Ж.Жанлав-Ойдов: “Оюутолгой” компаниас ажлын санал тавьсан Монгол малчны 18 настай хүү “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д оролцож, 34 орны гагнуурчнаас шалгарч, тусгай байранд орсон тухай мэдээлэл хуучраагүй байна. Төв аймгийн Баянцагаан сумын малчин Жадамбын отгон хүү Жанлав-Ойдов АНЭУ-ын Абу Даби хотноо болсон уг тэмцээнд тусгай байрын шагнал, хүрэл медаль хүртсэнээс гадна эх орноо төлөөлөн очсон оролцогчдоосоо хамгийн өндөр амжилт үзүүлсэн учраас “Үндэсний ялагч”-ийн алтан медальтай ирсэн юм. Ж.Жанлав-Ойдов өнгөрсөн жил “Монгол ур чадвар-2016” үндэсний уралдаанд тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхээ авсан төдийгүй өнгөрсөн зургадугаар сард Шанхайд болсон олон улсын тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн билээ. Түүнтэй уулзаж, ярилцлаа. Энэхүү ярилцлагыг Өнөөдөр сонины 11-р сарын 23-ны дугаараас уншаарай.
Мөн маргаашийн дугаараас "Хулхи" такси -Хилийн чанадад танихгүй хүний машинд бус автобусанд суусан нь дээр, "Намын дарга сонгох санал хураалтын хариу" эдгээр болон бусад мэдээ мэдээллийг унших боломжтой.