Нийтийн тээврийг хөгжүүлэх сан бий болгоно
Ирэх онд 465 автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдана. 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 400 автобус авсан бөгөөд эргэн төлөлт хангалтгүй, 26 хувьтай байгаа тул цаашид шинээр худалдаж авах автобуснуудыг улсад өртэй компаниудад өгөхгүй.
2023-12-16
Арав хоногийн дотор зудын байдалтай сумдын тоо арваар нэмэгджээ
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад зудын байдалтай сумдын тоо 10 сумаар нэмэгдэж, өвөлжилт хүндэрч байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2023-12-15
Томчууд вирус тээгч болж, хүүхдүүдээ өвчлүүлж байна
НЭМГ-аас ирүүлсэн 49 дэх долоо хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 109 423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 9326 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 8.5 хувийг эзэлж байна.
2023-12-15
Сэргээгдэх эрчим хүч ашиглаж, нүүрснээс татгалзаж эхэллээ
Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-тай хамтран Улаанбаатар хотын яндангийн тоог бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлж буй.
2023-12-15
2.77 хувийн согтолттойгоор замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг саатууллаа
Баянзүрх дүүргийн нутаг Зүүн 4 замын уулзварт энэ оны 12 дугаар сарын 14-ны өдөр 12:10 цагийн орчим Т.Прадо маркийн 43-55 УЕУ дугаарын автомашины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан зөрчлийг илрүүлж, драгер багажаар үлээлгэн шалгахад 2.77% согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулан БЗД-ын ЗЦХэлтэс шалгаж байна.
2023-12-15
Б.Баярмаа: Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг нууцаар баталсан
"Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ" ТББ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хурлын үеэр 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг УИХ баталсан. Уг хуулийг батлахдаа дагалдуулан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг нууцаар баталсан гэдгийг анхаарууллаа.
2023-12-15