Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

"Хүний амь хөнөөж, зугтаасан этгээдүүдийг шуурхай олж тогтоолоо"

Шалгалтаар Д, Г, Б, Ж нарын 4 этгээд уг гэмт хэргийг үйлдсэн болох нь
2024-08-05

Үндэсний өв соёлоо “гайхуулсан” даншиг наадам

“Даншиг наадам-Хүрээ цам-2024” өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Эл наадамд гадаадын жуулчид төдийгүй манай иргэд ч өргөнөөр оролцсон юм. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Монголчуудын шашин соёлын хамгийн том наадам болох “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг 2015 оноос жил бүр зохион байгуулж буй бөгөөд жуулчдыг татах, тэдэнд зориулсан арга хэмжээний тоог нэмэх зорилготой. Өдгөө энэ зорилгодоо хүрчээ. Энэ удаагийн даншиг наадам баялаг хөтөлбөртэй” гэсэн юм. Эл наадмын үйл ажиллагааг сурвалжиллаа.
2024-08-05

Богдхан ууланд алхагчдыг модонд даруулахаас сэрэмжлүүллээ

Богдхан уулан дахь явган аяллын зам, маршрутаар болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг тус хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргаанаас нийслэлчүүдэд анхааруулав. Хүчтэй аадар борооноос үүдэлтэй аянга цахилгаан, хөрсний гулгалт, салхи шуурганы нөлөөгөөр мод, бут унах тохиолдол сүүлийн үед элбэгшжээ. Үүнээс болж зам, жим хаагдах, иргэд модонд даруулах, бэртэж гэмтэх эрсдэл нэмэгдээд буй гэнэ. Богдхан уулын дархан цаазат газрын ойн санг бүрдүүлэгч моддын 59 хувь нь хөгшин, 25 хувь нь дунд насных байгаа нь цаг агаарын эрс тэс байдлаас үүдэлтэй энэ төрлийн эрсдэлийг улам нэмэгдүүлж буйг байгаль хамгаалагчид дурдлаа. 
2024-08-05

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав

Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах
2024-08-05

Хилийн чанад дахь монголчууд тав дахь удаагаа чуулав

Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын чуулга уулзалтыг өнгөрсөн баасан гарагт нийслэлд зохион байгуулав. Тав дахь удаагийн арга хэмжээг өнөө жил “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн 10 жилийн ойд зориулж, урьдынхаас өргөн хүрээнд зохион байгуулснаараа онцлог. 
2024-08-05

Үерт автсан 171 айлыг нүүлгэн шилжүүлжээ

Нийслэлийн хэд хэдэн байршилд айлууд үерт автаж, тухайн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд өнгөрсөн баасан гарагт Түргэний гол хүчтэй үерлэж, далан сэтэрснээс айл усанд автсан тул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс шуурхай арга хэмжээ авсан байна. Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дахь Сонгинын хэсгийн дөрвөн айл үерт автсан аж. Мөн тус дүүргийн 13 дугаар хороонд оршин суудаг 117 айл үерт өртсөн гэнэ. Түүнчлэн 14 дүгээр хорооны 50 гаруй айл усанд автсан гэх дуудлагаар онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ажиллажээ. Нийслэлийн 26, 59 дүгээр сургуульд түр байр гаргаж, иргэдэд туслаж үзүүлж байгааг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв. Өдгөө сэтэрсэн даланг сэргээн засварлахаар ажиллаж буй юм байна.
2024-08-05

Улаан бурхнаар хоёр иргэн өвчилж, нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэв

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д өнгөрсөн сарын 30-нд улаан бурхны сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэнийг болон ойрын хавьтлын 52 хүнийг тусгаарласан талаар бид мэдээлсэн. Монгол Улсад уг өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор УОК өчигдөр хуралдлаа. Өнөөдрийн байдлаар улаан бурхнаар хоёр хүн өвчилсөн нь тогтоогджээ. Мөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Энэ оны долоодугаар сарын байдлаар дэлхийн 178 улсад 210 мянга орчим тохиолдол батлагджээ. Азербайжан, Киргиз, Казахстан зэрэг улсад халдварын тохиолдол өндөр байгаа аж. Өвчилсөн иргэн Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн юм. 
2024-08-05

Хяргас нуурын усанд живж байсан гурван иргэний амийг аварчээ

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход
2024-08-05

Их хэмжээний хөрсний ус шавхсан гэх “Риверстөүн пропертийз” ХХК-тай холбоотой шүүх хурал өнөөдөр болно

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уулзвар орчимд буюу өмнө нь Худалдаа, хөгжлийн банк байсан газарт шинээр барилга барьж буй “Риверстөүн пропертийз” ХХК сүүлийн хоёр жил орчмын хугацаанд их хэмжээний хөрсний усыг борооны ус зайлуулах шугам хоолойгоор урсган хаяж, байгалийн нөөцийг үнэгүйдүүлж байгаа талаар Усны газраас мэдээлсэн билээ. Тус компанийнхан 2022 оноос хойш багадаа 5.7 сая шоо метр усыг хууль бусаар шавхаж, холбогдох байгууллагуудаас удаа дараа хүргүүлсэн шаардлагад хариу өгөлгүй үл тоож ирснийг ч мэргэжилтнүүд мэдээлсэн бөгөөд зөрчил дутагдлаа арилгахын оронд Засгийн газрыг шүүхэд өгөөд буйг өнгөрсөн хавар олон нийтэд зарласан юм
2024-08-05

Өнөөдөр 25 градус дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, өдөртөө Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.      
2024-08-05

Авто осол гаргаж, бусдын амь насыг хохироочихоод зугтсан жолоочийг олжээ

Зам тээврийн осол гарган бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоожээ.
2024-08-04

ФОТО: Үндэсний өв соёл, хосгүй уламжлалаа түгээн дэлгэрүүлж буй Даншиг наадам

Монголчуудын өв соёлын "Даншиг наадам - Хүрээ цам 2024" наадам Хүй долоон худагт өнөөдөр буюу наймдугаар сарын 4-нийг дуустал үргэлжилнэ.
2024-08-04

Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2024” болж байна

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж буй Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2024” Хүй долоо худагт эхэллээ.
2024-08-03

Хангай, Хэнтий нуруунаас эхтэй гол мөрөн үерийн аюулын түвшнийг даван хүчтэй үерлэж байна

Наймдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Шишхэд, Хангай нурууын араас усжих Идэр, Хануй, Чулуут, Орхон, өврийн Онги, Таац, Түй, Цагаантуруут, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хараа, зүүн хажуугийн Хэрлэн, Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдсэн байна.
2024-08-03

2 улсын хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч байгааг онцлон тэмдэглэв

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ОХУ-ын Санкт-Петербург хотын Засгийн газрын Тээврийн хорооны дарга Енокаев Валентин Камилевич, Аялал жуулчлалын Хөгжлийн хорооны нэгдүгээр орлогч Евгений Панкевиче болон бусад төлөөлөгчид оролцсон юм.
2024-08-03

Дуу цахилгаантай, аадар бороо үргэлжлэн орно

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-08-03

БНСУ-ын зөвлөх эмч нарын баг Монголд хоёр дахь жилдээ сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулав 

Монголд эмэгтэйчүүдийн дунд шээс задгайрал, умайн ургацаг буюу миом өвчлөл нэлээдгүй байгаа нь анзаарагдлаа
2024-08-02

Х.Нямбаатар: Улаанбаатар хот дэд бүтцийн хүндрэлээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэнэ

Үргэлжлүүлэн ОХУ-ын Санкт-Петербург хотын тээврийн хорооны дарга Енокаев Валентин
2024-08-02