлгэж өгөхийн оронд “мани орчин цагийн монгол хэлээ хамгийн сайн мэддэг учир миний мэдэж байгаа хэмжээнд та нар мэдвэл болоо” гэсэн баримтлалаар хандсан байна.
“Залуу судлаачдад, монголчуудад эх сурвалжуудыг нээж өгөх нь судлаач хүний хамгийн эрхэм үйл мөн” Сэргэлэн Интернашионал Экспидишин. Залруулсан агуулгуудын зах зухаас хүргэе: МНТ-70: Тэр кабур (хавар) Амбакай каханну (их хаану) катуд Орбай, Сокатай жирин (хоёр) йэкэсэ (ихсээ) газару инэрү (үнэрү) гаруксатур (гаргаас учир) Өгэлүн үжин отжу коцит хүржү коцитау’ултажү (хоцигтуултажу). Уг өгүүлбэрийн тайлбар: “Тэр хавар Амбагай хааны хатад Орбай, Согатай жирин (хоёр) ихсээ (их-ганц тоо, ихэс-олон тоо) газар, үнэр гаргаас түр (учир) Өгэлүн үжин очиж хоцит хүржү, хоцитуултажу”. Энэ өгүүлбэрийг билрэхэд өнөөгийн монголчуудад бэрх. Монгол хэлний хамгийн түгээмэл хэрэглээтэй үйлт (passive) болон учир шалтгааны (causative) хэлбэрүүд уг өгүүлбэрт орсон бөгөөд уг хоёр хэлбэрийг Ц.Дамдинсүрэн өөрийн урласан орчин цагийн монгол хэлнээс үгүй болгосон учир өнөөгийн монголчууд уг хэлбэрүүдийн тухай мэдлэг байхгүй.
Энэ тухай залруулъя. Уг өгүүлбэрт “үнэр гаргана” гэдэг нь хоол хүнсийг гал дээр түлж, гарсан үнэрээр нь ихэсдээ хоол барих ёсыг хэлнэ. “Үнэр гаргахаас түр” гэдгийн “түр” нь учир шалтгаан (causative) бөгөөд үнэрийг гаргаж буй нь Орбай, Согатай хатад гэдгийг зааж байна. “Үнэр гаргахаас” Өгэлүн үжин одиж (очиж Д Ч зармин) хоцит (уг үгийг жийргэвчтэй “г”-тэй “хожигд”, мөн үргэлжилсэн цагаар “хоц+ор” гэж өнөөгийн монголчууд хэрэглэж байна) хүржү (хүржээ), хоцитуултжуу (энэ үгийг жич тайлбарлая). “Хоцит+уул+т+жуу”-ийн “жуу” өнгөрсөн цагийг заана, “хоцит” тэмдэг нэр дээр үйл үг бүтээх “л” гүрснээр
хоцигдол буюу хожигдол гэсэн үйл үг бүтнэ. Өдгөө ажлаасаа хожигдлоо, хоцорлоо нь нэг үг буюу хоц хож нэг үндэс болно. Өгүлэн хожигдолжү гэхээр Өгэлүн үжин энэ үйлийг өөрөө хийсэн болно. Өгэлүн хожигдолтжү гэхээр хэн нэг нь түүнийг ийм үйлдэлд хүргэсэн болно. Үүнийг үйлт (passive) хэлбэр гэнэ. Ш.Чоймаа “үнэр гаруксатүр” галигийг “тавиг тайлаг гарсанд” гэж дүр мэдэн хаана ч байхгүй үгээр орлуулан утгыг эвдэв. Үнэр гаргах ёс нь тахилга тайлаг биш болно. Дараагийн залгаа өгүүлбэр: Өгэлун үжин Орбай Сокатай жиринэ өгүлрүн: “Йэсүкэ баатар үкүбэй коүди мини йэкэ үлү болугуйаса йэкэсүн кэшикэсэ бэлэгүрээс саркутаса йэкин гожитаулумуй та? ... . Тайлбар: Өгэлүн үжин Орбай, Сокатай жиринэ өгүүлрүн: “Йэсүкэй баатар үгүй буй гэж хүүдийг минь их үл болохоос, ихсийн хишгээс, бэлэ’үрээс, сархадаас яахан хожитуулмуй та?”. Уг өгүүлбэрийн утгаар хатад Өгэлүн үжиний хүүдийг дөрвөн зүйлээс хожигдуулав. Нэгд: их хүн болхоос. Болхоос энэ үгний төгсгөл “с” ирээдүй цагийг заана. Ихсээ газар үнэр гаргах ёслолд заавал оролцохын учир ийм байжээ. Хоёрт: Хишигээс хожигдуулав. Хишиг-хэсэг-хасаг нэг утга бөгөөд хэсгэлж хүртээж бүй бүх зүйлийг хишиг гэнэ. Дал хэсэглэх, том боов хэсэглэх гэх мэт. Гуравт: бэлэгүрээс буюу энэ үгийг изээр салгахаар бэлэг+ор+оос буюу бэлэг байгаагаас (байгаа бэлгээс) болно. Бэлгийг хэсэглэхгүй. Дөрөвт: Сархдаас хожигдуулав. Шартаад байна гэдэг нь угтаа сархдаад байна болно. “Йэсүхэ баатар үгүй буй…”. Манай хэлэнд үх, үхэх гэсэн бие даасан үйл үг байсангүй. Үх гэдэг нь үгүй гэж цээрлэж өгүүлсэн болно. Үгүй болжээ , цас, мод үгүй болжээ гэдэгтэй нэг утга болно. Дүгнэлт: Хавар цагт ихсийн газар үнэр гарган хишиг, бэлэг, сархад хуваалцах үйл нь өнөөгийн ханш нээх ёс болно. Хавар ихсийн газар үнэр гаргах ёслолд очоогүй нэгнийг их хүнээ болгодгүй ёс байжээ. Уг ёс эрт дээрээс мануусд иржээ. Уг хэсгийн агуулга ийм болно. Ш.Чоймаагийн “тавиг тайлаг” болон өвөг дээдсийн тахилга тайлгийг өгүүлсэн нийтлэл хожим уншигч таньд хүрнэ. МНТ109: “… Буура кээрэ Тогтоа бэкийн өрүкэ дээрэсэ эркин э’эдэ эмбүрү да’арин орожу, эмэ коу ину эзүлтэл дайлиба. Кутук э”эдэ инү кугуру таагижү котола улус ину кохиратала дайлиба”. Буур хээр (газрын нэр) Тогтоха бэхийн Өргөө ( -Тариатын бичээсэнд уг үгийг ингэж тэмдэглэв) дээрээс орхын үүдийг амбариу дайран оржуу (гэнэт дайран үүдийн нь хаалгуулсангүй, үүднийх нь амыг барьж
дайран оржээ), эм хүүг инү (өдгөө “хүү” эр хүйсийг заана, Нууц товчоонд хүйс хамаарахгүй заана. Эм хүү нь гэдэг нь зөвхөн эмэгтэй гэсэн утга болно) эзэлтлээ (эзэл-эдэл нэг утга ба З Д зармин) дайлаб. Кутук (хойдах) үүдийг нь хугуру (хуг+ор буюу хугалж байж) дайрч Хотол (хот+ил=хот айл гэдэг нь Тогтоха бэхийн хот эзэмшил) улус (Тогтоха бэхийг дагасан хүмүүс) хохь эртэлэ (буруутайг нь эрж дуустал) дайлав. Дээрх хэсэг Тогтоха бэхийн өргөө нь орохын үүдтэй, мөн хойноо үүдтэй байсныг, тойроод далантай тул даланг даван дайрч орох боломж бага байсныг, өргөөний гадна дотор гэрүүд байсныг өгүүлжээ. Уг хэсгийн агуулга ийм болно. Өдгөө далан таваар бууж өгнө гэдэг нь далангаа тавиад буун өгөхийг өгүүлнэ. Ш.Чоймаа: “Буур хээрээ Тогтога бэхийн өрх дээрээс эрхийн үүдийг инү эмбүрү дайран орж, эм хөвүүг инү эцэслэтэл дагуулив. Хутаг үүдийг инү хугуру дайрч хотол улсыг инү хохиртол дагуулив”. Ш.Чоймаа “өрх дээрээс” гэжээ. Хулгайч айлын өрхөөр ордог уу тооноор ордог уу? Өрх дээрээс яаж дайрах уу? Ш.Чоймаа уг хэсгийг хоногондоо ороогүй өгүүлбэрүүдээр тайлбарлав. Ц.Дамдинсүрэн: “Буур-хээр гэдэг газар очиж Тогтоа бэхийн өрх дээрээс цөмрөн бууж, эрхэм шүтээний нь эвдэн сүйтгэж, эм хүүхдий нь эзлэн булаав. Хутагт сахиусы нь хуга дайрч, хотол улсы нь хомрон довтолж хоосон болгов”. Сахиус, шүтээн, цөмрөн бууж, эвдэн сүйтгэж, хомрон довтолж эдгээр үгс Монголын нууц товчооны уг хэсэгт байхгүй. Ц.Дамдинсүрэнгийн хөрвүүлсэн Нууц товчоогоор олон эрдэмтэд үргүй судалгаа хийв. Ц.Дамдинсүрэнгийн хөрвүүлсэн Нууц товчоо шинжлэх ухааны ямарч үнэ цэнэгүйгээс гадна өдгөө балчир насныханд түүхийн тухай ташаа ул тавигдах учир тэдэнд уншуулж үл болно. Ц.Дамдинсүрэн шиг дээдсийн эх сурвалжийг дорд үзэж үл болно. “Өсөхөөс сурсан үндсэн хэл орхиж болшгүй соёл” гэдэг нь үндсэн хэлээ “Дамдинсүрэнтүүлж”, “Чоймаатуулж” эс болно гэдгийг их зохиолч Д.Нацагдорж сануулж байсан нь энэ болно. Язгуур, язгууртан эдгээр үгс манай толинд байсангүй ба хэрхэн урлагдсан тухай. МНТ-1: Чингис каану уза ор дээрэ тэнгэри эсэ заяту төрөксөн Бөртө Чоно ажу’ү. Гэргий инү Гоай марал ажай. -өнө эртний ор буюу өнө эртний өвөг дээдэс гэсэн утга. Диван Лугатаар: “уза”-эрт дээр гэсэн утга. Өдгөө “уза” энэ үгийг мануус хэрэглэж байна уу? гэвэл мань байна гэж хариулна. Их ужин буюу орос кирилээр хуучин гэсэн үг. Мануус их хуучин гэдэг нь их их ужин гэсэн утга болно. Монгол хэлний үгийн утгыг ингэж засан, залж байх үндсэн үүрэгтэй байгууллага бол Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн хэл зохиолын хүрээлэн. Тайлбарлах үгс: ажуу зэ, буюу зэ, нэрийтэж. МНТ-135: Өгэлүн экэ өгүлэрүн: “сайн хүний хүүн ажу’узэ. Уза ор сайту хүний ураг буюу зэ”. Таван хүүдэйн дүү зургадугаар хүүн болгон Шикикэн хутугу гээн нэрийтэж экэ асрав. Тайлбар: “ажу’узэ”-ямар цагийг илэрхийлж байна. Аж-байж нэг утгыг илэрхийлж байна (сэргээх ханзаар буюу хажуу орчуулгаар). Сайн хүний хүү байж гэвэл дараа нь муу хүний хүү болж гэсэн утга шууд гарч ирнэ. Тэгвэл сайн хүний хүү байж өдгөөг хүрэв гэдэг утгыг өдгөө “байжаах” буюу нууц товчоогоор ажугу гэж илэрхийлсэн байна. Буюу энэ үгийг изээр салгахаар бу+юу болно. Диван Лугатаар “бу”- “энэ” гэсэн утга болно. Өдгөө буюу гэдэг нь энэ юу гэсэн утгыг илэрхийлнэ. Зэ-дэ зармих тул аль алийг нь хэлж болно. Тэгэхээр: сайн хүний хүүн ажугу зэ буюу байжаах да (өнгөрсөнөөс одоог хүртэл хугацааг илэрхийлэв). Уза ор (дээд ор) сайтай хүний хүүн буюу зэ (энүй дэ) гэдэг нь Өгүлэн үжин өөрийн урагтаа уг хүүг авч буй болно (одоо цагт болж буй үйл). “Шикикэн хутугу гээн нэрийтэж эх асрав”-уг хэсгийн нэрийтэж гэдэг нь үйл үг гэдгийг бүх монголчууд мэднэ. Харин яаж уг үг үйл үг болов гэдгийг мэдэх хүн ховор байх. Нэр+л=нэрлэ буюу нэрэлжээ гэсээр үйл болно, тэгээгүй. “Нэр” энэ үгний араас олон тооны “Т”, оршихын “Т” гүрээд үйл үг болохгүй, үйлт хэлбэрийн “Т”- г нэр үгний араас үл гүрнэ. “Нэрийтэж” энэ үгийг өдгөө байгаа дүрмээр үл тайлбарлан. “Нэрийтэж”- үг биш изгүр болно. Изгүр гэдэг нь хоёроос дээш үгийг гүрж бүтээсэн утга. Диван Лугатаар “из” - “дотор нь хадгалагдаж буй үгс”. Нэрийтэж энэ утгын дотор нэр+ит гэсэн хоёр үг хадгалагдаж байна. Диван лугатаар “ит” - “хүндлэн өгөх, сайн сайхныг өгөх, амжилттай үйлдэх” гэсэн утга заажээ. Нэр+итжээ буюу нэр хүндлэн өгчээ гэсэн утга (“ит”-энэ үгний хэрэглээний талаар хожим нийтлэл хүргэнэ). Монголын нууц товчоо болон манай хадны бичээсд үгсийг өдгөө бичиг шиг салгаж биш гүрж бичсэн болно. Тэгэхээр изгүр нь бичгийн үг бөгөөд эрт дээрээс мануусд уламжлагдан ирэв. Язгуур, язгууртан гэдэг нь уза ор гэдэг үгийг Ц. Дамдинсүрэн буруу тайлснаас үүссэн шарилж үг болно. Хүмүүсийг сайн уза ортой, муу уза ортой гэж уг эх сурвалж ангилж байна. Язгууртан гаралтай гэдэг нь зохиомол буюу шарилж үг болно. Харин европчуудын хэлдэг “хөх цустай” хүнийг уг эх сурвалжид ясуту хүн буюу ястай хүн гэж тэмдэглэв. МНТ-112: “Бэлгүдэй ноён мэргэтэй элэ ясуту хүнийг эхийг мини авчира гээжү..,”. Мэргэтэй ясуту
гэхээр нэгт мэргэд учир мэргэдүүдээ сайн мэднэ, хоёрт (ястай) хүн эрх мэдэлтэй, гуравт эл гэдэг нь Диван Лугатаар - “найрамдсан, номхорсан” болно. Ул эл ястан нь ээж талаасаа хэрээдийн Тойрол хаантай эсвэл Тэмүүжинтэй хамаатан байх магадал их. Ийм хүнийг Бэлгүүдэй ноён эхийгээ эрэн авчир гэжээ. МНТ-148: “Чингис хаан тэнд Тайчуудыг дайлж Тайчутай ясуту хүний Авжу баатар, Котон Орчанг, Котугутартан тайчуутыг урагийн ураг хүртэл үнэсээр хийсгэн кядав”. Ястай хүнтэй найрамдаж даалгавар өгдөг байж, ястай хүн баатар, тартан цолтой бөгөөд тэдний ургыг тасалж байж гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Тэгэхээр овгийн гол хүмүүсийг ястан гэж нэрлэж байв. Өдгөө ястан үндэстний ястан гэдэг нь шарилж үг болно.
Дүгнэлт: Нэгт: Ш.Чоймаа уг эх сурвалжийн амны хайрцаг буюу дуудлагыг огт билрэхгүй байгаа нь кирил болон хожуу уйгаржингаар дуудсаных болов уу. Ш.Чоймаа Ц.Дамдинсүрэнгийн урласан орчин цагийн монгол хэлний импорт дүрэмтэй учир уг эх сурвалжийн өгүүлбэрийн бүтэц, тийн ялгал, цаг хугацааг илэрхийлж буй хэлбэрүүдийг билрэхгүй байна. Толь (үгсийн сан) дутагдаж буй нь түүний эх сурвалж дутуугийнх болно. Эдгээр нь байдаг л зүйл. Харин байлгаж болохгүй зүйл бол уг эх сурвалжийг дур мэдэн засах явдал. Түүхэн эх сурвалжууд мануус болон мануусын хойч үеийн амьдралыг засан залах үүрэгтэйгээр дээдсээс үлдээсэн хүч (энерги) болохоор засал авах хүмүүс өөрсдөө эх сурвалжаа засаж эс болно. Ганц энэ охор нийтлэлээр үнэр гаргах ёс, өргөөний тухай ойлголт, үйлт хэлбэр, учир шалтгааны хэлбэр, изгүр, ястан гэх мэт цөөнгүй ухагдахууныг мануус сэргээв. Эх бичиг, эх хэлийг агуулсан Хадны бичээс, гайхамшигт дэлгэр толь Диван Лугатаас эх хэлнийхээ кодыг сэрээсэн “Сэргэлэн Интернашионал Экспидишион”-ы хамт олон “Монголын нууц товчоо”-г хөрвүүлэх ажлаа цэвэр хуудаснаас эхлэнэ гэдгийг уншигч таньд сонордуулъя.
Өнөөгийн мануусын хэрэглэж хэлний чадамж Хадны бичээс болон Нууц товчооны гуравны нэгтэй дүйцэж буй гэж мануус барагцаалж байна. Учир нь манай өвөг дээдэс өгүүлэл бүрийнхээ үйлийг нүдэнд үзэгдтэл, санаа бүрийнхээ утгыг ой ухаанд хоногштол бичсэн байна. Өдгөө мануус үйл болон утгыг ингэж нарийн өгүүлж чадахаа больсон тул араас нь сэтгэлийн хөдөлгөөнөөр (сайн, муу, арай ядан гэх мэт) нөхөн бичнэ. Үүгээр нийтлэлээ дуусгая.
Хурган овгийн Сэрээнэндагвын Сэргэлэн.
Sergelen International Expedition.
Дараагийн дугаарт: Киданы орон зайд тоо сольсон тухай.