Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Явган хүний замуудыг нөхөн сэргээж эхэлжээ

Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан. Нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна.
2024-11-08

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураана гэв

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд хий тээвэрлэж явсан автомашин шатаж дэлбэрсэн осол өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Ослын улмаас тухайн хэсэг дэх 207 дугаар байр галд өртсөн юм.
2024-11-06

“Хоосон таваг” аянд нэгдээрэй

Хот байгуулалт, хотын стандартын болон нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрынхан хамтран “Хоосон таваг” аяныг энэ сарын 1-нээс эхлүүллээ. Энэ нь хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах зорилготой аж.
2024-11-04

Автомашины дугаар хязгаарласнаар цахим систем гацаж, иргэдийн дараалал эрс ихсэв

Улаанбаатарт олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тоог 730 мянгаар хязгаарлах санаачилгыг хотын дарга Х.Нямбаатар гаргаж, нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор ирэх сарын 8-наас Улаанбаатар хотод автомашины улсын дугаар шинээр олгохгүй гэж нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Түгжрэлийг бууруулахын тулд автомашины тоог улсын дугаараар нь дамжуулан хязгаарлах дээрх шийдвэр нь цөөнгүй асуудал дагуулахыг олон нийт анхааруулж байсан ч албаныхан тоогоогүй юм.
2024-10-28

Улаанбаатарт ирэх сарын 8-наас автомашины улсын дугаар олгохгүй

Улаанбаатарт олгох автомашины улсын бүртгэлийн дугаарыг 730 мянгаар хязгаарлах тогтоолыг нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард баталсан юм.
2024-10-24

СӨХ-ны зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, хаалт тавих хориотой

“Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар 244 байршилд 9900 метр хашаа, хайсыг буулгажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж буй уг ажил 92 хувьтай байгаа бөгөөд энэ сардаа багтаж нийт байршлын хашаа, хайсыг буулгаж, газрыг чөлөөлж дуусах юм.
2024-10-22

Зам засах, цахилгаан таслахаа ядаж гурав хоногийн өмнө мэдэгдмээр байна

-Дөрвөн замыг гэнэт хааснаас улаанбаатарчууд автобуснаас бууж алхлаа-
2024-10-17

Нарны гүүрээр зорчдог нийтийн тээврийн автобусны чиглэлд түр өөрчлөлт орууллаа

Баянгол дүүрэг 21 дүгээр хороо, Нарны замын авто замд хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийхтэй холбогдуулан 1-р хэсгийг аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас аравдугаар сарын 18-ны 06:00 цаг, 2-р хэсгийг аравдугаар сарын 18-ны 06:00 цагаас аравдугаар сарын 19-ний 06:00 цаг хүртэл хаах тул нийтийн тээврийн М:5, Ч:46 чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчино.
2024-10-16

Нийслэлийн Засаг даргын орлогчоор Т.Даваадалай, А.Амартүвшин нарыг томиллоо

Нийслэлийн Засаг даргын орлогчоор Т.Даваадалай, А.Амартүвшин нарыг томиллоо
2024-10-16

Төв талбайдаа бичил зах үүсгэж, дугуй түрээсэлж болох уу

Нийслэлийн төв талбайд дугуй түрээсийн үйлчилгээ эрхэлдэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Д.Сүхбаатарын талбайн урд хэсэгт өнгө өнгийн олон дугуй эгнүүлэн тавьжээ.
2024-10-15

Түгжрэлд Г.Дамдинням ч буруутай

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “19.30 цагийн үед 22-ын товчоогоор орж ирсэн. Дөрвөн цаг 30 минут түгжрээд гэртээ хүрээгүй л байна даа. Яармагт” гэж өнгөрсөн ням гарагт жиргэжээ. “Эрхэм” гишүүн ийнхүү бухимдсан гол шалтгаан нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Яармаг, Нисэх орчмын гурван байршлын замыг хааж, засвар хийсэнтэй холбоотой байлаа. Үүний улмаас энэ сарын 12, 13-нд Яармагийн замаар зорчсон иргэд үндсэндээ “гамшиг”-т өртсөн юм. Өөрөөр хэлбэл, гишүүн Г.Дамдиннямын бичсэн шиг зам дээр 4-5 цаг зогсох нь хэвийн үзэгдэл болов.
2024-10-15

Нийслэлийн ИТХ-ын даргаар А.Баярыг сонгов

Орон нутгийн ээлжит сонгуулийн дүнгээр бүрдсэн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааныг төлөөлөгч Г.Батсайхан даргалж, нийслэл, дүүрэгт хамгийн олон санал авсан төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тухай тогтоол батлав. Үүний дараа нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм.
2024-10-15

“Шинэ тойрог авто зам” төслийн зураг төсөлд 16.9 тэрбум төгрөг цацах уу

“Шинэ тойрог авто зам” төслийн зураг төсөлд 16.9 тэрбум төгрөг цацах уу
2024-10-14

Нийслэлийн ЕБС-иудад “Сүү” төсөл хэрэгжүүлж байна

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд байрших зарим ерөнхий боловсролын сургуульд “Сүү” зорилтот төслийг хэрэгжүүлж байна. Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах, агаарын бохирдлоос үүдэлтэй халдварын бус архаг өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо гэсэн хамтын зарчмаар долоон хоногийн гурван өдөр сурагчдад сүү өгч байна.
2024-10-09

Нийтийн тээврийн салбарт 600 автобусаар парк шинэчлэлт хийв

Нийтийн тээврийн салбарт 15 жилийн дараа 600 автобусаар парк шинэчлэлт хийв. Тодруулбал, үйлчилгээнд явж байсан автобусны 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрч, парк шинэчлэл хийхээс өмнөх хугацаанд 17 автобус шатсан. Энэ мэт эрсдэлтэй нөхцөл үүссэн учраас нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг эхлүүлжээ.
2024-10-09

Метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлав

“Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өчигдөр зарлалаа. Төслийн ажлын хэсгийн хуралдаан өнгөрсөн сарын 30-нд болж, метроны техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүлжээ. Уг төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” тэргүүтэй дөрвөн компанийн түншлэл хариуцаж байгаа билээ.
2024-10-04

Метро барих техникийн тодорхойлолтыг гаргажээ

Метро барих техникийн тодорхойлолтыг гаргажээ
2024-10-02

БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2007 айлын орон сууц барина

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны 10 га талбайд 2007 айлын орон сууцын хороолол барих бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар нийслэлийн Орон сууцын бодлогын газрын дарга Г.Ганхүү өчигдөр мэдээлэв. Орон сууц барих нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сард зарласан бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил сүнг” компани шалгарчээ.
2024-10-02