Шинэ оны босгон дээр 125 хүүхэд мэндэлжээ
Эрүүл мэндийн яамнаас 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн мэдээг нэгтгэжээ. Тус өдөр 124 эх амаржиж, 125 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Ховд аймагт 2 ихэр хүүхэд мэндэлжээ. Тухайлбал, хотод 54, орон нутагт 71 хүүхэд мэндэлсэн бол хотод төрсөн 54 хүүхдийн 28 хүү, 26 охин байна.
2024-01-02
Төлбөрт таавар, бооцоот тоглоом, сугалааны орлогод 40 хувийн татвар ногдуулна
Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг өнөөдрөөс мөрдөж эхэлнэ. Тус хуульд Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 17.1.3-т заасны дагуу тодорхойлно.
2024-01-01
Ихэнх нутгаар дулаан байх боловч нэгдүгээр сарын 10, 20-нд хүйтэрнэ
Нэгдүгээр сарын эхээр ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар -3–5°С-аар хүйтэн байна. Мөн сарын дунджаар нь аваад үзвэл нутгийн баруун өмнөд хэсгээр дулаан, харин төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр хүйтэн, говь талын нутгаар дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй байна
2024-01-01
242.8 тонн бодис, 89 тонн давс цацжээ
2023 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэл нийслэл хотын гудамж замын зорчих хэсэгт үүссэн цас, мөсийг цэвэрлэх, халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт 242.8 тонн бодис, 89 тонн давс цацлаа.
2023-12-31
О.Хишигсүрэн Монгол Улсын Хүний Гавьяат эмч боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн эмнэлзүй хариуцсан дэд захирал, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч О.Хишигсүрэн өнөөдөр “Монгол Улсын Хүний Гавьяат эмч” цол хүртлээ.
2023-12-31