Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзан, боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ хүрээнд Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл, харилцаа холбооны технологийн төвийн барилга угсралтыг ойрын хугацаанд дуусгахаар ярилцав.
Түүнчлэн Энэтхэгийн буцалтгүй тусламжаар баригдах Энэтхэг-Монголын найрамдлын ерѳнхий боловсролын сургуулийн ажлыг яаралтай эхлүүлж, 2025 оны 9 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах шаардлагатайг хоёр тал онцлов.