2023 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэл нийслэл хотын гудамж замын зорчих хэсэгт үүссэн цас, мөсийг цэвэрлэх, халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт 242.8 тонн бодис, 89 тонн давс цацлаа.
Мөн 96 байршилд байрлуулсан элстэй савны 33 хайрцгийг элсээр, 8 хайрцгийг давсаар дүүргэж, 58 техник хэрэгсэл, 96 (давхардсан тоогоор) хүн хүчээр Өвөр гүнт, Ар гүнт, Санзайн зам, Морингийн даваа, Баянзүрх товчооноос Налайх орох зам, тууш замуудын зорчих хэсэгт үүссэн цас, мөсийг цэвэрлэв.
Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө болон гол ба туслах 36.5 километр замын гадаргууг түрэх, хусах ажлыг аж ахуйн нэгж, Хот тохижилтын газар, тохижилт үйлчилгээний компани болон 6 дүүргийн замын цагдаагийн хэлтсүүдтэй хамтран зохион байгуулан ажиллалаа.