Өчигдөр шөнө болж өнгөрсөн Премьер Лигийн аварга цомыг хүртэх магадлал хамгийн өндөртэй нэг хотын хоёр акулын тоглолтыг 189 орны хөгжөөн дэмжигчид албан ёсны эрхтэйгээр шууд хүлээн авч үзжээ. Энэ нь Английн Премьер Лигийн түүхэнд хамгийн олон оронд шууд дамжуулсан тоглолт болсон хэмээн Английн хөл бөмбөгийн хорооноос мэдэгдсэн байна. Нийт НҮБ-ын гишүүн орнуудаас дөрөвхөн улс тус тоглолтыг шууд дамжуулаагүй бөгөөд тэр дөрөв нь Умард Солонгос, Куб, Молдав, Сент Китс. 189 оронд дамжуулсан нь дор хаяж нэг тэр бум хүн шууд үзсэнийг илтгэж байгаа юм.
Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд болсон 175 Дахь удаагийн дербид Манчестер Сити клуб давамгайлж ялалтын цувралаа 14 болгожээ. Ингэснээр Сити клуб өрсөлдөгч Манчестер Юнайтэд клубээс 11 онооны илүүтэй болж хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байна. Тоглолтын өмнө Манчестер Сити клубын Youtube хуудаснаа байрлуулсан хөгжөөн дэмжигчидын нэвтрүүлэгийг сонирхуулъя.