Улсын хэмжээнд өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржсан нь өмнөх оныхоос 6.6 мянга буюу 10.3 хувиар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 154 нь гэртээ төржээ. Мөн энэ онд 57.8 мянган хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өмнөх оныхоос 6.6 мянга буюу 10.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Манай улсад төрөлтийн тоо жилээс жилд буурч байна. Сүүлийн гурван жилийн байдлаар ямар байгааг сонирхуулъя.
Ч.Болор