Сургууль, автобусны буудал орчимд халаасны хулгай ихэсжээ
Хичээлийн шинэ жил эхэлснээс хойших буюу энэ оны есдүгээр сарын 1-5-ны хооронд цагдаагийн байгууллагад "Халааснаасаа эд зүйлээ алдсан" гэх 36 иргэнээс дуудлага мэдээлэл ирүүлсэн. Дээрх хулгайлах гэмт хэргүүдийн дийлэнх нь Нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд иргэд гудамж талбай олон нийтийн газар, сургуулийн орчин, автобусны буудал орчимд явж байхдаа халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон байна.
2024-09-06
Алт, мөнгөн медаль авсан тамирчид зааландаа хүндэтгэл үзүүлэв
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ес дэх өдрөө болж байна. Өнөөдөр таеквондогийн төрөлд алтан медаль хүртсэн У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ нар дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн хамт эх орондоо ирсэн бөгөөд бэлтгэл сургуулилтаа хийж байсан зааландаа хүрэлцэн ирж Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт болон холбооны удирдлагууд, таеквондогийн залгамж халаа болох бяцхан тамирчдадаа хүндэтгэл үзүүлэв.
2024-09-06
Г.ДАШИЙМАА: Амьдралын буруу хэвшил, стресс зэрэг нь арьс цайхад хүргэж байна
Сүүлийн жилүүдэд арьс цайх өвчний тархалт эрчимтэй нэмэгдэн, залуус, бага насны хүүхдүүд ч өртөх болжээ. Эл өвчнийг нь анагаахын хэллэгээр витилиго гэж нэрлэдэг аж. Арьс цайх өвчин нь ямар нэгэн зовуурьгүй боловч хүнийг сэтгэл зүйн дарамтад оруулж, нийгмээс өөрийгөө тусгаарлахад хүргэдэг гэнэ. Үүнтэй холбогдуулан арьс, гоо заслын тэргүүлэх зэргийн их эмч, клиникийн профессор Г.Дашиймаатай ярилцлаа. Тэрбээр энэ чиглэлээр 30 гаруй жил ажиллаж буй туршлагатай юм.
2024-09-06
Орон нутагт кадавр донорын эгнээг өргөтгөнө
Олон улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг ихэвчлэн кадавр буюу тархины үхэлтэй донороос хийдэг. Харин манайд эл үзүүлэлт эсрэгээрээ, уг мэс заслын 90 хувийг амьд донорын тусламжтайгаар гүйцэтгэдэг. Гэвч сүүлийн үед элэг, бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнүүд донорын хүрэлцээгүйгээс хугацаа алдах, амь насанд нь эрсдэл үүсэх болсныг эмч нар хэлж буй. Иймд Донорын тухай хуулийн дагуу кадавр донороос эрхтэн шилжүүлэх шаардлага улам нэмэгдсээр байгаа аж.
2024-09-06
Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргав
"Бэлтэс мөрөн" ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Хөвсгөл аймгийн шүүхийн байранд 10 цагт эхэлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нараас шүүхийн тогтоолд заасан ажиллагаа хийгдэж дуусаагүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргалаа.
2024-09-06