Монгол оюутан залуусын холбооныхон Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан “Боловсролын өдөрлөг-2024” арга хэмжээг энэ ням гарагт зохион байгуулахаар болжээ.
Тус өдөрлөгт АНУ, ОХУ, БНХАУ, Польш, Тайвань, Унгар, Чех, Япон, Австрали, Итали зэрэг улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөл оролцож, туршлага солилцох юм байна. Гурав дахь жилдээ зохион байгуулах эл өдөрлөгийн хүрээнд гадаадад суралцах сонирхолтой 300 гаруй оюутан залууст тэтгэлэгт хэрхэн хамрагдах болон амьдрах орчны талаар мэдээлэл өгөх аж.
“Боловсролын өдөрлөг-2024”-ийг Мэдээлэл, технологийн үндэсний паркт зохион байгуулах бөгөөд үнэ төлбөргүй гэнэ.