Монгол Улсад хортон шавжид идэгдсэн болон ургах чадваргүй болсон модыг авч ашиглавал олон арван жилийн ашиглах, хэрэглэх нөөц бий гэдэг судалгаа бий.
Ойн цэвэрлэгээг тогтмол хийж байх ёстой. Хортон шавжид идэгдсэн, ургах чадваргүй болсон мод Богдхан уулаар дүүрэн байна. Ойн цэвэрлэгээ хийсэн компаниуд эргээд мод тарьдаг. Өнгөрсөн жил Их тэнгэрийн аманд 4 га газарт хийсэн. Энэ жил Бага тэнгэрээс эхлүүлж буй. Үргэлжлүүлээд бусад амуудад ойн цэвэрлэгээг хийх аж.