Олон улсын шатрын холбооноос Монтенегро улсын Петровац хотод зохион байгуулсан 20 хүртэлх насны залуучуудын ДАШТ-д 58 орны шилдэг 255 тамирчин оюунаа сорин өрсөлджээ. Тэмцээний нээлттэй ангилалд эрэгтэйчүүдээс Дэлхийн шатрын холбооны мастер С.Чингүүн сүүлийн 11 дэх өргийн тоглолтод 7.5, эмэгтэйчүүдээс Б.Мөнгөнзул 7.5 оноогоор тус бүр 10 дугаар байрт жагсав. Эл амжилтаараа С.Чингүүн олон улсын мастер цолны хамгийн сүүлийн гурав дахь нормын болзлыг биелүүлж, чансаагаа 19.7, Б.Мөнгөнзул 34 оноогоор ахиулснаар дээрх цолыг хүртэж байна.