Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №17
Тонуйкукийн бичээс бол Хүннү-Монгол хэлний төгс хэлбэр. С.Сэргэлэн
Налайх дүүрэгт буй Тонуйкукийн бичигт өөрсдийн гарал үүслийг Тонуйкук эхний хоёр өгүүлбэрээр тайлбарлав. Өгүүлбэр нэгийн бүтэц: Би өөрөө-хаанахынхаа-хэн.
Өгүүлбэр нэг: би өөрөө-Билгэ Тонуйкук
бин өзөм хаанахынхаа-ТбхачИлинхээ (Тан илийг Табхайч ил гэж хадны бичээст тэмдэглэжээ),хэн-эхИлэнтэн(м). Эхлээд Эх илэнтэн-ийг тайлбарлая. Эх илэнтэн, эх гүрэнтэн, эх оронтон ойролцоо утга. Эх орон-энэ үгийг мануус өргөн хэрэглэх болсон нь Зөвлөлт Холбоот Орос улстай ах дүүгийн харилцаатай байх үеэр “Родина” гэдэг орос үгийн монгол орыг “эх орон” үгээр утгачлав. “Эх орноо хамгаалъя” гэвэл манай өвөг дээдэс ухааныг нь олохгүй. Газар усаа хамгаалъя гэвэл тэд шууд билрэнэ. Эх орон гэдэг үг зохиомол утгатай. Солонгост төрсөн монгол хүний эх орон Солонгос болно. Эх орон гэдэг нь анхны орон буюу анх байсан газар гэсэн утга. Тэгэхээр Тонуйкук Тан илийнхээ эх илэнтэн буюу анхны ил нь Тан байжээ. Бин өзөм-гэж юу гэсэн утга вэ? XI зууны Диван Лугатад “узум”-“өөрөө” гэсэн утга. МНТ-53 “камукун кахан улусун эзэн боложу окибин ө’өсүн хүтэкүй бин нама’ар кэсэткүн”. Ө’өсүн-өзөм нэг утга бөгөөд өөрөө гэсэн үг (Нууц товчоог ханзнаас сэргээж буйг санаарай). Өнөөдөр хоёр хүн шатар тоглож байгааг харж буй хүмүүсээс нэг нь одоо “би үзчий” гэдэг нь одоо би өөрөө гэсэн утга буюу мануус уг үгийг өдгөө хэрэглэсээр байна. Дээрх өгүүлбэр “Хамгийн хаан улсын эзэн болж, охибин (охиныхоо биеийн) өөзөм (өөрөө) үдэхүй бин (үдэх бие нь) намаар кэсэткүн (болиултхун)” болно. Кэс-энэ үгийг Диван Лугатын толиор “болиулах”, “хасах” гэсэн утга заажээ. Аав нь өөрийн биеэр охиныхоо биеийг хүргэж өгдөг ёс байжээ. Амбагай хаан улсын эзэн болсон хүнийг энэ ёсноос хасав. Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаа нар “бин” гэдэг үгийг гээн хөрвүүлэв. “Кэсэтгүн буюу Хасатгүн” (хос суваг) үйл үгийг Дамдинсүрэн “цээрлэл бологтун” гэж дур мэдэн хөрвүүлж, Ш.Чоймаа гэсгээгтүн гэж хөрвүүлжээ. Гэсгээ-энэ үгийг Диван Лугатын толиор “зангидсан гараар цохихыг” заажээ.
Өгүүлбэр хоёрын бүтэц: Түрг биетэн-хаанахынхаахэн байв.
Өгүүлбэр нэг: Түрг бидэн Тбхачинха гүрүрэрти
. Түрг бидэн Табхачийнхаа гэдэг нь мань аавынхаа гэдэгтэй адил бүтэц болно. Гүрүрэрти энэ үгийг эзээр салгахаар гүр+ор+эрти гэсэн гурван үндсээс бүрдэнэ. Эрти буюу эрт энэ үгийг монголчууд өдгөө хэрэглэсээр байна. Эрт урьд цагт гэж үлгэр эхэлдэг нь байж байсан цагт гэсэн утга бөгөөд эрт урьд хос суваг бөгөөд тодорхой үргэлжлэх хугацаа заана. Тодорхой хугацаанд болсон үйлийг үлгэр өгүүлнэ. Ор-энэ үг үргэлжлэх хугацаа бөгөөд уг хугацаанд болсон үйлүүдийг Тонуйкукийн бичээсийн дараагийн хэсэгт өгүүлнэ. Нууц товчоонд мөн адил “өгүүлрүнэ” гээд араас нь өгүүлж байх хугацаанд болсон үйлийг залгаж бичсэн. Гүр бол нэр үгийн хэлбэрт байгаа үг гэдэг нь изгүрээс тодорхой байна. Гүр хур хоёр хос сувгаар илэрхийлсэн нэг үг бөгөөд хураасан улсыг хур буюу гүр гэнэ. Гүрэн, гүрхаан гэдэг үгийн үндэс гүрж хураасан гэсэн утга болно. Хураасан болгон нь хур болно. Гүрийж олсон болгон нь гүр болно. МНТ-190: Найманы хаанаас “...би эндээсээ хамсажу тэтэхэд монголун гур ану абуйа”… . Ш.Чоймаа: “Би эндээс хамсаж тэдхэн Монголын хорыг ану авъя”… . “тэтэхэд” олон тоог “тэдхэн” ганц тоо болгож, “гур ану”-г г үсэг нэмэн “хорыг ану” болгож Ш.Чоймаа дур мэдэн засвар оруулав. “Хорыг ану авъя”-хоромсого саадгийг нь авч ирье, дайлан эзлэе гэж Ш.Чоймаа тайлбарласнаар утгын том алдаа гаргав. Диван Лугатаар “гур-цуглуулах. Найманы Таян хаан монголчуудын гур-ын авъя гэдэг нь Хэрэйдийг авъя гэсэн санаа. Уншигч та Тонуйкукийн бичээсийн эхний хоёр өгүүлбэрийг дахин нэг болгооно уу: “Билгэ Тонуйкук бин өзөм Табхайч илийнхээ эх илэнтэн. Түрг бидэн Табхайчихаа гүрүр эрти”. Дээдсийнхээ бичээсийг өгүүлбэрийн бүтцэд засвар хийхгүйгээр, ганц үг дутааж, нэмээгүйгээр мануус билирч байна. Тонуйкукийн дараагийн найман өгүүлбэрүүд Тангийн гүр байх цаг хугацаанд хаантай байсан, хаангүй болсон, Тэнгэр хаантай болгов гэх мэт гүр байх орон зайнд болсон үйлийг өгүүлжээ. Япон улсын Осака их сургуулийн профессор Т.Осава -гүр энэ үгийг харахын хор гэж биелэн (гар хурууны хөдөлгөөнөөр) маньд тайлбарлав. Хор бол хар нэг үг гэдгийг монголчууд мэднэ. Нүдний хор ариллаа гэдэг нь нүдний хараа ариллаа, нэг хором гэдэг нь нэг харам гэх мэт. Билгэ хааны бичээсэнд хор гэдэг үгийг гэж өөрөөр бичжээ. Т.Осава сан үйл үг “эрти”-ийг үйл үг “хор”-оор сольж тайлж байна. Энэ нөхцөлд өгүүлбэрийн бүтцэд өөрчлөлт заавал орох бөгөөд ингэж бичигдэнэ:
Тан Түрг биднийг харж байсан . Энэ тохиолдолд Тонуйкукийн бичээсийн дараагийн найман өгүүлбэрийн утга таарахгүй. Т.Осава үгээ танихгүй, өгүүлбэрийн бүтцийг мэдэхгүйгээс гадна түүхийн таван зуун жилийн ялгааг үл салгасан нэгэн болно. Тонуйкукээс хойш гурван зуун жилийн дараа Баруун түргээс Кыныкийн угш Перс орсон. Дахин хоёр зуун жилийн дараа хүннү хэлний зүй тогтол дээр перс үгс давамгайлж суурилсан өнөөгийн түрк хэл буй болсон. Т.Осава Тонуйкукийн бичээсийг таван зуун жилийн дараа бий болсон хэлний перс үгээр тайлна гэдэг бол Батмөнх Даян хаан “Ландкрузер” машин унаж байсан гэдэгтэй утга нэг. Учир нь Т.Осава “Ландкрузер” хоёр гарал үүсэл нэг. Батмөнх Даян хаанаас хойш таван зууны дараа “Ландкрузер” бий болсон, Тонуйкукээс хойш мөн хугацаанд өнөөгийн турк хэлний эх бий болсон. Заагч Тонуйкук Т.Осава санаас яаж Тангийн балык Чанганаас Орхоны савд байгаа нэгнийг харах вэ? гэж асуувал тариаланч угшлын профессор юу гэж хариулах бол.
Тонуйкукийн бичээсэнд хамгийн их давтагдсан сү (цэрэг) буюу йаги (занал) Нууц товчоонд байна уу? МНТ-153: “Катгултугуийн урита Чингис Кахан засаг үгүлэлтүрүн: дайсун кү’ү даруасу олзатур бу бай. Дарун бара’асу теге олза битауй буйжэ”... . Катгултугуын энэ үгийг Ш.Чоймаа хатгалдахын гэж тайлав. Уг үгийг изээр нь салгахаар Икэ тугул тугуйн гэсэн гурван үгнээс бүрдэнэ. Икэ гэдэг нь их том болно, тугул гэдэг нь Диван Лугатаар цохил болно, цохил тугул (Ц Т зармин) хоёр нэг утга болно, тугу-сугу бол эхлэх гэсэн утга. Жийргэвч г-тэй их тугулаан, жийргэвчгүй их тулаан нэг үг. Өнөөгийн хэлээр “Их тулаан тугуын (эхлэхийн) урьд Чингис их хаан засаг өгүүлэлтүрүн: дайсун хүн дарваас олз дор бүү бай. Дарун барваас тэр олз бидэний буйза”. Миний таньд хүргэх үг бол “дайсун” буюу уг изгүр дай+сун гэсэн хоёр үгнээс бүрдэнэ. Дай гэдэг нь дайтах гэсэн утга, сун буюу сү гэдэг нь цэрэг гэсэн утга нийлээд дайтах цэрэг болно. Өдгөө монголчууд сүйд боллоо, сүйрүүлэв гэдэг нь энэ сү буюу цэрэг хийгээд байгаа зүйлийг өгүүлээд байгаа юм. Суу билэг, суут ухаан гэдэг нь цэргийн билэг, цэргийн ухааныг өгүүлнэ. Сүлд гэдэг нь сү+илд буюу цэрэг илгээх ёслолыг өгүүлнэ. МНТ-177 “Кан эцэг мини, юун чимартур нама йагулба чи?... .” йагулб үйл үгний үндэс йаги iGY буюу занал гэсэн утга болно. Чимартур изгүрийг салгахад чимээ ор тур болно. Энд хамгийн чухал нь “тур”-каузитив буюу учир шалтгаан заадаг. Монгол хэлний учир шалтгаан заадаг энэ том хэсгийг Ц.Дамдинсүрэн өөрийн урласан орчин цагийн монгол хэлнээсээ хасав. Тэгэхээр уг өгүүлбэр: “хаан эзэг мини юун чимээ ор (байгаа) тур (учир) нама йагулба (занав) чи?... .” Ерөнхий агуулгаараа Тоорил хаан (de jure) Хэрээдийн хаан боловч (de facto) үгүй байсан учир өвгөдийнхөө Орхонд биш Туулд өргөөлж байв. Хуваагдсан хэрээдийг Тоорол үл нэгтгэх нь Хэрэйдүүдэд тодорхой байв. Нэгдэх хүсэлтэй байсан дийлэнх Хээрэйдийн нүд Чингис хаан дээр туссанаас тэр хоёрын дунд ийм учир гарав. МНТ-35. Ботончар юу өгүүлэв? “...муу сайн, тэргүүн шийр үгүйн, сацуун буй, хялбар иргэн буй тэтэ иргэни каулуйа” гэ’эрэ. Каулуйа энэ эх бичгийн нүдээр уншихаар Акаулуйа буюу өнөөгийн ахалъя гэсэн утга болно. Өдгөө гэрийн хэлээр ах, агаа гэж өөрөөсөө нас өндөр эр хүнийг өгүүлнэ. Эх хэлээр “ах” ямар утгатай байв. Диван Лугат: “Ака-Тэхэний (тэгиний) дараагийн зэрэг бөгөөд биетэний (ард түмний) дундаас гарсан амьдралын туршлагатай, ухаан суусан нэгэн болно.” Тонуйкукын бичигт: одчигмай (од чиг болж буй) ул (ул-гол нэг утга ба энэ тухай хожим тайлбарлая) ага шад эрти (байжээ). Өнөөгийн хэлээр-одчиг гол ага маань шад байжээ. Ботончарыг дөрвөн ах нь ага болгожээ. МНТ-37: “Мөн Ботончар алкинч ахаулгаба”. “Алгинч”-энэ үг МНТ-ны агуулгаар толгой, тэргүүн, үзүүр, хошуунд явах гэсэн утгатай. Эх хэлээр “алги” ямар утгатай байв. Диван Лугатаар: алик-Угсаар шувууны хошуу. Тэгэхээр Ботончар зүгээр ахалсангүй, хошуучилж, алгинч ахлав. Өнөөгийн гэрийн хэлээр шувуу малын хошуу гэнэ. Эх хэл баялаг байсан тул ангилж байжээ. Гэрийн хэл гэдэг нь ахуйгаасаа сурсан хэл. Үндсэн хэл гэдэг нь мянга, мянган жилээр бичигдэж ирсэн эх сурвалжаа таньж түүнээсээ сурсан хэл. Өдгөө манай Зэвсэгт хүчинд байгаа түрүүч, ахлагч, ахмад, хошууч цолны эх утга ийм болно. Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаа нарын тухай: Тэд гэрийн хэлтэн тул үгний агуулгын танихгүй байсан, байна. Үйл өрнөлийн цаг хугацааг огт билрэхгүй байгаа нь Ш.Чоймаа Нууц товчоог хэрхэн засаж тайлбарласнаас харж болно. Ц.Дамдинсүрэн өөрийн урласан орчин цагийн монгол хэлэндээ үйлт хэлбэр, учир шалтгааны хэлбэрийг үл оруулснаар дээдсээс ирсэн бүтэн хэлийг тал хэл болгов. Дээдсийн тийн ялгалыг эвдэж, импортын тийн ялгалаар сольсон дүрмээрээ Нууц товчоон дахь өгүүлбэрийг тайлбарлах гэж хичээв. Тэд Нууц товчоог өнөөгийн монголчуудад ойртуулахын оронд холдуулав.
Дүгнэлт: Тонуйкукийн бичээс, Диван Лугат, Монголын нууц товчоо нэг амны хайрцаг буюу дуудлага, өгүүлбэрийн бүтэц, толь (үгсийн сан) нэг байна. Билгэ хаан, Тонуйкук болон бусад хадны бичээсээр байгаа эх хэл, эх бичгээ сураагүй нэгэн ханзаар бичсэн Нууц товчоог сэргээх гэж оролдвол Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаагийн замыг давтах байх. Эх бичгийн хүч асар.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. Дараагийн дугаарт: Монголын нууц товчоог буруу тайлсан агуулгын (контентын) залруулга.