Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат цэргийн алба хаагчдынхаа шинэ жилийн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэхийн зэрэгцээ аав, ээж, гэр бүлийнхэндээ мэндчилгээ дэвшүүлэх болон уулзах бололцоог нь баярын өдрөөр бүрэн хангалаа.
Дайчид гэрийнхэнтэйгээ цахим болон үүрэн телефоноор холбогдож, шинэ оны мэнд дэвшүүлж, цэргийн алба хаах үеийн шинэ жилийн баярын тухай сэтгэгдлээ хуваалцсан байна. Мөн зарим нэгтгэл, ангийнхан 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө хугацаат алба хаагчидтайгаа хамт ургах нарыг угтлаа.