Инновацын төсөлд грант олгох сонгон шалгаруулалт зарлажээ
Инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад грант олгох сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарлажээ. Засгийн газрын тогтоолын дагуу уг шалгаруулалтыг жил бүр явуулдаг. Шалгаруулалтад оролцогчдын санаачилсан инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээлд гаргах боломжтой байх шаардлагатай. Мөн зах зээл дэх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх ёстой. Грантын хэмжээ нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй, 60 сая төгрөгөөс хэтрэхгүй байх аж
2024-03-01
МИАТ Мөрөн-Улаанбаатар чиглэлд 188 100 төгрөгөөр зорчигч тээвэрлэх нь
МИАТ ТӨХК өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Хөх сувд” мөсний баярын хүрээнд нэмэлтээр нислэг үйлдэж, урамшуулал зарлахаа мэдэгдсэн. Тэгвэл уг арга хэмжээнд зориулсан хөнгөлөлттэй нислэгийг зөвхөн энэ сарын 1, 2-нд буюу баярын өмнөх болон нээлтийн өдөр, Мөрөн-Улаанбаатар чиглэлд үйлдэхээр болсноо тус компаниас зарлалаа. Ингэснээр зорчигчдод Мөрөнгөөс Улаанбаатар луу нэг талдаа 188 100 төгрөгөөр зорчих боломж олгож байгаа гэнэ. Харин маргаашаас нь үндсэн үнээр буюу нэг талдаа 380 гаруй мянган төгрөгөөр нислэг үйлдэх аж.
2024-03-01
Хичээлийн хоцрогдол арилгах цахим систем нээлээ
“Боловсрол-Их өгөгдөл-AI” нэгтгэсэн цахим системийн нээлт өчигдөр боллоо. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сүүлийн нэг жилийн хугацаанд салбарынхаа мэдээллийн санг нэгтгэснээр уг системийг боловсруулжээ. Ингэснээр салбарын хэмжээнд дүн шинжилгээ хийж, түүнд тулгуурлан бодлого, төлөвлөгөө гарахад хялбар болоод буй гэнэ. Үүнээс өмнө салбарын мэдээллийн санг байгууллагууд тус тусдаа хариуцдаг, хоорондоо мэдээлэл солилцох үйл явц нь хязгаарлагдмал, ашиглалт хангалтгүй байжээ. Түүнчлэн хот, хөдөөд, төрийн болон хувийн сургуулиудын хооронд үүсээд буй хичээлийн хоцрогдол, боловсролын ялгаатай байдлыг арилгахад эл систем туслах аж
2024-03-01
203 гаруй сая төгрөг, 50 орчим сая төгрөгийн үнэ бүхий эд материалыг УОК-т хүлээлгэн өглөө
Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний дунд өрнүүлсэн малчдад туслах “Бид хамтдаа” сайн үйлсийн аяны хүрээнд хуримтлуулсан мөнгөн хандив, тусламжийн барааг УОК-т хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр (2024.03.01) ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо. Энэхүү цуглааны ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нар, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм.
2024-03-01
Хятад, Тайландын инфлүүнсэрүүд манай улсад 10 хоног аялна
Манай улс “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд нийгмийн сүлжээнд олон сая дагагчтай, гадаадын инфлүүнсэрүүдийг эх орондоо урьж авчран, аялал жуулчлалаа сурталчилж буй. Хамгийн сүүлд Хятад, Вьетнам, Өмнөд Солонгосын инфлүүнсэрүүд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголд аялж, энэ талаараа богино хэмжээний бичлэг, контент бэлтгэн цахимаар түгээсэн. Тэгвэл үүний дараагийн ээлжийн зочдыг тун удахгүй хүлээж авахаар бэлтгэж буйгаа Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв
2024-03-01
Яаралтай тусламжийн утсанд холбогдохгүй бол +976 угтвартайгаар залгаарай
Яаралтай тусламжийн 101, 102, 103, 105 тусгай дугаарын утас руу залгасан зарим иргэн “Холбогдох чадахгүй байна” гэх гомдол санал гаргах нь нэмэгджээ. Энэ нь техникийн шалтгаантай бөгөөд гар утасны загвараас хамаарч буй гэнэ. Хэрэв иргэд ийм асуудалтай тулгарвал тухайн дугаарын өмнө +976 угтвар нэмж залгахыг онцгой байдлын байгууллагаас зөвлөжээ
2024-03-01
Ганц шил архины үнэд ч хүрэхгүй мөнгөөр торгож, ёс зүйгүй үйлдлийг өөгшүүлсээр байх уу
“Тавантолгой төмөр зам” компанийн удирдах түвшний ажилтнууд ажлын байрандаа архидан согтуурч буй бичлэг цахим сүлжээнд тархаж, олны анхааралд өртсөн. Тэднийг ажлаас нь халж, 25 000 төгрөгөөр торгосноор эл хэрэг өндөрлөж, мартагдах тийшээ хандлаа. Төрийн албан хаагчид ёс зүйгүй үйлдэл гаргасан нь дүрс бичлэгээр нотлогдож, цахим сүлжээнд нийтлэгдчихээд байхад 25 000 төгрөгөөр торгож, толгойг нь илээд өнгөрөөв. Эл дуулиан намжаагүй байхад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалангийн хөл дээрээ тогтох ч тэнхэлгүй болтлоо согтуурсан бичлэг ч олон нийтэд ил боллоо
2024-03-01
Зудтай газрууд руу илгээсэн тусламж зорилтот бүлгийнхэнд хүрсэн, эсэхийг хянаж байна
Манай орны ихэнх нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, зуд болсонтой холбоогоор төрийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- ынхон хяналт тавьж байгаа гэнэ. Ялангуяа зудтай газрууд руу илгээсэн тусламж зорилтот бүлгийнхэнд хүрч байгаа, эсэхийг ХЭҮК-ынхон төвийн болон орон нутгийн ажилтнуудаараа дамжуулан хянаж байгааг гишүүн Б.Энхболд дурдлаа
2024-03-01
“Гурил үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үнээ өнгөрсөн онд 5-9 удаа нэмсэн”
Б.Билгүүн “Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Иймээс ШӨХТГ-аас цаашид хяналт, шалгалтын ажил зохион байгуулна. Манайд гурилын импорт хязгаарлалттай байдаг. Үндэсний гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнэ тогтоож байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлаж буй. Энэ нь цаашид импортын хязгаарлалтыг цуцалж чөлөөт өрсөлдөөн бий болгох нөхцөлд хүргэж байна” гэв.
2024-03-01