Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсоолоо
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 12-оос зогсоож, 10 дугаар сарын 12-оос сэргээнэ.
2024-08-12
Скүүтер, цахилгаан дугуйнаас унаж бэртсэн 178 хүн ГССҮТ-д хандсан байна
Сүүлийн жилүүдэд скүүтер, суррон, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна. 2022 онд 96, 2023 онд 229 хүн дээрх тээврийн хэрэгслээс унаж, гэмтэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Харин энэ оны эхний долоон сард Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасагт ийм 178 тохиолдол бүртгэгдсэн байна. Хүүхэд, залуусын дунд скүүтер, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн болон хэвлийн эдийн гэмтэл залуусын дунд зонхилон тохиолдож буйг эмч, мэргэжилтнүүд анхааруулав
2024-08-12
Японы аялал жуулчлалын экспод 7-8 аж ахуйн нэгж оролцуулах нь
Азид томоохонд тооцогддог Японы аялал жуулчлалын экспо ирэх есдүгээр сарын 26-29-нд Токио хотод болох нь. Уг арга хэмжээнд манай улс 17 жил тасралтгүй оролцсон бөгөөд энэ жил хуваарилсан төсөвтөө тааруулан 36 ам метр талбай захиалж, 7-8 аж ахуйн нэгжийг оролцуулахаар төлөвлөж буйг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Ингэхдээ Япон Улсын зах зээлээс жуулчин хүлээж авдаг тур операторуудыг хамруулахаар төлөвлөж байгаа аж.
2024-08-09
Нийслэлийн харьяа байгууллагууд Яармаг руу нүүв
Нийслэлийн ЗДТГ-ынхан Яармаг руу бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүж дууссан тухай хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлэв. Түүнчлэн нийслэлийн харьяа газар, агентлагуудын дийлэнх нь ч нүүж дуусаад буй гэнэ. Одоогоор нийслэлийн Эрүүл мэндийн болон Байгаль орчны газрынхан хараахан Яармагт төвхнөж амжаагүй юм байна. Тиймээс дээрх хоёр газраас бусад агентлагаас үйлчилгээ авах иргэд Яармагт байрлах нийслэлийн засаг захиргааны цогцолбор луу очих шаардлагатай болох нь.
2024-08-09
Зэрлэг амьтан гарч ирж болзошгүй 39 газарт анхааруулах тэмдэг байршуулжээ
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, генетик солилцооны нөхцөлийг сайжруулах зорилгоор Богдхан уулын дархан цаазат, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, Горхи, Тэрэлж болон Хустайн нурууг холбосон экологийн коридорыг шаардлагатай байгууламжуудын хамт байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээлсэн. Тэгвэл эл ажлын хүрээнд тус байгууллагынхан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг дэх зуслангийн бүсийн 110 байршил бүхий 39 газарт зэрлэг амьтан гарч ирж болзошгүйг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ байршуулжээ
2024-08-09
“Зэвтэй уснаас болж ходоод өвдөж, харшилтай болсон”
Оршин суудаг орон сууцных нь цэвэр усны хоолойноос хоёр жилийн турш зэвтэй ус гарч буйгаас эрүүл мэнд, санхүүгээрээ хохирч байна хэмээн Хан-Уул дүүргийн иргэд өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус дүүргийн 23 дугаар хорооны оршин суугч “Сүүлийн хоёр жилийн хугацаанд холбогдох байгууллагын удирдлагууд энэ асуудлыг шийдэж чадаагүй. Өмнө нь дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан ажиллаж байсан. Тэрбээр одоо УИХ гишүүн болсон тул асуудал шийдвэрлэж чадна гэж найдаж байна. Мөн манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Ч.Лодойсамбуу нарт Хан-Уул дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны зөвлөлийнхөн оршин суугчдын гарын үсэг, өргөдөл гомдлыг хүргэнэ.
2024-08-09