Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хүрээнд нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулагч нарыг сонгон шалгаруулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжихэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаанд төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах, сонгон шалгаруулалтад 10 байгууллага хүсэлтээ ирүүлснээс зургаатай нь хамтарч ажиллахаар болсон аж. Тухайлбал, “Хүүхдийн эрхийн үндэсний төв”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо”, “Хүүхдийн эрхийн форум”, “Гэрэлт андаган”, “Шинэ зуун авьяас төв” зэрэг төрийн бус байгууллага гэнэ.
Тэд төслийн хүрээнд 18 сургуульд “Хөгжлийн бэрхшээлтэй үе тэнгийн найзуудаа дэмжих чиглэлээр нийт суралцагчийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх” сэдэвт нөлөөллийн ажлыг зохион байгуулах юм байна.
А.Үүл