Боловсролын Ерөнхий Газраас цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлжээ. Ингэхдээ Шинэ жилийн баяр нь гэр бүлийн баяр гэдгийг онцолж, уриалсан байгаа юм.
Дээрх зөвлөмжид:
- Шинэ жилийн баяр, багт наадам, урлагийн наадам зэргээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байх,
- Шинэ жилийн баяр тэмдэглэх нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагч нарт санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлэх,
- Анги чимэглэх, суралцагчдад бэлэг бэлдэх гэх мэтээр хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх,
- Жигд хувцас зэрэг материаллаг зүйлд ач холбогдол өгөхөөс илүүтэй шинээр сурсан мэдсэнээ тайлагнахад анхаарах,
- Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх шаардлагатайг дурдсан байна.
Энэхүү зөвлөмжид тусгасан асуудлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч нар хяналт тавих эрхтэй.