Отгонтэнгэрийн ДЦГ-ын Даян хэсгийг хариуцсан БОХУБ, байгаль хамгаалагч Б.Налжирмаа Монгол-Канадын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран зохион байгуулсан байгаль хамгаалах хөтөлбөрт амжилттай хамрагдлаа.
Хөтөлбөрийн хүрээнд Канад Улсын байгаль орчныг хамгаалах, томоохон уул уурхайн нөхөн сэргээлтийн талаарх туршлага судлан ажиллалаа. Мөн Садбери хотод байдаг анхны зэс хайлуулах үйлдвэр болон үйлдвэрийн бүсийг нөхөн сэргээлт хийсэн талбайтай танилцан туршлага судлав.