Баянзүрх дүүргийн нутаг Зүүн 4 замын уулзварт энэ оны арванхоёрдугаар сарын 14-ны өдөр 12:10 цагийн орчим Т.Прадо маркийн 43-55 УЕУ дугаарын автомашины эзэн А нь согтуугаар жолооны ард суужээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан түүнийг саатуулж, драгер багажаар үлээлгэн шалгасан байна. Улмаар 2.77 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулан Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.
Улмаар цагдаагийн байгууллагаас жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, мөн уугаагүй ч соёлтой, бусдадаа хүндэтгэлтэй, хүлээцтэй оролцохыг зөвлөлөө.