Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Улаанбаатар-Прага-Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй боллоо

Агаарын харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн
2024-07-18

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлж эмчлэхэд ДЭМБ хамтран ажиллана

Түүнчлэн эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний
2024-07-18

Саппорогийн аюулгүйн тойргоос 25 дугаар эмийн сан хүртэл 11гд магистралийн дулааны шугамыг өргөтгөн шинэчилж байна

Баянгол дүүрэг, “Техник Импорт” ХК буюу хүмүүсийн хэлж заншсанаар Саппорогийн аюулгүйн тойргоос 25 дугаар эмийн сан хүртэл 11гд магистралийн 2Ф800 мм
2024-07-18

III, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ

долоодугаар сарын 19-ний өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 06:00
2024-07-18

Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 20, 21-нд аадар орох төлөвтэй байна

Ойрын өдрүүдэд өдөртөө халуун байх төлөвтэй боловч долоодугаар сарын 20-ний оройноос эхлүүлэн агаарын хэм бага зэрэг сэрүүсэж
2024-07-18

Зудад нэрвэгдсэн малчдыг нутагт нь үлдээх дэмжлэг

Манай орны нийт нутаг өнгөрсөн өвөл зудад өртөж, хүн, малгүй туйлдаж, мал идээшлэх газар, хамар хатгах өвсгүй болсон билээ. Төр засаг, холбогдох байгууллагынхны зүгээс зудад өртсөн хүмүүст бус, мал сүрэгт нь л голлон анхаарч байсан нь манай улсын бодит байдал. Харин зудад нэрвэгдсэн малчид, тэдний эхнэр, хүүхдэд 1.5 сая ам.долларын тусламж үзүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ынхан гаргасан. Тодруулбал, НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас 1.55 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа гэнэ. Энэхүү тусламжийг бүрдүүлэх, эздэд нь хүргэх үйл ажиллагааг НҮБ-ын гурван байгууллагаар дамжуулан зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 700, Хүн амын сан 350, Хүүхдийн сан 500 мянган ам.долларыг малчдад үзүүлэх тусламжид зарцуулж буй аж
2024-07-18

Зургаан аймаг хуурайшилтын зэрэг ихтэй байна

Өнөөдрийн байдлаар Увс, Завхан аймгийн нутгийн хойд хэсэг, Хөвсгөл,
2024-07-18

“Монгол бичгийн гарын авлага”-ыг цахимаар үзээрэй

Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III болон Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөрийн дагуу бичиж боловсруулсан “Монгол бичгийн гарын авлага”-ын цахим хувилбарыг төрийн албан хаагчдад зориулан гаргасан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Уг гарын авлагыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс МОНЦАМЭ агентлаг, МУИС, МУБИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран бэлтгэжээ. Гэхдээ зөвхөн төрийн албан хаагч бус, монгол бичиг сурч, зөв уншиж, бичих, дүрмийн мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хүн бүр цахим номыг хэрэглэх боломжтой
2024-07-18

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 50 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна

Ирэх 9 дүгээр сард 120 мянган тонн шахмал түлш нөөцөлж дуусна гэдгийг холбогдох хүмүүс хэллээ
2024-07-18

Өнөөдрийн байдлаар 15 төрлийн 1,2 сая цэцэг суулгаад байна

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 15 нэр
2024-07-18

Нийслэлийн 18 байршилд дулааны шугам хоолойг шинэчилж эхэллээ

Улаанбаатар хот дахь орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх шаардлагатай болжээ. Тиймээс энэ жил засварын ажлыг гүйцэтгэхдээ шугам хоолойг өргөтгөхөөр болсон гэнэ. Нийслэлийн хэмжээнд дулааны нийт 390 км гаруй урт шугам сүлжээ бий аж. Эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн настай юм байна
2024-07-18

Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун зургаадугаар сар энэ онд тохиожээ

Агаарын дундаж температур өнгөрсөн онд аж үйлдвэржилтийн өмнөх үе буюу 1850-1900 оны дунджаас 1.45 градус (± 0.12)-аар нэмэгдэж, удаан хугацаанд үргэлжилсэн хэт халах үзэгдлийн улмаас улс орнууд багагүй хохирол амссаныг Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлж байв. Тэгвэл дэлхийн дундаж температур сүүлийн 12 сарын турш 1.5 хэмээс давж, хэт халах үзэгдэл улам эрчимжиж байгааг Коперникийн нэрэмжит Уур амьсгал судлалын газраас зарлалаа. Уур амьсгалын өөрчлөлтийн мониторингийн ERA5 системийн тооцооллоор 2023 оны долоодугаар сараас энэ жилийн зургаадугаар сар хүртэлх хугацаан дахь дэлхийн дундаж температур аж
2024-07-18

 Хүүхдүүдийг дахиад л түрээсийн цэцэрлэгт хүлээн авах нь

Засгийн газар 2022 оноос эхлэн 2-5 настай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж буй билээ. Харамсалтай нь, уг зорилтоо биелүүлэхийн тулд хүүхдүүдийг зориулалтын бус байранд хүлээн авах, нэг ангид хэт олноор нь сургах зэрэг асуудал өнгөрсөн жилүүдэд тулгарч байв. Эл нөхцөл байдал 2024-2025 оны хичээлийн жилд ч давтагдах төлөвтэй байна. Ялангуяа нийслэлд цэцэрлэгүүдийн нөхцөл хүнд хэвээр байх бололтой. 
2024-07-18

13 хүүхэд хурдан мориноос унаж гэмтжээ

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу энэ сарын 10-16-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасагт 3506 хүн тусламж, үйлчилгээ авчээ. Тэдний 1393 нь 0-18 насныхан. Мориноос унаж гэмтсэн шалтгаанаар 125 хүн тус төвд хандсан байна. Тэдний 27 нь арав хүртэлх, 53 нь 10-18 насны хүүхэд аж. Харин 13 хүүхэд хурдан мориноос унаж гэмтжээ. Мөн энэ өдрүүдэд зам, тээврийн ослын улмаас 483 хүн яаралтай тусламж авсан байна. Тэдний 304 нь насанд хүрсэн бол 179 нь хүүхэд гэнэ. Түүнчлэн ахуйн хүрээнд архидан согтуурч, зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 36 хүнд тусламж үзүүлсний хоёр нь хүүхэд байжээ
2024-07-18

Элсэлтийн шалгалтын агуулгыг эргэн харах шалтгаан

Энэ жилийн элсэлтийн шалгалт УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн сүр дуулиан, залгуулаад Үндэсний их баяр наадмын хөл хөөрт дарагдаж, чимээгүйхэн болж өнгөрлөө. Орон даяар нийт 36 701 хүүхэд хүссэн сургуульдаа, сонгосон мэргэжлээ эзэмшихийн төлөө өрсөлдсөн билээ. Гэвч шалгалтын үр дүн тааруу гарав. Ялангуяа математик, химийн хичээлд хүүхдүүд хамгийн бага оноо авсан байна. Тодруулбал, математикийн шалгалтад оролцогчид 100 онооноос 24.3, химийн хичээлээр 25.3-ыг авсан нь 50 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт юм
2024-07-18

Өнөөдөр төрийн албаны тусгай шалгалттай

Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарлагдсан төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын арван сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Сонгон шалгаруулалтын бүртгэл зургадугаар сарын 24-ний өдрийн 09.00 цагт эхэлж,  долодугаар сарын 8-ны өдрийн 17.00 цагт дууссан.
2024-07-18

Сэлбэ голын эхэд үерийн далан хийж байна

Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Сэлбэ голын эхэд байгуулсан хиймэл нуурт усны урсцыг тохируулан түр хааж, тухайн талбай орчмын газрыг хуурай болгон, үерийн далангийн барилга угсралтын ажлыг хийж байна.
2024-07-18

Нийт нутгаар үүлшинэ

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2024-07-18