Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №12
Сэтгэж байгаа зүйлдээ эзэн болно.
Сэтгээгүй зүйлдээ бусдын боол болно. С. Сэргэлэн.
Махмуд ал Кашгари 1077 онд Диван Лугат ат-турк ( турк толины хур буюу нэгтгэл) буюу араб хэлээр бичигдсэн Хүннү-Монгол хэлний толь бичгийг бүтээв. Өнөөгийн Афганистан, Иран, Иракийн нутаг дэвсгэр дээр Орхон, Сэлэнгэ, Туулын сав талын эх бүлээсээ түүхийн өөр өөр цаг хугацаанд хэсэглэж нүүсэн овгууд урт удаан хугацаанд төр барьжээ. Үүнд Афганистанд төр үүсгэсэн Газновит дараа нь Трансоксони, Кашгари төр үүсгэсэн Караханид, Хорсанаас Иракийн хооронд төр үүсгэсэн Сэлтжүк овгийнхон орно. Уншигч та Газневид, Караханад болон Сэлтжүкийн төрийн түүхийг өөр сурвалжаас уншаарай. Манай зорилго бол Билгэ хааны хадны бичээснээс хойш дөрвөн зуун жилийн дараа эх бүлээсээ хэсэглэсэн, мал ахуйгаас тариалан ахуйд шилжсэн, исламын шашинд орсон тэд хэн байв, арван нэгдүгээр зуунаас өмнө ямар хэлтэй байв гэдгийг уншигч танд хүргэхийг зорив. Өөрийн түүхийг мэдэхийн тулд өөрөөсөө хэсэглэн хасагдсаныхаа түүхийг мэдэх ёстой, бид.
Диван Лугатын хэрэгцээ: Орхон, Сэлэнгэ, Туулын сав газрын эх бүлээсээ хэсэглэн Дундад Ази, Иран, Иракийн нутаг дэвсгэр дээр төрөө үүсгэсэн нүүдэлчдийн засаглал урт удаан хугацаанд оршин тогтнох нь нутгийн перс арабуудад ойлгомжтой болов. Иймээс шинэ засаглалын хэлийг сурах хэрэгцээ бий болжээ.
Дэлхийгээр түгсэн Диван Лугат: Диван Лугатыг (1935-1937 онуудад) С. Х. Ходжаев азербайджан хэлээр (1939- 1941) Б. Аталаем турк хэлээр, (1960- 63 ) С. Муталлибов узбек хэлээр, (1980-1982) Р. Дэнкоф, Ж.Кэли англи хэлээр, (1981- 1984) Дундад улсад уйгар хэлээр, 1997 онд казак хэлээр хэвлэв.
Бид Диван Лугатыг ингэж уншив. Хүннү-Монгол хэлний мөн чанар зүй тогтлыг эх бичиг эх хэлнээс гаргаж авлаа. Хос сувгийн хэл, гол үгэндээ дараагийн үгийн дуудлага шилждэг, й, д, ж заримдаг, жийргэвч г болон б –гийн тухай өмнөх нийтлэлүүдээр тодорхой өгүүлсэн. Хэлнийхээ мөн чанар зүй тогтлыг мэдсэнээр мануусын билгийн нүд нээгдэж бид ямар тэмдэгтээр манай хэлийг бичсэнээс үл хамааран хэлээ билирдэг болов. Араб тэмдэгтээр бичигдсэн Диван Лугатыг бид танин билирэв.
Мянга хол давсан үгсийг сэргээв: Т:-Тайлбар болно. 1. От – تا ургамал. Т: оторт гарлаа гэдэг нь ургамалд гарлаа гэсэн утга. 2. От –تا эм. Ургамлын эм. Эмчийг оточ гэнэ. 3. ар را – эр. Олон тоо аран буюу Нууц товчоонд аран гэж оржээ. Т: үзүүрээр эр угаар ар болно. 3. Ир را – ир буюу ирээ цээргүй. 4. ирра رّا – ирээ цээргүй гэсэн утга. 5. ам ما – ам. Үзүүрээр эм. Эм бэлддэг хүнийг эмчи гэнэ. 6. Ум ما – өм буюу өмд болно. Т: өнөөгийн бид өмд гэж олон тоогоор өгүүлнэ. 7. им – ما им буюу нууц үг. Т: өнөөгийн пароль. Бид бас мал имнэдэг буюу нууц тэмдэг тавьдаг. 7. ий يا – үгүйсгэсэн үг. Т: өнөөдөр бид хүүхдээ йа гэж угийн дуудлагаар загнадаг нь боль гэсэн утга болно. Бол + ий = болий буюу өнөөгийн боль. 8. Унг كنا – өнгө. Хар өнгөлөг гэдэг нь хар өнгөтэй гэсэн утга болно. 9. Унг كنا – өнгө. Урд хэсгийг нэрлэнэ. Өнгөнд нь буюу урд нь явахыг хэлнэ.10. унгдун ندكنا – өнгөндөн. Монголчууд бид морь өнгөлж байна, өнгөнд нь гарлаа гэдгийн утга энэ.11. алб بلا – алб буюу зоригтой гэсэн утга. Зориг гэдэг үгний үндэс зорь. Зорилготой хүн зоригтой байна. Зориг гэдэг үгийг бид хожим хэрэглэв. 12. Анд دنا – андгай. Андик-гэдэг нь андгайл гэсэн үг болно.13. урк قرا – урих, утас гэсэн утга болно.
14. арк قرا – эрк буюу эрх, зарлиг биелүүлэх гэсэн утга болно.
15. Ирк قرا – ирэг дөрвөн настай хонь.
16. Ут توا – от буюу оч болно. Т-Ч хоорондоо зармин. От оч гэдэг нь гал гэсэн утга болно. 17. Уж جوا - ооч. “Дуусгах, үгүй болох гэсэн утга агуулна”. Өдгөө бид цай ооч гэдэг нь цайгаа ууж дуусга, тэр оочжээ гэдэг нь нас баржээ гэсэн утга болно.
18. Уж جوا - “ямар зүйлийн төгсгөл ирмэг болно”. Өнөөдөр монголчууд том уулын хормой амыг ууж гэнэ, хувцасны захыг Нууц товчоонд ууж гэнэ. Үзүүрийг дуудлагаар үз буюу үз байна гэдэг утга үз +р= үзүүр болно. 19. Уд دوا – үд буюу “цаг хугацаа”. Т: монголчууд үдээс өмнө үдээс хойш, их, бага үд, үд дунд гэж өгүүлнэ. 20. Ийр ريا – жир буюу газар. Т: монголчууд бид жирийн хүн гэдэг ийм учиртай. Уйгарын үед манай өвөг дээдэс газар гэж анх хэрэглэсэн. 21. Ир ريا – шөвөг. 22. Ук كوا – ука буюу өнөөдрийн ухаан. Ухаантай хүнийг ука хүн гэнэ.
23. ул لوا – хана хамгаалалтын суурийг ул гэнэ. Өдгөө бид ул суурь гэж өгүүлнэ. 24. Йил ليا - эзэмшил. Баг ийл буюу багалж буй нэгний эзэмшил. Угын дуудлагаар йал буюу айл. Энэ хэнийх гэдэг айл вэ? гэдэг нь хэний эзэмшил вэ гэсэн асуулт болно. 25. Ун نوا – өнг буюу хоолойны өнгө. 26. йин ني – өргөн. Торгоны ин хэд вэ? 27. Увт تفا – уват буюу ичгэвтэр. Ува үгүй гэдэг нь ичих зүйлгүй гэсэн үг.
Энд утга зөрдгийн учир сүүлийн гурван зуун жил хэлээ бид засаж залруулаагүйд оршино. 28. Атаж جتا – дуурайх. Энэ хүү атааж гэвэл хэн нэгэнийг дуурайжээ гэсэн үг. Өдгөө бид энэ нөхөр их атааж гэвэл хэн нэгнийг даган дуурайх санаатай гэж ойлгож болно. 29. амаж جما – зорилго. Зорь гэсэн үндсээс зорилго гэсэн үг үүсэв. Та амжсан уу гэдэг нь та зорилгодоо хүрсэн үү гэсэн үг болно. 30. Агиш – شغا үзүүрийн дуудлагаар өгөс болно. 31. Угуш شغا – угш. 32. Улуш -شلا Жигил толиор “тосгон”, Балгасны хүмүүст “хот” болно. 33. Ариг -غيرآ цэвэр зүйлийг хэлнэ. Өдгөө ариун гэдэг үг аригун буюу аригын гэсэн утга болно. 34. Ациг غزا - ацаг соёо болно. Ацаг –атаг гэж дуудна. ЦТ хоёр зармин. Арван таван толгойтой атгаалжин хар мангас гэдэг нь ацаг соёотой гэсэн үг болно. 34. Асиг غسا - ашиг. 35. Алиг غلا - Угс, Кипчак толинд ямарваа мууг хэлнэ. Энэ үгийн утга өдгөө эсрэг болжээ. Олигтой олиггүй. 36. Улуг غلا - том гэсэн утга. Үлэг гүрвэл –Том гүрвэл. 37. Илиг غلا - бүлээн гэсэн утга. Элгэн тараг буюу бүлээн тараг.
38. Ужак قجا /- гал, зуух гэсэн утга. Ж Т зармин отог гэсэн үг. 39. Узак قزا – удах гэсэн утга. З Д зармин. 40. Утук كتوا – утаг. Хаанд бэлдэж танилцуулдаг тайланг утга гэнэ. 41. Утук كتا – өтөг “баас”. 42. Утук كتا – индүү. Индүү өөрөө хятад үг. 43. узик كيذا – хайр дурлал.
Би чамайг сайн үзжээ. Би чамд хайртай. 44. Ирик كرا – эрэг эр буюу ажилсаг эр. 45. Атил لتا – Итил буюу Ижил мөрөн. Т Ж зармин.
Өнөөгийн оросын Волга мөрөн. 46. Узум مزا – үзэм. 47. атан نتا – атан тэмээ буюу зассан эр тэмээ. 47. ужун نجا – төлөө, зориулах, илүүчлэх гэх мэт. уужин сэтгэл гэдэг нь сэтгэл гаргах. 48. Уган نغا - эрх мэдэлтэй.
Ууган тэнгри. Бид энэ үгийг ууган хүү гэдгээр хэрэглэдэг. Ууган хүү хамгийн их эрх мэдэлтэй. 49. аад داا – эд. Эд агуурсын эд. 50. Аз - ذاا сайн эхлэлийн билэгдэл 51. Аш شآآ - хоол. Үзүүрийн дуудлагаар иш буюу ид болно. Ашгүй аштай гэдэг нь хоолтой хоолгүй гэсэн утга болно. 52. Аш شا – үзүүрийн дуудлагаар иш. Савны ишийг хэлнэ.
53. ав قاا – ан хийхийг хэлнэ. 54. айак قيا – аяга. 55. Ата اتا - аав. Зарим нутагт атааг ажаа гэнэ. Ж Т зармин. 56. Ажа اجا – том эгч буюу ажаа. 57. Изи يذا – эзэн. 58. уру وروا – өрөө. Буудай болон бусад ногоог хадгалах зориулалтаар газар ухсан нүх. Зоорь. 59. Ури يرا – уриа. Чанга дуугарах. 60. Ури يرا – үр. Үр хүүхэд гэж эрэгтэй хүүхдийг хэлнэ.
Өнөөгийн хэл бичгийн сул тал: Уншигч танд хадны бичээс болон Диван Лугатыг өнөөгийн кирилл бичгээр мань саармагжуулан хүргэж байна. Угын к, г, х үсэг манайд байхгүйгээс болж байна. Мөн угаар эхэлсэн үг угаар дуусах: угийн биш угын, аюулгүй биш аюулгуй, байхгүй биш байхгуй. Үзүүрээр эхэлсэн үг үзүүрээр дуусах: үгийн, үйлгүй, үндэсгүй гэх мэтээр өвөг дээдэс бичсэн байна. Гэр бүлийн гэмтэлтэй хэлийг орчин цагийн монгол хэл гэж өөрсдийгөө хэдий хүртэл хуурах уу, хойч үедээ ийм хэлийг үлдээх үү?
Дүгнэлт: Диван Лугат дэлхийд түгсэн түрэг толь бичиг болно. Уг толийг мануус шиг ингэж тайлбарлах үндэстэн дэлхий дээр байхгүй. Уг толь манай хэлээр бичигдсэн болно. Эх нутгийн манай өвөг дээдсээс хэсэглэсэн тэд мянган жилийн өмнө манай хэлээр ярьж байв. Хүннү-Монгол хэл бол мал ахуйтны хэл. Тариалах оронд очин аж төрж буй тэдний толь он тоо мянгаар ахихад перс араб үгээр дүүрэв. Тэд эхэндээ генийн хувьд бид байв. Сүүлийн мянган жил перс арабуудтай гэр бүл болон танигдахгүй болтлоо өөрчлөгдөв.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.
ДАРААГИЙН ДУГААРТ ДИВАН ЛУГАТЫН ТУХАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ӨГҮҮЛНЭ.