Монгол улсын Шинжлэх ухааны Академийн шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд залуучууд, олон нийтэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал номыг 2015 оноос эхлэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгож ирсэн юм.
ШУА-ийн эрдэмтэд энэ онд Нар, нарны аймаг, Жигмэд Тогмид хоёр жимсэнд, Элементүүдийн үүсэл, Монгол орны эртний амьтан ургамал, Усан орчны амьдрал, Монгол орны цэцэгт ургамал, Ой модны экологийн ач холбогдол, Эртний улсууд, Гуравдагч хөрш, Хеликобактер, Хэл ба сэтгэхүй зэрэг 11 хялбаршуулсан номыг хүүхэд багачуудад барилаа.
Номын нээлтэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, академич Т.Ган-Эрдэнэ, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Авид, Эрдэм шинжилгээ, төлөвлөлтийн хэлтсийн дарга, доктор С.Баяннасан, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга болон хялбаршуулсан номыг зохиогч эрдэмтэд, Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 79-р сургууль, 87-р сургууль, 88-р сургууль, Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор сургууль, 13-р сургууль, Эрхэт эрдэм дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 1-р сургууль, 71-р сургууль, Шинэ үе сургууль, Эрдэмтөгс БДС, 11-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль, 106-р сургууль, 124-р сургууль, Чингэлтэй дүүргийн 117-р сургууль, Олонлог БДС, Хан-Уул дүүргийн 118-р сургууль, 59-р сургууль зэрэг сургуулиудын удирдлага, хичээл, сурлагаараа манлайлсан сурагчдын төлөөлөл зэрэг хүмүүс оролцлоо.
Тус цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Энэ удаагийн 11 цуврал хэвлэгдсэнээрээ ШУА-иас эрхлэн гаргаж буй хялбаршуулсан цуврал номны эхний 33 дугаар ийнхүү олны хүртээл болж байна.